Нийслэлийн 2013 оны шилдэг хүүхдүүдийг шалгаруулна
Өөрийн мэдлэг, авьяас, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, спорт, урлаг болон бусад төрлөөр амжилт гарган манлайлсан хүүхдүүдийг “Нийслэлийн шилдэг хүүхэд”-ээр шалгаруулж урамшуулах тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Нийслэлийн шилдэг хүүхдийг
2013 -оны 12 -р сарын 17
1028
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхдүүдийн “Хүслийн шинэ жил” болно
Нийслэлийн хүүхэд багачуудын шинэ жилийн баяр наадмыг өргөн хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлж, хүүхдийн идэвх санаачлагыг нэмэгдүүлж, оролцоог тэгш хангахын тулд “Хүслийн шинэ жил” хүүхдийн сүлд модны багт наадмыг НЗДТГ-аас зохион байгуулахаар боллоо. “Хүслийн шинэ жил” багт наадамд нийслэл, дүүргийн шилдэг хүүхдүүд оролцохоос гадна дүүрэг бүрээс 50 хүүхдийг сонгон оролцуулах юм. Гэхдээ энэхүү наадамд аль болох бага орлоготой, зорилтот бүлгийн хүүхэд багачуудыг түлхүү оролцуулахыг онцгой анхаарч ажиллаж байна. 
2013 -оны 12 -р сарын 17
1021
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зарим барааны үнэ өсчээ
Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 32 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 12-р сарын 2-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 15 нэрийн барааны үнэ тогтвортой, 1 нэрийн барааны үнэ буурсан, 16 нэрийн барааны үнэ өсчээ.
2013 -оны 12 -р сарын 17
598
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын хогийг хаях уу, “чулуу” болгох уу
Улаанбаатар хотын хүн ам өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буйг хэн хүнгүй мэднэ. Үүнтэй холбоотойгоор гарах өөрчлөлтийн сайн, мууг бид биеэрээ амсч буй болохоор хэлэх нь илүүц хэрэг. Үүний нэг нь хог хаягдлын хэмжээ жилээс жилд хур болон зузаарч буй үзүүлэлт л дээ. Нийслэлийн хүрээлэн буй орчныг бохирдуулж байна, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөв хэмээн хашхичихаас өөргүйгээр гар хумхин сууж болохгүйг амьдрал тулгаж байна.
2013 -оны 12 -р сарын 17
1948
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шинэ жилийн гоёмсог гэрлэн чимэглэлтэй аж ахуйн нэгжийг шалгаруулна
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 63 дугаар тогтоолоор байгууллага аж ахуйн нэгжүүдэд 50 метр хүртэлх талбайг тохижилтын чиглэлээр эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дагуу аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаа эрхэлж буй газраас гадагш 50 метр хүртэлх зам талбай, ногоон байгууламжид тохижилт хийж, ашиглалт засвар үйлчилгээ хамгаалалтыг сайжруулах үүрэгтэй юм. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор хотынхоо тохижилтод хувь нэмрээ оруулж, шинэ жилийн баярын өмнө орчноо үлгэр жишээ чимэглэж тохижуулсан байгууллагуудыг шалгаруулж олон нийтэд сурталчилаж байна.
2013 -оны 12 -р сарын 17
1414
ДЭЛГЭРЭНГҮЙ
1000 хүүхдийн харшийн сүлд модны наадам 12 сарын 26-нд болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаабаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хүүхдийн харшийн сүлд модны наадам” зохион байгуулах тухай А/1049 тоот захирамж гаргасан. Захирамжийн дагуу амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүнд нөхцөлд амьдарч буй болон хөгжлийн бэрхшээлтэй 1000 хүүхдэд зориулан “Хүүхдийн харшийн сүлд модны наадам”-ыг зохион байгуулах гэж байна. 
2013 -оны 12 -р сарын 17
1069
ДЭЛГЭРЭНГҮЙ