Гурван чиглэлд автобус 05:30-00:30 цагийн хооронд иргэдэд үйлчилж байна
Есдүгээр сарын 3-наас эхлэн Т:2 Таван шар-Офицеруудын ордон-Ботаник, Т:5 Офицеруудын ордон-III,IV хороолол-Дүүхээ төв, Ч:7 Нисэх-МУБИС-Ард кинотеатр гэсэн гурван чиглэлд автобус 05:30-00:30 цагийн хооронд иргэдэд үйлчилж байна.
2021 -оны 9 -р сарын 14
396
ДЭЛГЭРЭНГҮЙ
НОК УИХ-ын Түр хороонд ажлаа тайлагнав
УИХ дахь Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг Түр хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн Онцгой комисс /НОК/-ын хийж, хэрэгжүүлж буй ажил, цар тахлын өнөөгийн нөхцөл байдал, нийслэлд боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа хэрхэн явагдаж, халдвар хамгааллын дэглэм хэрхэн барьж байгаа тухай хэлэлцлээ.
2021 -оны 9 -р сарын 13
402
ДЭЛГЭРЭНГҮЙ
Герман Улсад мэргэшсэн боловсон хүчин бэлтгэнэ
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын “FAV” компанийн захирал Хайко Шулертай өнөөдөр уулзлаа. Уулзалтаар мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтран ажиллаж, Улаанбаатар хотын иргэд, залуучуудыг Герман Улсад сургалт-дадлага хосолсон тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах асуудлаар санал солилцсон юм.
2021 -оны 9 -р сарын 13
521
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ажилд урьж байна
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Зохицуулагчийн ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
2021 -оны 9 -р сарын 13
386
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатарт тавтай морил” арга хэмжээний үеэр сайн дурын ажилтнууд хөтчөөр ажиллалаа
НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс болон Цэргийн штабаас шинэ оюутнуудад зориулан “Улаанбаатарт тавтай морил” арга хэмжээг зохион байгууллаа. Тодруулбал, 100 гаруй сайн дурын ажилтан болоод дүйцүүлэх албаны алба хаагч нар хөтчөөр ажиллан, оюутнуудад зориулсан гарын авлага тараан, хэрхэн хотын соёлтой иргэн байх тухай уриа лоозон барьсан байв.
2021 -оны 9 -р сарын 13
345
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Сумъяабазар: Зөвлөлдөх уулзалт эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгоно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт үргэлжилж байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах байр суурийг илэрхийллээ.
2021 -оны 9 -р сарын 13
682
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт болж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд зохион байгуулж буй “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт боллоо
2021 -оны 9 -р сарын 13
354
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үйлчилгээний байгууллагууд олон хүнийг хамарсан хүлээн авалт хийх зэргээр зөрчил гаргаж байна
Хичээл сургууль эхэлсэнтэй холбогдуулан залуучууд халдвар хамгааллын дэглэм зөрчиж, хэт их бөөгнөрөл үүсгэсэн, амны хаалт зүүхгүй байх, аж ахуйн нэгжүүд хүчин чадлынхаа 50-иас илүү хувиар үйлчлүүлэгч хүлээж авах, нэмэлт тоног төхөөрөмж ашиглах, хүлээн авалт хийх зэргээр түр журам, “Хариуцлагын гэрээ”-гээ зөрчиж байв.
2021 -оны 9 -р сарын 13
754
ДЭЛГЭРЭНГҮЙ
Жирэмсэн эх, 2-11 насны хүүхдүүдэд томуугийн эсрэг вакцин хийж эхэллээ
Улирлын томуугийн эсрэг вакцинаар жирэмсэн эх, 2-11 насны хүүхдүүдийг дархлаажуулах аян өнөөдрөөс эхэлж байна. “Томуугаас сэргийлье” уриатай энэхүү аян есдүгээр сарын 13-22-н хүртэл 10 хоног үргэлжилнэ.
2021 -оны 9 -р сарын 13
345
ДЭЛГЭРЭНГҮЙ
Орон нутгаас ирж буй оюутнуудад зориулсан “Улаанбаатарт тавтай морил” арга хэмжээ болно
НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс шинэ оюутнуудад зориулсан “Улаанбаатарт тавтай морил” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэ үеэр оюутнуудад зориулсан гарын авлага тарааж, танилцуулга мэдээлэл хийхийн дээр хотын зарим удирдлага оюутнуудтай уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсох юм.
2021 -оны 9 -р сарын 13
864
ДЭЛГЭРЭНГҮЙ
18-аас дээш насны иргэдийг нэмэлт тунгаар вакцинжуулж эхэллээ
Коронавируст халдварын эсрэг дархлааны түвшнийг нэмэгдүүлэх зорилгоор есдүгээр сарын 13 буюу өнөөдрөөс эхлэн 18-аас дээш насны иргэдийг нэмэлт гурав дахь тунгаар вакцинжуулахаар боллоо.
2021 -оны 9 -р сарын 13
347
ДЭЛГЭРЭНГҮЙ
Агаар, орчны бохирдол бууруулах технологийн шийдлүүдийг танилцуулж байна
НЗДТГ болон Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас санаачлан зохион байгуулж буй “Өнтэй өвөлжье” өдөрлөг Сүхбаатарын талбайд өнөөдөр эхэллээ. Уг өдөрлөг нь агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төрөөс хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг иргэдэд танилцуулах зорилготой юм.
2021 -оны 9 -р сарын 11
323
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга Европын сэргээн босголт, хөгжлийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Ханнес Такачийг хүлээн авч уулзав.
2021 -оны 9 -р сарын 10
275
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шинэ үеийн татварын албаны 30 жилийн ойн мэнд хүргэе
Улсынхаа сан хөмрөгийг арвижуулах ариун үйлсэд хүчин зүтгэж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн нийслэл, дүүргийн татварын албаны ахмадууд, тэдний залгамж халаа болсон үе үеийн төлөөлөл, эдүгээ ажиллаж байгаа нийт ажилтан, албан хаагч та бүхэндээ “ШИНЭ ҮЕИЙН ТАТВАРЫН АЛБАНЫ 30 ЖИЛ”-ийн ойн мэнд дэвшүүлье.
2021 -оны 9 -р сарын 10
441
ДЭЛГЭРЭНГҮЙ
Инженерийн хангамж, үйлчилгээний байгууллагууд өвөлжилтийн бэлтгэлээ танилцуулж байна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Хот өвөлд бэлэн” нэгдсэн арга хэмжээг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
2021 -оны 9 -р сарын 10
359
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
УИХ-аас баталсан хуулийн дагуу манай улсад Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр хүндэтгэл үзүүлдэг болсон. Энэхүү өдрийг тохиолдуулан өнөөдөр нийслэлийн төр, захиргааны байгууллагын удирдлагууд, улс төрийн нам, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
2021 -оны 9 -р сарын 10
380
ДЭЛГЭРЭНГҮЙ
Б.Намуун: Оюутнууд нийтийн тээврээр зорчдог картаа гээсэн, гэмтээсэн бол нөхөн олгож байна
Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн ажилтан Б.Намуунаас зарим зүйлийг тодрууллаа.
2021 -оны 9 -р сарын 10
650
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зарим сургууль, цэцэрлэгийн дулаан алдагдлыг шийдлээ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийг Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургууль, 80 дугаар цэцэрлэгт хэрэгжүүлээд байна.
2021 -оны 9 -р сарын 9
845
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ургац хураалтад хүнсний дэмжлэг авдаг иргэдийг хамруулна
Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, ургац хураалтад оюутан, залуучууд, ажил хайгч болон хүнсний дэмжлэг авдаг хөдөлмөрийн насны иргэдийг хамруулахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосон. Энэ дагуу Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар орон нутагт газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа ажил олгогчийн судалгааг гаргалаа.
2021 -оны 9 -р сарын 9
694
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 225 айлын орон сууц ашиглалтад орлоо
Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны “А” хэсэгчилсэн талбайн нэг хэсэг болох 225 айлын орон сууцны барилга өнөөдөр ашиглалтад орж, нээлтээ хийлээ.
2021 -оны 9 -р сарын 9
237
ДЭЛГЭРЭНГҮЙ