Хотын дарга МСНЭ-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа, Гүйцэтгэх захирал Э.Болортулга нарыг хүлээн авч уулзлаа
2021 -оны 3 -р сарын 10
458
ДЭЛГЭРЭНГҮЙ
Вакцины хоёрдугаар тунг хийлгэх хүртэл халдвар авахгүй байх хэрэгтэй
Өнөөдөр нийслэлийн найман дүүрэгт дархлаажуулалтын 46 цэг ажиллаж байгаа бөгөөд Хил хамгаалах ерөнхий газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, тохижилт үйлчилгээ, цэвэрлэх байгууламж, Дотоод хэргийн их сургууль, худалдаа үйлчилгээний салбарын ажилтан, алба хаагчдыг дархлаажуулж байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургууль дээр тус дүүрэгт худалдаа, үйлчилгээ эрхэлдэг иргэд вакцинд хамрагдаж байгаа юм.
2021 -оны 3 -р сарын 10
889
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга Синофарм вакцин хийлгэлээ
БНХАУ-ын Синофарм вакциныг Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Шадар сайд С.Амарсайханы хамт өнөөдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хийлгэлээ. Өнөөдрөөс Хил хамгаалах ерөнхий газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, тохижилт үйлчилгээ, цэвэрлэх байгууламж, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчдыг дархлаажуулж эхэлсэн.
2021 -оны 3 -р сарын 10
638
ДЭЛГЭРЭНГҮЙ
Э.Тэмүүлэн: Вакцины хоёр тунгаа хийлгэснээс хойш 7-14 хоногийн дараа дархлаа бүрэн тогтоно
Манай улс дархлаажуулалт эхэлснээс хойш 26 мянга гаруй иргэнээ вакцинд хамруулаад байна. Вакцины хариу урвал болон дархлаажуулалтын талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, сэргийлэлт эрхэлсэн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Тэмүүлэнгээс тодрууллаа.
2021 -оны 3 -р сарын 10
541
ДЭЛГЭРЭНГҮЙ
Агаарын бохирдлыг бууруулахад судлаачдын оролцоог чухалчилсан зөвлөлдөх уулзалт болж байна
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын санаачилгаар “Агаарын бохирдлыг бууруулахад судлаачдын оролцоо” сэдэвт зөвлөлдөх уулзалт болж байна.
2021 -оны 3 -р сарын 10
348
ДЭЛГЭРЭНГҮЙ
8110 иргэнийг вакцинжуулаад байна
Өнөөдөр вакцинжуулалтын байнгын 21, түр 14, нийт 35 цэг ажиллаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл ХӨСҮТ-өөс дахин таван цэг нэмж, нийт 40 цэг ажиллаж байна. Эдгээрт нийт 360 орчим эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж, өнөөдөр 13470 иргэнийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн. Харин 18:00 цагийн байдлаар 8110 иргэн буюу төлөвлөсөн хүнийхээ 60.2 хувийг дархлаажуулалаад байна.
2021 -оны 3 -р сарын 9
627
ДЭЛГЭРЭНГҮЙ
Вакцинжуулалтын 35 цэг ажиллаж байна
Өнөөдөр вакцинжуулалтын байнгын 21, түр 14, нийт 35 цэг ажиллаж байна. Тэдгээрт 44 баг бүхий 357 хүн ажиллаж байгаа юм. Түүнчлэн эдгээр цэгт өнөөдөр 65 байгууллагын 13740 хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөжээ.
2021 -оны 3 -р сарын 9
1069
ДЭЛГЭРЭНГҮЙ
Коронавирусийн халдвар илрэх өндөр магадлалтай хороодыг танилцуулж байна
Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын Орон зайн дүн шинжилгээний багийнхан илэрсэн халдварын тохиолдлуудыг мэдээллийн санд бүртгэж, тусгай аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолж байгаа. Өмнөх сард хийсэн дүн шинжилгээтэй шинээр батлагдаж буй тохиолдлууд 90 гаруй хувиар таарч байна. Орон зайн дүн шинжилгээгээр цаашид коронавирусийн халдвар илрэх магадлал өндөр хороодыг танилцуулъя.
2021 -оны 3 -р сарын 9
411
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Сумъяабазар: Вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй
Нийслэлийн Онцгой комисс болон дүүргийн Онцгой комиссын удирдлагууд хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг, чиглэл өглөө. Тухайлбал, дүүргийн удирдлагууд хийж, хэрэгжүүлж буй ажлаа иргэдэд ойлгомжтой байдлаар цаг тухай бүрд нь мэдээлэх, цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний зохион байгуулалтыг сайжруулах, уялдаа холбоотой ажиллах, цаашид иргэдийг вакцинжуулах ажилд хариуцлагатай хандахыг анхаарууллаа.
2021 -оны 3 -р сарын 9
966
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга 20 дугаар сургуулийн шинжилгээ авах цэгийн үйл ажиллагаатай танилцлаа
Өнөөдөр хэдий амралтын өдөр ч гэлээ нийслэлийн хэмжээнд шинжилгээ авах 14 цэг ажиллаж байна. Тэдгээрийн нэг болох Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн шинжилгээ авах цэгийн үйл ажиллагаатай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар танилцаж, тэнд ажиллаж байгаа эмэгтэйчүүдэд баяр хүргэж, хүндэтгэл үзүүлэн, гарын бэлэг гардууллаа.
2021 -оны 3 -р сарын 8
518
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Тамир: Шинжилгээний цаг аваагүй иргэд дараалалд зогсон, ачаалал үүсгэж байна
Баянзүрх дүүргийн 48 дугаар сургууль дээрх шинжилгээний цэгт цаг аваагүй иргэд очин, цагдаа нарын тавьсан шаардлагыг биелүүлээгүйгээс иргэд, цагдаа нарын хооронд бага зэрэг үл ойлголцол үүссэн байна.
2021 -оны 3 -р сарын 8
683
ДЭЛГЭРЭНГҮЙ
Уран бүтээлчид тоглолтуудаа цуцалж байна
“Анна Kаренина” тоглолтод оролцсон багийн 54 хүнээс өчигдөр коронавирусийн халдвар илэрсэн. Үүнтэй холбоотойгоор тоглолт зохион байгуулж байгаа аж ахуйн нэгж, уран бүтээлчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тоглолт, арга хэмжээнүүдээ цуцалж эхэлжээ.
2021 -оны 3 -р сарын 8
622
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдийг хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөхийг уриаллаа
Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Өнөөдөр УДЭТ-т зохион байгуулж байсан “Анна каренина” тоглолтод оролцсон багаас 54 хүн халдвар авлаа.
2021 -оны 3 -р сарын 7
440
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга Д.Сумъяабазар НОК-ын Шуурхай штабын эмэгтэйчүүдэд баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ
Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр тохиож буйтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар өнөөдөр НОК-ын Шуурхай штабын нийт эмэгтэйчүүдэд баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ. Өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сараас хойш НОК-ын Шуурхай штабт нийслэлийн төр захиргааны байгууллагуудаас 40 гаруй эмэгтэй ажилтан томилогдон ажиллаж байгаа бөгөөд дэлхий нийтийг хамарсан цар тахлыг даван туулах, урьчилан сэргийлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авч, үүрэг даалгаварыг биелүүлэн ажиллаж байна.
2021 -оны 3 -р сарын 7
524
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Сумъяабазар: НОК, ДОК-ыг ажиллахгүй байна гэх ташаа ойлголтыг нийгэмд өгч байгаад харамсаж байна
Нийслэлийн онцгой комиссын удирдлагууд болон дүүргийн Онцгой комисс цаг үеийн асуудлаар цахимаар хуралдаж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дүүргийн удирдлагуудад үүрэг чиглэл өглөө. Тэрбээр “Нийслэлийн Онцгой комисс болон дүүргийн Онцгой комисс маш сайн ажиллаж байгаа. Хийж байгаа ажлуудаа ард иргэддээ зөвөөр ойлгуулж, шуурхай мэдээлэл хүргэх ёстой.
2021 -оны 3 -р сарын 6
740
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Сумъяабазар: Цар тахлыг төр, иргэн, аж ахуйн нэгж хамтын хүчээр давна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нар “Тэнгис” кино театр, МN tower, Holiday Inn зочид буудлын үйл ажиллагаатай танилцаж, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж ажиллах тал дээр арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа. Тухайлбал, "Тэнгис" кино театрын хувьд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн зөвлөмжийн дагуу хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохицуулж, танхимын дүүргэлтийг 50 хувиас хэтрүүлэхгүй ажиллаж байгаа аж.
2021 -оны 3 -р сарын 6
648
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зөвшөөрөлгүй барилгуудыг нураах хүртэл арга хэмжээ авна
Нийслэлийн суурьшлын бүсэд зөвшөөрөлгүй болон нийтийн эзэмшлийн талбайг түрж барьсан барилгуудыг цэгцлэх ажлын хэсэг байгууллаа. Уг ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн ажиллаж байна.
2021 -оны 3 -р сарын 5
240
ДЭЛГЭРЭНГҮЙ
Яаралтай шинжилгээ өгөх шаардлагатай иргэдэд албан тодорхойлолтоор үйлчилнэ
Зайлшгүй яаралтай /буяны ажил, хүний бие гэнэт муудах гэх мэт/ шалтгаанаар хөдөө орон нутаг явах иргэдэд аймгийн Онцгой комисс, аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан тодорхойлолт, хамаарал бүхий иргэний баримт бичгийг үндэслэн НОК-ын Шуурхай штаб шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах юм.
2021 -оны 3 -р сарын 5
254
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдийг цаг авч шинжилгээгээ өгөхийг уриалж байна
Хот хооронд зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-нд нээсэнтэй холбоотойгоор шинжилгээний цэгүүдэд ачаалал үүссэн. Иймээс өнөөдрөөс 14 шинжилгээний цэгийг наймаар нэмж, 22 болгосон юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Г.Хонгорзул нар мэдээлэл хийлээ.
2021 -оны 3 -р сарын 3
303
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шинжилгээний цэгийг наймаар нэмэв
НОК-оос дүүргүүдэд тогтмол ажилладаг шинжилгээний цэгүүдийн сорьц авах шугамыг гурав дахин нэмэгдүүлж байна. Тодруулбал, өнөөдрөөс эхэлж, гуравдугаар сарын 5 хүртэл шинжилгээний цэгийн тоог наймаар нэмжээ. Ингэснээр 14 байсан шинжилгээний цэгийн тоо 22 болж байгаа юм.
2021 -оны 3 -р сарын 3
268
ДЭЛГЭРЭНГҮЙ