Шар хантаазтанууд Хонконг, Сингапурт аялаад ирлээ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай цэвэрлэдэг шар хантаазтануудын дунд “Хоггүй гудамж-Хоггүй хороо” болзолт уралдааныг зарлан дүгнэсэн. Энэ уралдаанд ажил бүтээлээрээ бусдыгаа хошуучлан шалгарч Хонконг, Сингапур улсруу  5 хоног аяласан нийтийн эзэмшлийн зам талбайн 17 ажилтан эх орондоо ирлээ.  Нийслэлийнхээ тохижилт, цэвэр цэмцгэр байдлын төлөө өглөөнөөс орой болтол хичээнгүйлэн зүтгэдэг Тохижилт үйлчилгээний шилдэг ажилчид Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд талархал ирүүлжээ.  Энэхүү талархалд “Азийн бар болсон өндөр хөгжилтэй орнуудаар аялсандаа үнэхээр баяртай байна. Хотын өнгө үзэмж, ногоон байгууламж, гайхамшигтай өндөр барилга, амьтны хүрээлэн, далайн парк, усан онгоц, дүүжин гүүр гээд бидний үзсэн харсан болгон гайхалтай сайхан байлаа. 
2013 -оны 12 -р сарын 16
1255
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийх боломжтой боллоо
Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн нийтийн тээврийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр, сангийн журам батлах тухай асуудлыг хэлэлцлээ.  Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр энэхүү асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцууллаа. Нийтийн тээврийн үйлчилгээнд 2009 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 400 автобус худалдан авсан байна. Эдгээр 400 автобусны өмчлөлийн асуудал одоог хүртэл шийдэгдээгүй, төлбөрийг эргэн төвлөрүүлж, төвлөрсөн  хөрөнгөөр парк шинэчилж байх зорилгоор “Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн сан”-г  байгуулсан боловч
2013 -оны 12 -р сарын 16
1093
ДЭЛГЭРЭНГҮЙ
64-р цэцэрлэгийн хуучин барилгын суурин дээр тоглоомын талбай барина
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 12 сарын 13-ны өдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 64-р цэцэрлэгийн барилгыг хөрөнгө бүртгэлээс хасах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Уг асуудлыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулсан юм. 
2013 -оны 12 -р сарын 16
1200
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Нарантуул” худалдааны төв рүү том оврын автобус явах боломжтой болно
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсэг, Захирагчийн ажлын алба, зах, худалдааны төвүүдийн удирдлагууд замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад хамтран ажиллахаар болж санамж бичигт гарын үсэг зурсан.  Талууд санамж бичигт гарын үсэг зурснаар зөвхөн замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад хамтран ажиллаад зогсохгүй нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хотын тохижилт, өнгө үзэмжийг сайжруулах, нийгмийн дэг журам хангуулах, түрээслэгчид, ажиллагсад, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг томоохон кампанит ажлыг эхлүүлэх боломжтой болж байгаа юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсээс санамж бичгийг тухайн зах, худалдааны төвийн орчин нөхцөлд тохируулан өөр өөрөөр боловсруулсан юм.
2013 -оны 12 -р сарын 16
1143
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
Өнгөрсөн амралтын өдрүүдэд хурд хэтрүүлсэн 145, гэрлэн дохио  291  зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхааруулж байна.
2013 -оны 12 -р сарын 16
1032
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бөмбөгөрийн явган хүний гарц 12 сарын 30-нд ашиглалтад орно
Нийслэлийн Авто замын газрын захиалгаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бөмбөгөр худалдааны төвийн баруун талд явган хүний гүүрэн гарц барих барилгын ажил 60 хувьтай хэрэгжиж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Ди Вай Кэй Би” ХХК энэхүү ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар гүүрэн гарцын трасст орсон рекламын самбар, цахилгаан ба холбооны кабель шугам зэрэг объектыг шилжүүлж, тулгуурын суурийн ухмал, бетон цутгалтын ажлыг хийгээд байна. 
2013 -оны 12 -р сарын 15
1287
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн удирдлагууд иргэдтэйгээ хамт төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа
Өнөөдөр 18:00 цагт Их эзэн Чингис хааны талбайд нийслэлийн сүлд модны гэрлийг асаах ёслол боллоо. Дэлхийн олон оронд бие биедээ сайн сайхныг хүсэж гацуур модныхоо гэрлийг хамтдаа асаадаг уламжлал байдаг. Энэ жишгийн дагуу  НИТХ-ын дарга Д.Баттулга, Хүүхдийн ордны авьяаслаг хүүхдүүд, нийслэлийн иргэд  төв талбайд сүндэрлэсэн сүлд модныхоо гэрлийг хамтдаа асаалаа. 
2013 -оны 12 -р сарын 15
1215
ДЭЛГЭРЭНГҮЙ
2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 91.25 км зам шинээр тавихаар тусгажээ
НИТХ-ын 2013 оны 11 сарын 28-ны хуралдаанаар нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан. Нийслэлийн ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндсэн 4 бүлэгт хувааж  516 ажил, арга хэмжээ хийхээр төлөвлөн баталсан юм.
2013 -оны 12 -р сарын 13
830
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газар шинэчлэн зохион байгуулахад иргэдийн оролцоо чухал
Ирэх онд газар шинэчлэн зохион байгуулах нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газраас “Иргэний оролцоотой хот төлөвлөлт” сэдвээр арга зүйн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус зөвлөлгөөнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, бусад албаныхан болон гэр хорооллын бүс дэх 9 хороодын дарга нар ,газар шинэчлэн зохион байгуулах гэр хорооллын нөхцөлийг сайжруулах чиглэлээр ажиллаж буй олон улсын төсөл, хөтөлбөр тэдгээрийн хэрэгжүүлэгч нэгж байгууллагууд оролцсон юм. Нийслэлийн ИТХ-ын дарга Д. Баттулга зөвлөлгөөнийг нээж “Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төслийг хэрэгжүүлэхэд иргэдийн санал, оролцоо чухал үүрэгтэй юм.
2013 -оны 12 -р сарын 13
1160
ДЭЛГЭРЭНГҮЙ
АХБ-ны буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Улаанбаатар хотын төлөвлөлтийг сайжруулна
УИХ-аас баталсан Улаанбаатар хотыг 2020 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичигт  нийслэлд шинээр 8 дэд төв барихаар тусгаж, Баянхошуу дэд төв, Сэлбэ дэд төвүүдийг Азийн хөгжлийн банкны санхүүжилт, дэмжлэгтэйгээр дахин төлөвлөж хөгжүүлэхээр талууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм. 2013-2023 он хүртэл 10 жилийн хугацаанд Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа энэхүү төсөл хөтөлбөр нь хоёр үе шатаар хэрэгжинэ гэж тооцож Улаанбаатар хотын хот төлөвлөлтийг сайжруулах төслийг эхлүүлээд байгаа юм. 
2013 -оны 12 -р сарын 13
3328
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төв талбайн сүлд модны гэрлийг ням гарагт хамтдаа асаацгаая
Нийслэлийн иргэдэд зориулсан шинэ жилийн үйл ажиллагааг Их эзэн Чингис хааны талбайд шинэлэг хэлбэрээр зохион байгуулахаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг бэлтгэл ажлаа хангаж байна. 
2013 -оны 12 -р сарын 13
735
ДЭЛГЭРЭНГҮЙ
IRI Монголд: Ардчиллыг санхүүжүүлэх нь
Вашингтонд ирээд хагас сар болсны дараа /бидний хэсэг нөхөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын туслалцаатайгаар АНУ-д хэлний бэлтгэлд хамрагдсан сэтгүүлчдийн дөрөв дэх ээлж болов/ Монголын тухай жаал жуулхан “сайн” үг сонсоод магнай хагарах шахав. Хөрөнгөжиж бэлжсэн, хөгжингүй орны сүрд дарагдахын сацуу “сиймхий ч гэсэн гэр минь” хэмээн эерүүлж явсан Монголынхоо тухай харь хүний амнаас сайшаалын сайхан үг дуулна гэдэг ээрэм цөлд бэдэрч яваад гэнэт нэгэн баян бүрд дээр орсноос ялгаа юун...
2013 -оны 12 -р сарын 13
1696
ДЭЛГЭРЭНГҮЙ