Замын түгжрэлийг бууруулахад зах, худалдааны төвүүд хамтран ажиллахаа илэрхийллээ
Томоохон зах, худалдааны төвийн орчим замын хөдөлгөөн байнга ачаалал ихтэй байдаг төдийгүй олон нийтийг хамарсан баяр ёслолын өдрүүдэд зах худалдааны төврүү чиглэх хөдөлгөөн улам нэмэгдэж түгжрэл үүсгэдэг.  Тиймээс үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс “Нарантуул”, “Өгөөмөр”, “Хархорин”, “Барс”, “Бөмбөгөр”, “Хүчитшонхор” зэрэг 15 зах, худалдааны төвийн удирдлагуудтай уулзан, түгжрэлийг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор хэрхэн хамтран ажиллах боломж байгаа тухай санал солилцсон юм. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсэг, Захирагчийн ажлын алба,  захын удирдлагууд харилцан тохиролцсоны дагуу өнөөдөр Нарантуул, Хархорин захын удирдлагууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. 
2013 -оны 12 -р сарын 13
1127
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нэгдүгээр төрөхийн шинэ барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авлаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар 1-р амаржих газрын шинэ барилгыг нийслэлийн хөрөнгө бүртгэн авах тухай  асуудлыг хэлэлцлээ.
2013 -оны 12 -р сарын 13
1212
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дүрэм зөрчсөн жолооч нарын 67 хувь нь торгуулиа төлжээ
Авто замаар зорчигчдын цаг хугацааг хэмнэн, аюулгүй байдлыг хангах зорилгоор замын хөдөлгөөний дүрмийг баримтлуулан 2013 оны 8 сарын 1-ний өдрөөс эхлэн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камерт илэрсэн зөрчилд хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн.
2013 -оны 12 -р сарын 12
1134
ДЭЛГЭРЭНГҮЙ
Мөсөн гулгуурын талбай 15-нд ашиглалтад орно
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас стандартын шаардлагад нийцсэн,  хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх зориулалт бүхий мөсөн гулгуурын 2 байгууламжийг Их эзэн Чингис хааны талбайд байгуулахаар болж, өчигдөрөөс засаж эхэлээ.
2013 -оны 12 -р сарын 12
1189
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ням гаригт төв талбайн сүлд модны гэрлийг асаана
Нийслэлийн иргэдэд зориулсан шинэ жилийн үйл ажиллагааг Их эзэн Чингис хааны талбайд шинэлэг хэлбэрээр зохион байгуулахаар Нийслэлийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг бэлтгэл ажлаа хангаж байна. Тус ажлын хүрээнд 2013 оны 12 сарын 15-наас 31-ийг дуустал төв талбайд баярын цогц арга хэмжээ буюу урлаг соёлын тоглолт зохион байгуулж, худалдаа үйлчилгээ эрхлэх зэрэг нийгмийн олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
2013 -оны 12 -р сарын 12
703
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гадаад харилцааны чиглэлээр хэрхэн ажиллах талаар зөвлөлдлөө
Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг сайжруулах тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн 2013 оны 01/01 дүгээр зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгин газрын 2013 оны 05-р сарын 11-ний өдрийн 169-р тогтоолыг танилцуулах зорилтын хүрээнд нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтэс 
2013 -оны 12 -р сарын 12
3351
ДЭЛГЭРЭНГҮЙ
Замын түгжрэлийг бууруулах ажилд зах, худалдааны төвүүд хамтран ажиллана
Томоохон зах худалдааны төвийн орчим замын хөдөлгөөн байнга ачаалал ихтэй байдаг төдийгүй олон нийтийг хамарсан баяр ёслолын өдрүүдэд зах худалдааны төв рүү чиглэх хөдөлгөөн улам нэмэгдэж түгжрэл үүсгэдэг.  Тиймээс энэ байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс “Нарантуул”, “Өгөөмөр”, “Дахүрээ”, “Хархорин”, “Барс”, “Бөмбөгөр”, “Хүчитшонхор” зэрэг 15 зах, худалдааны төвийн удирдлагуудтай уулзан, түгжрэлийг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор  зохион байгуулалтын ямар арга хэмжээ авах боломжтой талаар санал солилцлоо. Зах худалдааны төвийн зам дагуу үүсэж байгаа замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд зогсоолын тоог нэмэгдүүлэх, нийтийн тээвэр үйлчлэх боломжтой болгох,  хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, шинээр тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжтой гарц байгуулах зэрэг арга хэмжээ авах шаардлагатай байгааг ажлын хэсгээс санал болгосон юм.
2013 -оны 12 -р сарын 12
1231
ДЭЛГЭРЭНГҮЙ
Барилгын зөвшөөрлийн чагтыг ингэж мултална
Хотын утаа, хөрсний бохирдлоос гарах хамгийн оновчтой гарц нь нийслэлийг бүхэлд нь орон сууцжуулах явдал. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд томоохон бүтээн байгуулалтын ажлууд өмнө байгаагүйгээрээ оволзох болсон. Шинэ төлөвлөлт, дүрэм журмаар Улаанбаатарыг дэлхийн хотуудын жишигт хүргэхээр дээр, дооргүй тэмцэж буй ч барилгын салбар барцад ихтэй явж ирэв. Эмх цэгцгүй, дэвшилт технологид суурилаагүй, нэгдсэн бодлогогүй явж ирснийг олон жишээ, баримт харуулдаг. Хөдөлмөр, аюулгүй байдлаа хангаагүйгээс эрдэнэт хүмүүний амь ээлж дараалан эрсдэж, ёстой л энэ салбарт чөтгөр шүглээ юү гэцгээж байв. Уулын мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай гэдэгчлэн дан ганц энэ салбарынханд буруу өгөх нь өрөөсгөл.
2013 -оны 12 -р сарын 12
1543
ДЭЛГЭРЭНГҮЙ
12 сарын 11-ний өдрийн дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
Замын хөдөлгөөний удирдлагын төвд 12 сарын 11-ний өдөр  гэрлэн дохионы 65, хурд хэтрүүлсэн 140 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхааруулж байна.
2013 -оны 12 -р сарын 12
1130
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянзүрх дүүрэг хог боловсруулах үйлдвэртэй болно
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар  Японы  Кокүсай Когёог /Kokusai Kogyo/ компанитай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Ёслолын ажиллагаанд дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, Орлогч дарга Т.Батцогт, С.Гантулга, Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Кокүсай Когёог компанийн Гадаад үйл ажиллагааны газрын Хотын орчны хэлтсийн дарга Коно Ичиро, мэргэжилтэн Кикүчи Коосүкэ болон албаны бусад хүмүүс оролцлоо.
2013 -оны 12 -р сарын 11
1635
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төрийн цахим үйлчилгээг сайжруулна
Нийслэлийн Засаг дарга “Мэдээллийн технологийн дэмжлэгийн төв байгуулах” тухай А/1083 тоот захирамж гаргалаа. Захирамжаар мэдээллийн нэгдсэн систем, төрийн цахим үйлчилгээний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хэвийн найдвартай хангах зорилго бүхий мэдээллийн технологийн цогц үйлчилгээ үзүүлэх “Мэдээллийн технологийн дэмжлэгийн төв”-ийг байгууллагынхаа бүтэц орон тоонд тулгуурлан байгуулж, шуурхай үйлчилгээ үзүүлж ажиллахыг нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга Б.Бат-Өлзийд үүрэг болголоо.
2013 -оны 12 -р сарын 11
1181
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ирэх онд гэр бүлийн зориулалтаар 16 168.5 га газрыг иргэнд өмчлүүлнэ
НИТХ-ын 2013 оны 11 сарын 28-нд болсон  ээлжит хуралдаанаар нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан. Ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг үндэслэн боловсруулсан байна.
2013 -оны 12 -р сарын 11
1740
ДЭЛГЭРЭНГҮЙ