НИТХ-ын ээлжит хуралдаанаар нийслэлийн 2014 оны төсвийг хэлэлцэнэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 11 сарын 21-ний өдөр болж,  НИТХ-ын ээлжит хуралдаан зарлах тухай, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлах тухай хэлэлцлээ. НИТХ-ын 13 дугаар хуралдааныг 2013 оны 11 сарын 28-ний Пүрэв гаригт 09:00 цагт зарлан хуралдуулахаар тогтоол гаргаж, тус хуралдаанаар нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтын хэрэгжилтийн тайлан болон нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтыг батлах тухай асуудлыг хэлэлцэхээр болло
2013 -оны 11 -р сарын 22
1544
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлд 5331 гүний худаг байна
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Туул, Сэлбэ, Дунд голын усны урсацыг нэмэгдүүлэх, сэргээх, гадаргын усыг хуримтлуулах усан сан, цөөрөм байгуулж, хот орчмын голын ай сав газар, гол, булаг, шандыг хамгаалж, ногоон байгууламжийг байгуулна гэж тусгасан
2013 -оны 11 -р сарын 22
2093
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ч.Батсайхан: Угаар үнэртээд байгаа болохоос агаар дахь хорт бодисын хэмжээ буурсан
НЗАА-ны Агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхантай ярилцлаа
2013 -оны 11 -р сарын 22
2047
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төрийн 200 албан хаагч тангараг өргөхөөр боллоо
Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдаан 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр боллоо. Хуралдаанаар салбар зөвлөлөөс 2013 оны 11 дүгээр сарын 11-нээс 14-ний хооронд нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагуудын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга нарын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт явуулсан комиссын дүн, төрийн жинхэнэ албан хаагчид хамааруулж, төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргүүлэх тухай, нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч зарим агентлагийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт зарлах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ
2013 -оны 11 -р сарын 22
1507
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотод 321 мянга 159 тээврийн хэрэгсэл байна
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор НИТХ-ын 2012 оны 2/08 дугаар тогтоолоор нийслэлийн зарим гудамж, замуудад тээврийн хэрэгслийг улсын дугаарын ялгавартайгаар замын хөдөлгөөнд оролцуулдаг болсон. Энэхүү тогтоолын дагуу шинэ журам мөрдөгдөж эхэлснээр замын хөдөлгөөнд оролцож байгаа машины тоо  ажлын нэг өдөрт 34 мянгаар буюу 20 хувиар буурчээ. Харин өдөр ирэх бүр тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсээр байгааг холбогдох байгууллагуудаас авсан мэдээллээс харж болно
2013 -оны 11 -р сарын 21
1531
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зарим хэсэгт цахилгааны түр хязгаарлалт хийнэ
Нийслэл хотын хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний  өсөн нэмэгдэж буй хэрэгцээ, хэрэглээний ачаалал даах чадвар, найдвартай байдлыг хангах үүднээс  110/10 кв-ын “Баруун” дэд станцын 10 кв-ын 1 ба 2-р секцийн шинэчлэлтийн ажлыг хийх гэж байна. Уг станц нь жилд дунджаар 170 гаруй сая квт. цаг цахилгаан эрчим хүч дамжуулдаг. Дэд станцын 2 ширхэг хуучин хүчний трансформаторыг 2009 онд 25 МВА болгож, өндөр хүчдлийн 110 кв-ын тоноглолуудыг шинэ орчин үеийн таслуур, микропроцессорын реле хамгаалалт, автоматикаар шинэчилсэн
2013 -оны 11 -р сарын 21
1385
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хороолол хотжино
Манай улсын хүн амын тал шахам нь буюу 1.3 сая хүн Улаанбаатар хотод амьдарч байгаа. Хүн амын шилжилт хөдөлгөөний хэт өсөлт, гэр хороололд амьдрах иргэдийн тоо асар хурдтайгаар нэмэгдсээр байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хотын хүн ам жил бүр зургаан хувиар өссөн нь үүнийг илтгэнэ. Бид дээрх хэт төвлөрөл, амьдрах орон зайн бачуурлаас үүдэлтэй хотын утаа, автозамын түгжрэл, хөрс, усны бохирдлыг олон жил ярьсаар ирлээ
2013 -оны 11 -р сарын 21
2000
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сургуулийн орчинд эцэг эхчүүд эргүүл хийж эхэллээ
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зохицуулах зөвлөл Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Боловсролын газартай хамтран Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “School police” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Төслийн нээлт өнөөдөр болж, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зохицуулах зөвлөлийнхөн нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал, эцэг эхийн зөвлөлийн төлөөллүүдтэй уулзлаа
2013 -оны 11 -р сарын 21
1452
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эрүүл, аюулгүй байдлын индексийг жил бүрийн 6, 11-р сард гаргана
Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн Эрүүл аюулгүй байдлын индексийн мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх тухай” А/1012 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын 2013 оны А/01 тоот захирамжаар батлагдсан  “Эрүүл аюулгүй байдлын индекс тооцох аргачлал”-ыг  хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрүүл аюулгүй байдлын индексийг тооцох мэдээллийн тогтолцоог боловсруулж, Эрүүл аюулгүй байдлын индексийн шалгуур үзүүлэлтийг бодлогын 4 хүрээ буюу  Бодлогын хүрээ- Хүрээлэн буй орчин, дэд бүтцийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Бодлогын хүрээ- Нийгэм ба хүний хөгжлийг
2013 -оны 11 -р сарын 21
1479
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэд нэг утсаар дуудлага өгдөг болно
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж Улаанбаатар хотын Нийтийн үйлчилгээний шуурхай удирдлага зохицуулалтын төв байгуулах болон НИТХ-ын ээлжит хуралдаан зарлах тухай, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ
2013 -оны 11 -р сарын 21
1476
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цэцэрлэг бариулах иргэдийн саналыг ирэх оны төсөвт тусгахаар төлөвлөж байна
Нийслэлийн Засаг даргын “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг зохион байгуулах тухай А/984 тоот захирамжийн дагуу нийслэлийн 152 хороогоор дамжуулан 318,000 өрх бүрээс нийслэлийн ирэх оны төсвийн төсөлд тусгах ажлуудыг саналын хуудсаар авсан
2013 -оны 11 -р сарын 20
796
ДЭЛГЭРЭНГҮЙ
Инженерийн шугам сүлжээний худгаа таглаагүй аж ахуйн нэгжүүдийг дулаанаар хангахгүй
Нийслэлийн Засаг даргын 2012 оны “Шугам сүлжээний худгийн ашиглалтыг сайжруулах тухай” А/590 тоот захирамжийн дагуу инженерийн шугам сүлжээ, камерын ашиглалтын байдалд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэргэжлийн байгууллагуудтай хамтарч тогтмол хяналт тавин ажиллаж байна
2013 -оны 11 -р сарын 20
1455
ДЭЛГЭРЭНГҮЙ