Д.Сумъяабазар: Хяналт, шалгалт хийгээд өнгөрөх биш, хариуцлагын тогтолцоог бий болгох хэрэгтэй
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд нийслэл хотод 2021 онд улс, нийслэлийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сан, авто замын сангийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын гүйцэтгэл, үр дүнд хяналт шалгалт хийсэн тухай Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцуулсан.
Өчигдөр 19 цаг 29 минут
502
ДЭЛГЭРЭНГҮЙ
Унгарын Засгийн газраас амьсгалын аппарат хандивлав
Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө Унгар улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др.Обрущанский Борбалатай өнөөдөр уулзлаа. Унгар улсын Засгийн газраас хандивласан хоёр ширхэг амьсгалын аппаратыг Элчин сайд Борбала Анна Обрушански хүлээлгэн өгөв.
Өчигдөр 17 цаг 25 минут
407
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга Кирсан Илюмжиновыг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Бүгд Найрамдах Халимаг Улсын анхны ерөнхийлөгч Кирсан Илюмжиновыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Хотын дарга Д.Сумъяабазар элэг нэгт ахан дүүстэй уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлэн Улаанбаатар хотод тухлан саатахыг хүслээ.
Өчигдөр 17 цаг 8 минут
338
ДЭЛГЭРЭНГҮЙ
Халдваргүйтгэлийн чанар, үр дүнг тогтмол хянаж, зөвлөн тусалж байна
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас боловсролын байгууллагын өдөр тутмын халдваргүйтгэл болон голомтын халдваргүйтгэлийн чанар, үр дүнгийн хяналтыг тогтмол хийн, зөвлөн тусалж байна. Мөн ариутгалын бодисын чанарын шалгалт, улсын бүртгэлд бүртгэгдсэн бодис мөн эсэх, халдваргүйтгэл хийх тун, хэмжээндээ хүрч байна уу гэдгийг тестээр шалган үнэлэлт, дүгнэлт өгч ажиллаж байгаа юм.
Өчигдөр 16 цаг 30 минут
291
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хорооны ажилтнууд цахимаар туршлага солилцох, суралцах боломжтой боллоо
Хотын Засаглалыг сайжруулах төслийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Сургалт, судалгааны төвөөс хорооны ажилтнуудыг чадавхжуулах Харилцан суралцах арга зүй (ХСАЗ)-н хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. ХСАЗ-г нэвтрүүлэх, хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдөр “Харилцан суралцах арга зүйн цахим систем”-ийн нээлтийг цахимаар зохион байгууллаа.
Өчигдөр 15 цаг 45 минут
399
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд санал авч байна
Иргэд цахимаар санал өгөхдөө Ulaanbaatar2040.mn эсвэл Manaikhoroo.mn цахим хуудсаар зочлон, товч танилцуулга болон видео танилцуулга цэсийг сонгон Ерөнхий төлөвлөгөөний төсөлтэй танилцсаны дараа санал өгөх цэсийг сонгон саналаа өгнө.
Өчигдөр 14 цаг 44 минут
334
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга БНИУ-ын парламентын Төлөөлөгчдийн танхимын Дэд ерөнхийлөгч Этторэ Росатотой уулзлаа
БНИУ Улаанбаатар хотын нийгэм, эдийн засаг, соёл урлагийн салбарт хамтран ажиллана
Өчигдөр 13 цаг 11 минут
331
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төрийн үйлчилгээний цахим шилжилтийг байгууллагууд дэмжиж, тоон гарын үсгийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх шаардлагатай байна
Өнөөдрийн байдлаар нийт 55 байгууллагын 555 үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем www.e-mongolia.mn-ээр үзүүлж байгаа. Оператор хэлбэрээр 29 байгууллагын 258 нэр төрлийн төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн зургаан салбараар үзүүлж эхлээд байгаа юм.
Өчигдөр 11 цаг 22 минут
388
ДЭЛГЭРЭНГҮЙ
М.Чинсанаа: “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд нийслэлчүүд 13 мянга гаруй мод, бут, сөөг тариад байна
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхлээд удаагүй байгаа ч хөдөлгөөн эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд 13 мянга гаруй мод, бут, сөөг суулгаад байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нийслэлийн зүгээс хэрхэн оролцож байгаа тухай Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаатай ярилцлаа.
Өчигдөр 9 цаг 38 минут
359
ДЭЛГЭРЭНГҮЙ
Маргааш согтууруулах ундаа худалдахгүй, олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал авах хяналтын тооллого хийхтэй холбогдуулан аравдугаар сарын 16-ны бямба гарагт нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн захирамж гарлаа.
Өчигдөр 8 цаг 24 минут
711
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоунтай уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс (ИБУИНХУ)-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоунтай уулзаж, талуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.
2021 -оны 10 -р сарын 14
479
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэрийн тусгаарлалтад эмчлүүлж байгаа иргэдийн тоо буурч байна
“Ковид-19”-ийн халдварын тохиолдол 37 дахь долоо хоногт хамгийн өндөр тархалттай байсан бол аажмаар буурч 40 дэх долоо хоногт өдөрт дунджаар 3446 тохиолдол бүртгэгдсэн. Нийт тохиолдлын 11 хувийг жирэмсэн эх эзэлж байна. Гэрийн тусгаарлалтад эмчлэгдэж байгаа иргэдийн тоо 28.195 болж буурсан үзүүлэлт гарсан.
2021 -оны 10 -р сарын 14
448
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Цэнджав: “Ковид-19”-ийн халдварын дараах эмчилгээг эмчийн заавар, зөвлөгөөгөөр зөв хийх хэрэгтэй
Хөнгөн хэлбэрээр өвдсөн залуучууд дасгал хөдөлгөөнийг эрчимтэй нэмснээс болж сэргэх гэж байсан дархлаагаа бууруулж, мэдрэл сульдлын хам шинж даамжирч байна.
2021 -оны 10 -р сарын 14
668
ДЭЛГЭРЭНГҮЙ
М.Мөнгөнтулга: Нийслэлийн хэмжээнд хоёрдугаар ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 21-24-ний хооронд явагдана
Нийслэлийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар ээлжийн буюу намрын цэрэг татлага 2021 оны аравдугаар сарын 21-24-ний өдрүүдэд явагдахаар Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Үүний дагуу дүүргүүдэд цэрэг татлагын бэлтгэлийг хангах ажлыг зохион байгуулж, бэлтгэл 90 хувьтай байна.
2021 -оны 10 -р сарын 14
726
ДЭЛГЭРЭНГҮЙ
24-р сургууль олон улсын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайтай боллоо
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24-р сургууль олон улсын аюулгүйн шаардлага, стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбайтай болж, өчигдөр нээлтээ хийлээ.
2021 -оны 10 -р сарын 14
572
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сонгинохайрхан дүүргийн санал авах байрын байршлыг танилцуулж байна
УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтад Сонгинохайрхан дүүргийн 7-19, 21, 23, 25, 27-31, 38-40, 42, 43 дугаар хорооны сонгогчид саналаа өгнө. Санал авах байрын байршлыг танилцуулж байна.
2021 -оны 10 -р сарын 14
518
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нөөцийн мах бэлтгэх ажилд махны үйлдвэрүүдийг сонгон шалгаруулж байна
Нийслэлийн хүн амын 2021-2022 оны өвөл, хаврын улиралд махны хангамж, үнийн тогтвортой байдлыг хангах ажилд оролцох хүсэлтэй махны үйлдвэрүүд доор дурдсан баримт бичгийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны 15:00 цаг хүртэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд /Хангарди ордны 6 давхрын 611 тоот өрөө, утас 11-315349/ битүүмжлэн ирүүлнэ үү.
2021 -оны 10 -р сарын 14
659
ДЭЛГЭРЭНГҮЙ
Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “а”, 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2020 оны 40 дүгээр тогтоол, Сонгуулийн Ерөнхий хорооны 2021 оны 105 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
2021 -оны 10 -р сарын 14
1137
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Сэргээгдэх эрчим хүч ба дулаан алдагдал” сэдэвт сургалт, өдөрлөг болно
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар МУИС, Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэн, “Грийн Солар Энержи” ХХК-тай хамтран “Сэргээгдэх эрчим хүч ба дулаан алдагдал” сэдэвт сургалт, өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
2021 -оны 10 -р сарын 13
553
ДЭЛГЭРЭНГҮЙ