Шагнах тухай
2013 -оны 11 -р сарын 22
1713
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн болно
Монгол Улсад шинэ Үндсэн хууль баталсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор нийслэлийн ИТХ, нийслэлийн ЗДТГ, Монголын Шатрын холбоо, Нийслэлийн шатрын холбоотой хамтран нийслэлийн ИТХ-ын даргын ивээл дор анх удаа нийслэлийн сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах гэж байна.
2013 -оны 11 -р сарын 22
1625
ДЭЛГЭРЭНГҮЙ
НИТХ-ын ээлжит хуралдаанаар нийслэлийн 2014 оны төсвийг хэлэлцэнэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 11 сарын 21-ний өдөр болж,  НИТХ-ын ээлжит хуралдаан зарлах тухай, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлах тухай хэлэлцлээ. НИТХ-ын 13 дугаар хуралдааныг 2013 оны 11 сарын 28-ний Пүрэв гаригт 09:00 цагт зарлан хуралдуулахаар тогтоол гаргаж, тус хуралдаанаар нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтын хэрэгжилтийн тайлан болон нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтыг батлах тухай асуудлыг хэлэлцэхээр болло
2013 -оны 11 -р сарын 22
1529
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлд 5331 гүний худаг байна
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Туул, Сэлбэ, Дунд голын усны урсацыг нэмэгдүүлэх, сэргээх, гадаргын усыг хуримтлуулах усан сан, цөөрөм байгуулж, хот орчмын голын ай сав газар, гол, булаг, шандыг хамгаалж, ногоон байгууламжийг байгуулна гэж тусгасан
2013 -оны 11 -р сарын 22
2079
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ч.Батсайхан: Угаар үнэртээд байгаа болохоос агаар дахь хорт бодисын хэмжээ буурсан
НЗАА-ны Агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхантай ярилцлаа
2013 -оны 11 -р сарын 22
2021
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төрийн 200 албан хаагч тангараг өргөхөөр боллоо
Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдаан 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр боллоо. Хуралдаанаар салбар зөвлөлөөс 2013 оны 11 дүгээр сарын 11-нээс 14-ний хооронд нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагуудын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга нарын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт явуулсан комиссын дүн, төрийн жинхэнэ албан хаагчид хамааруулж, төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргүүлэх тухай, нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч зарим агентлагийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт зарлах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ
2013 -оны 11 -р сарын 22
1491
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотод 321 мянга 159 тээврийн хэрэгсэл байна
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор НИТХ-ын 2012 оны 2/08 дугаар тогтоолоор нийслэлийн зарим гудамж, замуудад тээврийн хэрэгслийг улсын дугаарын ялгавартайгаар замын хөдөлгөөнд оролцуулдаг болсон. Энэхүү тогтоолын дагуу шинэ журам мөрдөгдөж эхэлснээр замын хөдөлгөөнд оролцож байгаа машины тоо  ажлын нэг өдөрт 34 мянгаар буюу 20 хувиар буурчээ. Харин өдөр ирэх бүр тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсээр байгааг холбогдох байгууллагуудаас авсан мэдээллээс харж болно
2013 -оны 11 -р сарын 21
1515
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зарим хэсэгт цахилгааны түр хязгаарлалт хийнэ
Нийслэл хотын хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний  өсөн нэмэгдэж буй хэрэгцээ, хэрэглээний ачаалал даах чадвар, найдвартай байдлыг хангах үүднээс  110/10 кв-ын “Баруун” дэд станцын 10 кв-ын 1 ба 2-р секцийн шинэчлэлтийн ажлыг хийх гэж байна. Уг станц нь жилд дунджаар 170 гаруй сая квт. цаг цахилгаан эрчим хүч дамжуулдаг. Дэд станцын 2 ширхэг хуучин хүчний трансформаторыг 2009 онд 25 МВА болгож, өндөр хүчдлийн 110 кв-ын тоноглолуудыг шинэ орчин үеийн таслуур, микропроцессорын реле хамгаалалт, автоматикаар шинэчилсэн
2013 -оны 11 -р сарын 21
1371
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хороолол хотжино
Манай улсын хүн амын тал шахам нь буюу 1.3 сая хүн Улаанбаатар хотод амьдарч байгаа. Хүн амын шилжилт хөдөлгөөний хэт өсөлт, гэр хороололд амьдрах иргэдийн тоо асар хурдтайгаар нэмэгдсээр байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хотын хүн ам жил бүр зургаан хувиар өссөн нь үүнийг илтгэнэ. Бид дээрх хэт төвлөрөл, амьдрах орон зайн бачуурлаас үүдэлтэй хотын утаа, автозамын түгжрэл, хөрс, усны бохирдлыг олон жил ярьсаар ирлээ
2013 -оны 11 -р сарын 21
1971
ДЭЛГЭРЭНГҮЙ