2026 он гэхэд Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэнэ
Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд хүчин төгөлдөр болсон. Компакт гэрээний 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх таван жилийн хугацаа албан ёсоор тоологдож эхэлснийг тэмдэглэх ёслолын арга хэмжээ өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар оролцлоо.
2021 -оны 4 -р сарын 5
180
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Сумъяабазар: Нутгийн буян, Нэхмэлийн шар байрнуудын дунд барилга бариулахгүй
Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг болох Нутгийн буян, Нэхмэлийн шар байрнуудын дунд буюу дөрвөн талдаа орон сууцны барилгаар хүрээлэгдсэн газар дахин барилга барихаар газар ухсаныг иргэд эсэргүүцэж байгаа. Иймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар холбогдох албаны хүмүүсийн хамт өнөөдөр газар дээр нь очиж ажиллаж, оршин суугчдын төлөөлөлтэй уулзлаа.
2021 -оны 4 -р сарын 5
192
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ухаад орхисон нүх, овоолсон шороо зэргийг цэгцлэхийг үүрэг болголоо
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын өнгөрсөн долоо хоногт өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулсан юм.
2021 -оны 4 -р сарын 5
186
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зах, худалдааны төвүүд хүчин чадлынхаа 50 хүртэлх хувиар ажиллаж байна
Улсын Онцгой комиссын даргын 18 дугаар тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-д заасан тусгай нөхцөл, шаардлагыг чанд мөрдөн, үйл ажиллагаандаа өдөр, цагийн зохицуулалт хийж, хүчин чадлынхаа 50 хүртэлх хувиар ажиллах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон юм.
2021 -оны 4 -р сарын 4
254
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга Богд уул, Туул голын эрэг дагуух тохижилтын ажлыг шуурхай хийх үүрэг өглөө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн даваа гарагт болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Богд уул болон Туул гол дагуух тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг сайжруулах үүрэг өгсөн. Тэгвэл энэ дагуу Хотын дарга холбогдох албаны хүмүүсийн хамт өнөөдөр Богд уул, Туул голын эрэг орчмоор хийгдэх тохижилтын ажилтай танилцлаа.
2021 -оны 4 -р сарын 3
334
ДЭЛГЭРЭНГҮЙ
Халдвар тархах өндөр эрсдэлтэй хороодыг танилцуулж байна
Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын Орон зайн дүн шинжилгээний бүлгээс гуравдугаар сарын 15-30-ны хооронд батлагдсан халдварын 2552 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолсон байна. Уг тооцооллоор улаан өнгөөр үзүүлсэн хороодын нутаг дэвсгэрт халдварын төв голомт үүсэж, халдвар тархах өндөр эрсдэлтэй байгаа юм
2021 -оны 4 -р сарын 3
269
ДЭЛГЭРЭНГҮЙ
РЕСТОРАНУУД ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН ЗАХИАЛСАН ХООЛЫГ БЭЛТГЭН САВЛАЖ ӨГӨХ, ХАЯГААР ХҮРГЭХ БАЙДЛААР АЖИЛЛАНА
Засгийн газар болон Улсын онцгой комиссын тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын захирамжилснаар; Төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн хязгаарлалт тогтоох үйл ажиллагааны 16 чиглэлийг дараах байдлаар баталжээ.
2021 -оны 4 -р сарын 2
319
ДЭЛГЭРЭНГҮЙ
Б.Ууганбат: 1800-1200 тусгай дугаарт хандаж байгаа иргэдийн асуултад 98 хувьтай хариулт өгч байна
Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбатаас 1800-1200 тусгай дугаараас иргэд ямар лавлагаа, мэдээлэл түлхүү авч байгаа болон бусад зүйлийн талаар тодрууллаа.
2021 -оны 4 -р сарын 2
191
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын цагийн хязгаарыг 07:00-20:00 цагаар тогтоов
Засгийн газрын хуралдаанаар хөл хорио тогтоохгүй, харин зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлахаар болсон. Энэ хүрээнд Засгийн газрын 78 дугаар тогтоол болон 21 дүгээр хуралдааны тэмдэглэл, УОК-ын нэгдүгээр тогтоол, УОК-ын даргын 18, 20, 21 дүгээр тушаалыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа.
2021 -оны 4 -р сарын 2
527
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Сумъяабазар: Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль Улаанбаатар хотод нийгэм, эдийн засгийн хувьд томоохон дэвшил авчирна
Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, Ажлын хэсгийн ахлагч Р.Дагва хуулийн төслийн талаар танилцуулга хийсэн юм.
2021 -оны 4 -р сарын 2
160
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Сумъяабазар: “Улаанбаатар Смарт карт” компанид аудит оруулах саналтай байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар холбогдох албаныхны хамт өнөөдөр нийслэлийн нийтийн тээврийн компаниудын үйл ажиллагаа, хүрэлцээ, хангамж болон халдвар хамгааллын дэглэм хэрхэн мөрдөж байгаатай танилцлаа.
2021 -оны 4 -р сарын 2
170
ДЭЛГЭРЭНГҮЙ
Э.Эрдэнэбаатар: Иргэд орон нутаг руу баталгаат бус замаар ПСР шинжилгээгүй зорчиж, нөхцөл байдлыг хүндрүүлж байна
Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын орлогч дарга Э.Эрдэнэбаатараас хот хооронд зорчихтой холбоотой зарим зүйлийг тодрууллаа.
2021 -оны 4 -р сарын 1
308
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга НИТХ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүдтэй уулзаж, дэмжин ажиллахаа илэрхийллээ
Нийслэлийн хүн амын 51 хувь, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 70 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Харин НИТХ 45 төлөөлөгчтэй бөгөөд тэдгээрээс найм нь эмэгтэй. Тиймээс эмэгтэй төлөөлөгчид нэгдэж, өнгөрсөн долоо хоногт Эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулсан билээ.
2021 -оны 3 -р сарын 30
357
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нөөцийн махыг хүнсний 405 дэлгүүрээр борлуулна
Нөөцийн махны худалдааг гуравдугаар сарын 26-наас эхлүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон Нийслэлийн Татварын газрын дарга Б.Цогтнаран, Нийслэлийн Мал эмнэлгийн Хяналт, эрсдэлийн үнэлгээний хэлтсийн дарга Д.Доржсүрэн нар мэдээлэл хийлээ.
2021 -оны 3 -р сарын 30
459
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Сумъяабазар: “Эко констракшн”-ыг хуулийн хүрээнд ажиллуул
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өчигдөр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр зарим барилгын ажил болон газрын маргаантай холбоотой асуудлыг яаралтай шийдэх чиглэлээр холбогдох албаныханд үүрэг, чиглэл өгсөн юм. Тухайлбал, Сэлбэ голын хамгаалалтын зурваст зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Эко констракшн”-ыг хууль дүрмийн хүрээнд ажиллуулахыг Хотын дарга үүрэг болгосон.
2021 -оны 3 -р сарын 30
259
ДЭЛГЭРЭНГҮЙ
ЦАГААН НӨМРӨГТ БААТРУУДДАА ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ
Эрхэм хүндэт эмч, эмнэлгийн ажилтан, албан хаагчид аа! Та бүхэндээ олон улсын эмч нарын баярын өдрийн мэндийг хүргэж, монгол хүн бүрийн эрүүл мэнд, энх амгалан амьдралын төлөө хичээнгүйлэн зүтгэж буй их үйлсэд тань талархал илэрхийлж, мэхийн хүндэтгэе.
2021 -оны 3 -р сарын 30
219
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ээлжит орон сууц ашиглалтад орлоо
Сүхбаатар дүүргийн 9, 10, 11-р хорооны нутаг дэвсгэрт орон сууцны VII хороолол орчмын “Б” хэсэгчилсэн талбайн долоон га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй “Пример инвестмент групп” ХХК нь 108 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, нээлтээ хийлээ.
2021 -оны 3 -р сарын 29
197
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Сумъяабазар: Халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдвөл ажил, амьдрал тасалдахгүй, хатуу хөл хорио тогтоохгүй
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, UBS телевизийн “Өглөөний мэнд Улаанбаатар” хөтөлбөрийнхөн шуурхай зөвлөгөөн болон Хотын даргын холбогдох албаныханд өгсөн үүрэг, даалгаврыг шууд дамжуулан хүргэсэн. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар иргэдэд хандан уриалга хэлсэн юм.
2021 -оны 3 -р сарын 29
245
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ил задгай кабелийн болон цахилгааны утасны аюулгүй байдалд хяналт тавихыг үүрэг болголоо
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулсан юм.
2021 -оны 3 -р сарын 29
277
ДЭЛГЭРЭНГҮЙ
Худалдаа, үйлчилгээний байгууллагын цагийн хязгаарыг 07:00-22:00 цагаар тогтоов
УОК-ын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн улбар шар түвшинд шилжсэн хугацааг дөрөвдүгээр сарын 5-ны 06:00 цаг хүртэл сунгасан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Засгийн газрын 2021 оны 45, 78 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын даргын 18, 20, 21 дүгээр тушаал, Улсын онцгой комиссын 08, 09, 10 дугаар хурлын тэмдэглэлийг үндэслэн захирамж гаргалаа.
2021 -оны 3 -р сарын 28
305
ДЭЛГЭРЭНГҮЙ