Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд эрүүл мэнд, сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ үзүүлнэ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хүртээмжийг сайжруулах чиглэлээр зохион байгуулалтын ажил хийж байна. Тухайлбал, халдварын ойрын хавьтал бүхий хүүхэд, ахмад настан, архаг хууч өвчтэй болон хэвтрийн өвчтөн, жирэмсэн эх, нярай зэрэг эрсдэлтэй иргэдийн эрүүл мэндийн байдалд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах байдлаар болзошгүй эндэгдэл, эрсдэлээс сэргийлэхэд анхаарч буй юм.
2021 -оны 3 -р сарын 23
239
ДЭЛГЭРЭНГҮЙ
Резидэнт эмч нарыг өрх, дүүргийн эмнэлэгт нэмэлтээр ажиллуулж байна
Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын тушаалаар 700 гаруй резидэнт эмчийг нэмэлтээр ажиллуулах хуваарилалт хийсэн.
2021 -оны 3 -р сарын 22
232
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 11 эх үүсвэрээр өргөдөл, гомдол гаргах боломжтой
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
2021 -оны 3 -р сарын 22
275
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Сумъяабазар: Энхтайваны гүүрийг бүрэн шинэчлэхээр төлөвлөж, зураг төсөл хийж байгаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар UBS телевизийн "Өглөөний мэнд Улаанбаатар" нэвтрүүлэгт оролцлоо. Энэ үеэр Хотын даргаас нийслэлийн түүхтэй холбоотой асуулт асуусан юм. Тэдгээр асуултад хэрхэн хариулсныг хүргэе.
2021 -оны 3 -р сарын 22
300
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тоглоомын талбайн хяналтыг сайжруулж, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийхийг үүрэг болголоо
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулсан юм.
2021 -оны 3 -р сарын 22
221
ДЭЛГЭРЭНГҮЙ
НАРНЫ БАЯРЫН НАНДИН УЛАМЖЛАЛ
Өвөрмөц соёл, гайхам ахуй, уламжлалаа өнөөдрийг хүртэл хадгалж, өвгөдөөс өвлөсөн заншил, ёсоо түмэн зуунаар өвлөж хахир хатуу цагийг өнтэй давж, урин хавартай золгосны Нарны баяр, Наурызын баяр хаяанд ирлээ.
2021 -оны 3 -р сарын 22
251
ДЭЛГЭРЭНГҮЙ
Наурыз мейрамы құтты болсын!
Монгол эх орныхоо үүх түүх, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, ёс заншил, өв уламжлалаа хүндэтгэн дээдэлж ирсэн эрхэм хүндэт казак түмэндээ НАУРЫЗын баярын халуун мэндийг дэвшүүлье.
2021 -оны 3 -р сарын 22
196
ДЭЛГЭРЭНГҮЙ
Голомтын болон маршрутын халдваргүйтгэл хийлээ
Мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй зургаан компанийн 24 ажилтан өнөөдөр Нийслэлийн онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу халдварын голомт болон халдвар авсан иргэний зорчсон зургаан байршлын 4030 ам метр талбайд голомтын эцсийн болон маршрутын халдваргүйтгэл хийгээд байна.
2021 -оны 3 -р сарын 21
232
ДЭЛГЭРЭНГҮЙ
Халдвар тархах эрсдэлтэй хороодыг танилцуулж байна
Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын орон зайн дүн шинжилгээний бүлгээс гуравдугаар сарын 6-наас хойш батлагдсан халдварын 1289 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолсон байна.
2021 -оны 3 -р сарын 20
362
ДЭЛГЭРЭНГҮЙ
26 дугаар хорооны хөл хориог цуцалсан ч иргэдийг хариуцлагатай байхыг уриалж байна  
Хатуу хөл хорио тогтоосноос хойших хоёр хоногийн хугацаанд тус хорооноос 28 хүн халдвар авсныг тогтоож, хавьтал болсон хүмүүсийг гэрт гэрт нь ажиглаж эхэлсэн. Мөн тав хоногт төлөвлөсөн ажлыг хоёр хоногт хийж, гүйцэтгэж дууссан учраас өнөөдрийн 06:00 цагаас хөл хориог цуцалж, 50-аас дээш насны иргэдийг вакцинжуулалтад хамруулж эхлээд байгаа билээ.
2021 -оны 3 -р сарын 20
283
ДЭЛГЭРЭНГҮЙ
Явган хүний зам дээр зөвшөөрөлгүй барьсан хашаануудыг чөлөөлнө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар үүрэг, чиглэл өгсний дагуу Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд ажиллаж, явган хүний зам хааж барьсан хашаа, хайсыг буулгах талаар холбогдох албаныхантай уулзаж, санал солилцлоо.
2021 -оны 3 -р сарын 19
233
ДЭЛГЭРЭНГҮЙ
ХСҮТ-ийн хууль бусаар олгосон газрыг чөлөөлж, хавдрын оношилгооны төв байгуулна
Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ) 1998 онд таван га газартай байжээ. Гэтэл одоо эмнэлгийн баруун талд орон сууцны хороолол, урд нь үйлчилгээний төв, оффис баригдаж, эмнэлэг хэдэн талаасаа барилгаар хүрээлэгдсэн. Эдгээр зөвшөөрлийг тухайн үед ажиллаж байсан эмнэлгийн удирдлагууд олгосноос гадна өөрсдөө ч газар авсан нь бий.
2021 -оны 3 -р сарын 19
409
ДЭЛГЭРЭНГҮЙ
НОК-ын албан хаагчдад тусгай зориулалтын хамгаалалтын хувцас хандивлав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын албан хаагчидтай хуралдлаа. Энэ үеэр “Бид Монголд үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн Г.Майцэцэг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Нийслэлийн Онцгой комиссын албан хаагчдад тусгай зориулалтын хамгаалалтын 200 хувцас хандивлаж, Хотын даргад гардуулж өгсөн юм.
2021 -оны 3 -р сарын 18
280
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт зургадугаар сард дуусна
Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн захирал Ж.Сандагсүрэн өчигдөр буюу гуравдугаар сарын 17-нд төслийн I үе шат болох Баянхошуу болон Сэлбэ дэд төвд ажиллалаа. Энэ хүрээнд төслийн зохицуулагч Д.Авирмэд болон инженерийн баг Баянхошуу,Сэлбэ дэд төвүүдэд хийж гүйцэтгэсэн бүтээн байгуулалтын ажлууд болон төсөл хэрэгжсэнээр гарч буй үр дүнгүүдийн талаар танилцуулсан юм.
2021 -оны 3 -р сарын 18
401
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Сумъяабазар: Төвийн зургаан дүүргийн 120 хороо халдварын тархалттай байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар халдварын голомт нэмэгдэж буйтай холбоотойгоор НОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
2021 -оны 3 -р сарын 17
298
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дархлаажуулалтад 139636 хүнийг хамруулаад байна
Нийслэлийн иргэдийг дархлаажуулалтад хамруулж эхэлснээс хойш өчигдөр 20:00 цагийн байдлаар нийт 139636 хүнийг вакцинжуулалтад хамрууллаа. Дархлаажуулалтын ажлыг 670 гаруй эмч, эмнэлгийн ажилтны бүрэлдэхүүнтэй 100 орчим баг өдөр бүр хийж гүйцэтгэж байгаа юм.
2021 -оны 3 -р сарын 17
264
ДЭЛГЭРЭНГҮЙ
Голомт үүсэж, халдвар тархах эрсдэлтэй болсон хороодыг танилцуулж байна
Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын Орон зайн дүн шинжилгээний бүлэг энэ сарын 5-16-ны өдөрт бүртгэгдсэн "Ковид-19" халдварын 947 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолж байгаа юм. Тэдний тусгай аргачлалаар тооцоолж гаргасан судалгаагаар зарим газарт голомт үүсэж, халдварын тархалт ихсэх хандлагатай байгаа аж.
2021 -оны 3 -р сарын 17
371
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Сумъяабазар: Иргэндээ ээлтэй, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Хотын дарга ба сэтгүүлчид" уулзалтаар "Хотын түгжрэл ба нийтийн тээвэр" сэдвийн хүрээнд сэтгүүлчидтэй ярилцлаа. Уулзалтад UBS телевизийн Мэдээний албаны дарга Х.Жавзмаа, TV5 телевизийн Улс төр, мэдээллийн албаны дарга А.Болдсайхан, MN25 телевизийн сэтгүүлч Б.Даваахүү, NTV телевизийн сэтгүүлч Д.Уламбаяр, Gogo.mn сайтын ерөнхий редактор О.Ариунбилэг, News.mn сайтын ерөнхий редактор Ш.Оюунчимэг нар оролцсон юм.
2021 -оны 3 -р сарын 17
346
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Хотын дарга ба сэтгүүлчид" уулзалт, ярилцлагын онцлох  12 эшлэл
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын "Хотын түгжрэл ба нийтийн тээвэр" сэдвийн хүрээнд сэтгүүлчидтэй хийсэн "Хотын дарга ба сэтгүүлчид" уулзалт, ярилцлагаас онцлох 12 эшлэлийг хүргэж байна.
2021 -оны 3 -р сарын 17
438
ДЭЛГЭРЭНГҮЙ
МЭДЭГДЭЛ
Онцгой комиссын бүрэлдэхүүнд цаг агаарын ямар ч нөхцөлд үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцсыг хууль тогтоомжийн хүрээнд захиалсан болохыг хариуцлагатай мэдэгдье. Өнөөдрийн байдлаар хувцас хийгдээгүй байгаа бөгөөд Нийслэлийн онцгой комиссын Шилэн дансанд байршуулсан ил тод мэдээллийг хэвлэлээр гаргаж, олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгч байгаад харамсаж байна.
2021 -оны 3 -р сарын 16
278
ДЭЛГЭРЭНГҮЙ