Нөөцийн махыг хүнсний 405 дэлгүүрээр борлуулна
Нөөцийн махны худалдааг гуравдугаар сарын 26-наас эхлүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон Нийслэлийн Татварын газрын дарга Б.Цогтнаран, Нийслэлийн Мал эмнэлгийн Хяналт, эрсдэлийн үнэлгээний хэлтсийн дарга Д.Доржсүрэн нар мэдээлэл хийлээ.
2021 -оны 3 -р сарын 30
471
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Сумъяабазар: “Эко констракшн”-ыг хуулийн хүрээнд ажиллуул
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өчигдөр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр зарим барилгын ажил болон газрын маргаантай холбоотой асуудлыг яаралтай шийдэх чиглэлээр холбогдох албаныханд үүрэг, чиглэл өгсөн юм. Тухайлбал, Сэлбэ голын хамгаалалтын зурваст зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Эко констракшн”-ыг хууль дүрмийн хүрээнд ажиллуулахыг Хотын дарга үүрэг болгосон.
2021 -оны 3 -р сарын 30
264
ДЭЛГЭРЭНГҮЙ
ЦАГААН НӨМРӨГТ БААТРУУДДАА ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ
Эрхэм хүндэт эмч, эмнэлгийн ажилтан, албан хаагчид аа! Та бүхэндээ олон улсын эмч нарын баярын өдрийн мэндийг хүргэж, монгол хүн бүрийн эрүүл мэнд, энх амгалан амьдралын төлөө хичээнгүйлэн зүтгэж буй их үйлсэд тань талархал илэрхийлж, мэхийн хүндэтгэе.
2021 -оны 3 -р сарын 30
232
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ээлжит орон сууц ашиглалтад орлоо
Сүхбаатар дүүргийн 9, 10, 11-р хорооны нутаг дэвсгэрт орон сууцны VII хороолол орчмын “Б” хэсэгчилсэн талбайн долоон га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй “Пример инвестмент групп” ХХК нь 108 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, нээлтээ хийлээ.
2021 -оны 3 -р сарын 29
206
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Сумъяабазар: Халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдвөл ажил, амьдрал тасалдахгүй, хатуу хөл хорио тогтоохгүй
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, UBS телевизийн “Өглөөний мэнд Улаанбаатар” хөтөлбөрийнхөн шуурхай зөвлөгөөн болон Хотын даргын холбогдох албаныханд өгсөн үүрэг, даалгаврыг шууд дамжуулан хүргэсэн. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар иргэдэд хандан уриалга хэлсэн юм.
2021 -оны 3 -р сарын 29
257
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ил задгай кабелийн болон цахилгааны утасны аюулгүй байдалд хяналт тавихыг үүрэг болголоо
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулсан юм.
2021 -оны 3 -р сарын 29
281
ДЭЛГЭРЭНГҮЙ
Худалдаа, үйлчилгээний байгууллагын цагийн хязгаарыг 07:00-22:00 цагаар тогтоов
УОК-ын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн улбар шар түвшинд шилжсэн хугацааг дөрөвдүгээр сарын 5-ны 06:00 цаг хүртэл сунгасан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Засгийн газрын 2021 оны 45, 78 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын даргын 18, 20, 21 дүгээр тушаал, Улсын онцгой комиссын 08, 09, 10 дугаар хурлын тэмдэглэлийг үндэслэн захирамж гаргалаа.
2021 -оны 3 -р сарын 28
312
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга хамтдаа хичээж, хариуцлагатай байхыг уриаллаа
Хотын даргын хувьд аль болох хөл хорио тогтоохгүй байх байр суурь баримталж байгаагаа, мөн энэ саналаа УОК-т удаа дараа илэрхийлсэн гэдгээ бизнес эрхлэгчдэд уламжилсан юм. Гэсэн хэдий ч цар тахлын нөхцөл байдал хүндэрч, халдвар авах хүний тоо, эрсдэл улам бүр өссөөр байгаа. Тиймээс аль болох гал алдахгүйн тулд, улбар шар түвшнээс улаан түвшинд шилжиж, хөл хорио тогтоохгүйн тулд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, хамтдаа хичээж, хариуцлагатай байхыг аж ахуйн нэгжүүдэд уриалсан юм.
2021 -оны 3 -р сарын 28
411
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй цахимаар уулзлаа
Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд цар тахлын нөхцөл байдлын улмаас багагүй хугацаанд хөл хорионд байсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын хувьд аль болох хөл хорио тогтоохгүй, аж ахуйн нэгж, байгууллагуудад хэвийн үйл ажиллагаа явуулах боломж, нөхцөлийг бүрдүүлэх, төрийн байгууллагаас үзүүлдэг аливаа дарамтыг байхгүй болгох, улмаар зөвлөн туслах, дэмжих чиглэлд анхаарч, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй бол хуулийн хүрээнд бүхий л нөхцөлд дэмжин ажиллахаа илэрхийлж байгаа.
2021 -оны 3 -р сарын 27
349
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зах, худалдааны төвүүдийн цагийн хязгаарыг 05:00-22:00 цагаар тогтоолоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай А/200 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлсэн санал, хүсэлт, мэдэгдлийн дагуу нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хүнсний зах, худалдааны төвүүдийн цагийн хязгаарыг 05:00-22:00 цагаар тогтоосон юм.
2021 -оны 3 -р сарын 26
260
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хашаандаа мод тарих, ногоон байгууламж байгуулах иргэдийн саналыг дэмжинэ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 2016-2020 онд хийсэн ажил, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар НИТХ-ын ээлжит V хуралдаанд танилцууллаа. Ногоон хөгжлийн үзэл санаанд тулгуурласан, иргэдийг оролцоогоор хангасан эдийн засгийн өсөлтийг бий болгосноор хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалан ирээдүй хойч үедээ өвлүүлэн, үр өгөөжийг нь урт хугацаанд хүртэх боломжоор хангах нөхцөлийг бүрдүүлсэн хөгжингүй улс болох талаар Монгол Улсын ногоон хөгжлийн бодлогод тусгасан байдаг.
2021 -оны 3 -р сарын 25
296
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжлээ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит V хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Тус хуралдаанд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, Ажлын хэсгийн ахлагч Р.Дагва хуулийн төслийн талаар танилцуулга хийсэн юм. Монгол Улсын Үндсэн хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталсан нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах үндэслэл болсон байна.
2021 -оны 3 -р сарын 25
230
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хамтдаа 100 жил” найрамдлын буухиа Новосибирск хотноо үргэлжилж байна
Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байгаа. Түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй “Хамтдаа 100 жил” найрамдлын буухиа 2021 оны хоёрдугаар сарын 25-нд хоёр улсын нийслэл Улаанбаатар, Москва хотоос эхэлсэн бол өнөөдөр Новосибирск хотноо амжилттай үргэлжилж байна.
2021 -оны 3 -р сарын 25
219
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Одбаяр: Замын хөдөлгөөний хэт ачааллын голлох шалтгаан нь дүрэм зөрчдөг жолооч нар байдаг
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяртай Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийн шалтгаан, нөхцөл болон бусад зүйлийн талаар ярилцлаа.
2021 -оны 3 -р сарын 24
193
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын хөгжлийг тууштай дэмжихээ илэрхийллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
2021 -оны 3 -р сарын 24
203
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга Монголын Мянганы сорилтын сангийн төлөөлөгчидтэй уулзав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч, уулзав.
2021 -оны 3 -р сарын 24
206
ДЭЛГЭРЭНГҮЙ
Халдвар тархах өндөр эрсдэлтэй 48 хороо байна
Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын орон зайн дүн шинжилгээний бүлгээс энэ сарын 7-ноос хойш батлагдсан "Ковид-19" халдварын 1824 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолсон байна.
2021 -оны 3 -р сарын 24
324
ДЭЛГЭРЭНГҮЙ
Коронавирусийн дархлаажуулалтад 232757 хүн хамрагдлаа
Улсын хэмжээнд өчигдөр 19:00 цагийн байдлаар нийт 10252 хүнийг дархлаажуулалтад хамруулсан. Ингэснээр Монгол Улсад дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн тоо 232757-д хүрлээ.
2021 -оны 3 -р сарын 24
188
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал өгнө үү
Монгол Улсын Их Хурлаас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн боловсруулах хууль зүйн үндэслэл, шаардлагыг бий болгосон.
2021 -оны 3 -р сарын 23
3123
ДЭЛГЭРЭНГҮЙ
Вакцин хийлгэсэн ч амны хаалт зүүж, хүн хоорондын зай барих хэрэгтэй
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
2021 -оны 3 -р сарын 23
381
ДЭЛГЭРЭНГҮЙ