Боловсролын салбарын хөрөнгө оруулалт ба тулгамдаж буй сорилт, шийдэл уулзалт боллоо
“Боловсролын салбарын хөрөнгө оруулалт ба тулгамдаж буй сорилт, шийдэл” уулзалт Хангарди ордонд боллоо. БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн, БШУЯ-ны дэд сайд Г.Ганбаяр, Улсын Их хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар, П.Анужин, Х.Ганхуяг, Б.Жаргалмаа, Ц.Мөнхцэцэг, Ж.Чинбүрэн, Б.Саранчимэг, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Баярчимэг болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Өчигдөр 11 цаг 18 минут
280
ДЭЛГЭРЭНГҮЙ
QR ашиглалт хангалтгүй байгаа байгууллагуудын зөрчлийг арилгуулсны дараа нээх үүрэг өглөө
Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяраар ахлуулсан хяналтын баг Сүхбаатар дүүрэгт байрлах зарим худалдаа, үйлчилгээний төв, рестораны QR платформын хэрэглээнд ээлжилт шалгалт явууллаа.
2021 -оны 1 -р сарын 18
598
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үйл ажиллагаа нь нээгдэж буй байгууллагуудад тавих тусгай нөхцөл, шаардлагын талаар мэдээлэл хийв
Өнөөдрөөс /2020.01.18/ үйл ажиллагаа нь эхэлж буй аж ахуй нэгж, байгууллагуудад тавих шаардлага болон дараагийн ээлжинд нээх үйлчилгээний байгууллагуудад өгөх зөвлөмжийн талаар НЗДТГ, Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэдээлэл, Технологийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хамтарсан мэдээлэл өглөө. Үйл ажиллагааг нь хязгаарласан 14 салбар, чиглэлийн үйлчилгээний байгууллагаас бусад нь Нийслэлийн онцгой комиссын баталсан нийтлэг түр заавар, тусгай нөхцөл шаардлагыг баримтлан ажиллах ёстой.
2021 -оны 1 -р сарын 18
343
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн цахим хэлбэрээр өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг танилцуулж, холбогдох албаныхантай санал солилцов.
2021 -оны 1 -р сарын 18
472
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зарим төрлийн барааны худалдаа, үйлчилгээг нээнэ
Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр үйл ажиллагааг нь хязгаарласан зарим чиглэл, салбаруудыг үе шаттайгаар нээх асуудлыг хэлэлцсэн. Энэ хүрээнд ирэх 7 хоногоос зарим төрлийн барааны худалдаа, үйлчилгээний тодорхой чиглэлүүдийг халдвар хамгааллын дэглэм, шаардлагуудыг мөрдүүлэн нээхээр боллоо.
2021 -оны 1 -р сарын 16
3420
ДЭЛГЭРЭНГҮЙ
УОК, НОК-ын хамтарсан шуурхай хуралдаан боллоо
Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын хамтарсан шуурхай хуралдаан Хангарди ордны хурлын зааланд цахим хэлбэрээр өнөөдөр боллоо. Тус хуралд Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НОК-ын дарга Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Эрүүл мэндийн яамны сайд Т.Мөнхсайхан, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, болон бусад албаны хүмүүс оролцлоо.
2021 -оны 1 -р сарын 16
741
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэд www.eruul.gerege.mn сайтаас шинжилгээний цаг авч, үйлчлүүлнэ
Коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд www.eruul.gerege.mn цахим хуудсанд нэвтэрч, регистрийн дугаараа бүртгүүлэн шинжилгээ өгөх цаг болон төвийн байршлын талаарх мэдээллийг авах, шинжилгээний хариугаа харах бүрэн боломжтой. Шинжилгээний төвүүд зөвхөн цахимаар олгосон цагийн дагуу үйлчлэх тул иргэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан товлосон хугацаанд очих, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг зөвлөж байна.
2021 -оны 1 -р сарын 16
394
ДЭЛГЭРЭНГҮЙ
Засаг дарга Д.Сумъяабазар Япон Улсын Элчин сайд Кобаяши Хироюкийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Засаг дарга Д.Сумъяабазар хоёр улсын хооронд хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн тоо, төрлийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа уламжлав. Талууд Улаанбаатар хотын цаашдын хөгжлийн асуудлаар санал солилцож, тулгамдаж буй асуудлуудад Япон Улсын сайн туршлага, технологийг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахад бэлэн буйгаа цохон тэмдэглэсэн юм. Улмаар Элчин сайдын зүгээс энэхүү саналыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
2021 -оны 1 -р сарын 15
334
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нэг сарын хугацаанд нийслэлд 1 сая 463 мянга гаруй иргэн QR код уншуулжээ
Өнөөдрийн байдлаар нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 136 мянга гаруй аж ахуйн нэгж өөрийн QR кодыг үүсгэсэн байна. Нэг сарын хугацаанд нийслэлийн 1 сая 463 мянга гаруй иргэн энэхүү QR кодыг уншуулжээ. Ижил төрлийн худалдааны хоёр байгууллага дээр дүн шинжилгээ хийж үзэхэд нэг байгууллага нь 32 мянган удаа уншуулсан байхад нөгөөх нь ердөө 121 удаа уншуулсан тохиолдол байгаа юм.
2021 -оны 1 -р сарын 15
379
ДЭЛГЭРЭНГҮЙ
QR ашиглалт хангалтгүй байгаа ААН-үүдийн үйл ажиллагааг зогсооно
Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяраар ахлуулсан хяналтын баг Хан-Уул дүүрэгт байрлах зарим худалдаа, үйлчилгээний төвүүдийн QR платформын хэрэглээнд шалгалт явууллаа. Шалгалтаар иргэдийн бүртгэлийн байдал хангалтгүй байсан нь тогтоогдсон тус дүүргийн 2-р хороонд байрлах Номин тав трейд ХХК-ийн Номин Агуулах Худалдаа Хан-Уул төвийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, хяналт шалгалтын ажиллагаа явуулсан. Улмаар холбогдох зөвлөмж заавруудыг дахин танилцуулж, үйл ажиллагааг нь эргэн нээлээ.
2021 -оны 1 -р сарын 14
541
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хязгаарлалт тогтоосон хороодын иргэдийг 48 цагийн хугацаанд шинжилгээнд бүрэн хамруулна
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17-р хороо, Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд өнөөдөр өглөөний 06.00 цагаас хэсэгчлэн хөл хорио тогтоож, хороодын иргэдийг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүллээ. Шинжилгээг Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо нийт 10 цэг дээр зохион байгуулж байгаа бөгөөд Хорооны Иргэд нийтийн танхим, 79-р сургуулийн Ахлах сургууль 1-р байр, 021-р худаг, Өргөн гудамжны "Баян" дэлгүүр болон явуулын зургаан байршилд авч байна.
2021 -оны 1 -р сарын 14
724
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн алслагдсан хороодын иргэд товчоодоор нэвтрэхдээ заавал PCR шинжилгээ өгөх шаардлагагүй боллоо
Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх товчоодын цаана байрладаг буюу Баянзүрх дүүргийн 11, 20, Сонгинохайрхан дүүргийн 21, 32, Хан-Уул дүүргийн 13, 14, Чингэлтэй дүүргийн 19-р хорооны оршин суугчид болон тухайн хороонд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, албан хаагчид шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтрэхдээ заавал PCR шинжилгээ өгөх шаардлагагүй боллоо. Харин дээрх хороодын иргэд иргэний зорчих хөдөлгөөнийг хянах qr.ulaanbaatar.mn системд иргэний үнэмлэхний qr кодыг уншуулж нэвтрэх юм.
2021 -оны 1 -р сарын 14
1376
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянзүрх дүүргийн 17-р хороонд тандалт, илрүүлгийн өргөтгөсөн шинжилгээний ажлыг зохион байгуулж байна
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 01.14-ний 06:00 цагаас 2021 оны 01.16-ны 23:00 цаг хүртэл хязгаарлалт тогтоож, иргэдээс шинжилгээ авах ажлыг өргөтгөсөн байдлаар зохион байгуулж байна. Тус хороонд бүртгэлтэй 18-аас дээш насны иргэд шинжилгээнд хамрагдах бөгөөд байнгын үйл ажиллагаатай дөрөв, явуулын зургаа нийт 10 байршилд шинжилгээ авна.
2021 -оны 1 -р сарын 14
480
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянгол дүүргийн 4-р хороонд тандалт, илрүүлгийн шинжилгээний ажлыг зохион байгуулж байна
Нийслэлийн Баянгол дүүргийн 4-р хорооны сонгогдсон байршилд 2021 оны 01-р сарын 14, 15-ны өдрүүдэд тандалт, илрүүлгийн шинжилгээний ажлыг зохион байгуулна. /Зөвхөн улаанаар тэмдэглэсэн хэсэгт хязгаарлалтын хэсэгчилсэн дэглэм үйлчилнэ/ Энэ хугацаанд явуулын 25 баг, 200 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, байр тус бүрээр орж, 5000 иргэнээс PCR шинжилгээ авах юм.
2021 -оны 1 -р сарын 14
467
ДЭЛГЭРЭНГҮЙ
PCR шинжилгээнд хамрагдах иргэд www.eruul.gerege.mn сайтаар цаг авч үйлчлүүлнэ үү
Нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх зорилгоор есөн дүүрэгт зохион байгуулж буй байнгын үйл ажиллагаатай 30 шинжилгээний төвийн ачааллыг зохицуулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах зорилгоор 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн иргэдэд шинжилгээний цаг олгох ажлыг зохион байгуулж байна.
2021 -оны 1 -р сарын 13
792
ДЭЛГЭРЭНГҮЙ