Ж.Сандагсүрэн: Залуучуудыг боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн чиглэлд дэмжин ажиллана
Ирэх наймдугаар сарын 25-нд Монголын залуучуудын холбооны 100 жилийн ой тохионо. Иймээс ойг угтан хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар боллоо. Түүнчлэн цаашид залуучуудыг боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн чиглэлд дэмжин ажиллахаа Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн илэрхийллээ.
2021 -оны 3 -р сарын 3
199
ДЭЛГЭРЭНГҮЙ
Б.Бямбадорж: Улаанбаатарын голомтолсон халдвартай бүсээс орон нутгийн эрүүл бүс рүү халдвар зөөх эрсдэл өндөр байна
-Нийслэлийн есөн дүүрэгт коронавируст /КОВИД-19/ халдварыг илрүүлэх шинжилгээний сорьц цуглуулах байнгын 17 цэг ажиллаж байна. Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг хүн ам олонтой учраас гурав, гурван шинжилгээний цэг, бусад дүүрэг тус бүрд шинжилгээ авах хоёр цэгийг ажиллуулж байгаа юм. Шинжилгээний сорьцыг шинжлэх лаборатори дүүрэг бүрд ажиллаж байна. Мөн ХӨСҮТ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Зоонозын өвчин судлалын үндэсний төвүүдэд ажиллаж байгаа. Цаашид шинжилгээний цэгүүд байнга ажиллана. Энд нэг зүйл анхааруулж хэлэхэд, иргэд харьяа дүүрэгтээ байрлах сорьц цуглуулах цэгт шинжилгээ өгнө. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн иргэн бол Чингэлтэй дүүрэгт байрлах цэгүүддээ шинжилгээ өгөх юм.
2021 -оны 3 -р сарын 2
595
ДЭЛГЭРЭНГҮЙ
Орон нутаг руу зорчих гэр бүлийн гишүүдийн нэг нь л ПСР-ын шинжилгээ өгсөн байхад болно
Өнөөдрөөс хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээснээр ПСР шинжилгээ өгсөн иргэд орон нутаг руу зорчих боломжтой болж байгаа. Үүнтэй холбоотойгоор 18001200 тусгай дугаарт өнөөдөр нийт 426 дуудлага ирсэн байна.
2021 -оны 3 -р сарын 1
301
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга 100 насны төрсөн өдөр нь тохиож буй МАН-ын ахмад зүтгэлтэн Ж.Цэрэн гуайд хүндэтгэл үзүүллээ
Улс төрийн ууган хүчин Монгол Ардын намын 100 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар өнөөдөр 100 насны төрсөн өдөр нь тохиож буй өндөр настан, МАН-ын ахмад зүтгэлтэн Жүгдэрийн Цэрэн гуайд баяр хүргэж, МАН-ын 100 жилийн ойн медиалаар шагналаа.
2021 -оны 3 -р сарын 1
162
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Сумъяабазар: Сургууль, цэцэрлэгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайн хийж, бэлтгэл ажлаа сайтар хангаарай
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хурлын эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав. Тухайлбал, хоёрдугаар сарын 23-наас үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлсэн аж ахуйн нэгжүүдэд арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг хотын дарга сануулсан.
2021 -оны 3 -р сарын 1
250
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн үнэт цаас гаргах ажлын хэсгийг Ж.Сандагсүрэн ахална
НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, нийслэлд үнэт цаас гаргах ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн ахална. Нийслэлийн төсөв, санхүүгийн төлөвлөлт, шаардлагатай төслийн мэдээлэл, бонд гаргах боломжийн талаар судлан, судалгааны үр дүнг НИТХ-д энэ оны хоёрдугаар улиралд багтаан танилцуулах юм. Хөрөнгийн зах зээл сэргэж байгаа энэ цагт нийслэл бонд гаргах нь эдийн засгаа дэмжсэн алхам болно гэж үзэж байгаа юм. Манай улс өмнө нь орон нутгийн бонд гаргаж байсан удаагүй. Тиймээс энэ ажил манай улсын хөрөнгийн зах зээлд шинэ жишиг болох юм.
2021 -оны 2 -р сарын 26
283
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар удахгүй гаднын хотууд шиг “Өглөөний гудамж”-тай болно
2018 онд Сонгинохайрхан дүүрэгт анх “Өглөөний гудамж” байгуулж байсан. Иргэдийн талархлыг хүлээж байсан энэ ажлыг удахгүй нийслэлийн хэмжээнд үргэлжлүүлэх гэж байна. Улаанбаатар ийм гудамжуудтай болсноор иргэд өглөө 06:00-09:00 цагийн хооронд буюу ажил, сургуульдаа явах замдаа төрийн үйлчилгээ авах, худалдаа наймаа хийх, цаашлаад өглөөний гүйлт, амжилттай яваа хүмүүсийн лекц, сургалтад суух, сонирхлын бүлгийн уулзалтад хамрагдах зэрэг боломжийг олгох юм.
2021 -оны 2 -р сарын 26
307
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Найрамдлын цахим буухиа арга хэмжээнд оролцлоо
Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож буй. Түүхэн ойг угтаж “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэг Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвтэй хамтран “Хамтдаа 100 жил” сэдэвт Найрамдлын цахим буухиаг энэ оны хоёрдугаар сараас 10 дугаар сарыг дуустал найман сарын турш ОХУ-ын нийслэл Москва хот болон Новосибрск, Барнаул, Горноалтайск, Кызыл, Эрхүү, Улаан-Үд, Чита, Элиста зэрэг хотуудтай зохион явуулах юм байна.
2021 -оны 2 -р сарын 25
356
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлалын төслийн танилцуулгыг хэлэлцлээ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлалын төслийн танилцуулгыг хэлэлцлээ. Танилцуулгыг уг төслийн ажлын хэсгийн ахлагч Р.Дагва хийв. Долоон бүлэг, 48 заалттай уг хуулийн төслөөр нийслэл хот, түүний чиг үүрэг, нийслэл хотын эдийн засгийн харилцаа, удирдлагын бүрэн эрх, чиг үүрэг, хотын дагуул хот, хаяа тосгон болон бусад асуудлыг тодорхойлж байгаа юм.
2021 -оны 2 -р сарын 25
243
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Сумъяабазар: Жижиг, дунд үйлдвэрүүдээ хотын зүгээс дорвитойхон дэмжинэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийг болон аж ахуйн нэгжүүдээ дэмжих тал дээр баримталж буй бодлого, хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Энэ сарын 23-наас Улаанбаатар хотод хөл хорио суларч аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа хэвийн үргэлжүүлж эхлээд байна. Ингэхдээ 13 төрлийн 59 үйл ажиллагааны чиглэлд түр журам гарган халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллаж байна.
2021 -оны 2 -р сарын 25
208
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Сумъяабазар: Хүүхдүүдийн сэтгэлзүйг эмчилж, гэгээрүүлж, боловсролтой, мөрөөдөлтэй болоход нь дэмжиж нийгэмд гаргах хэрэгтэй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт ажиллаж, хүүхдүүдийн амьдрах орчин, сурч боловсорч буй нөхцөлтэй танилцаж, холбогдох албаныханд үүрэг, чиглэл өглөө. 2020 оны 12дугаар сард тус төвд байсан өсвөр насны хөвгүүн хүчирхийлэлд өртсөн асуудал үүсэж, нийгэмд багагүй шүүмжлэл дагуулсан. Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг ажиллан, хүчирхийлэлд өртсөн хүүг хүүхэд хамгаалах төвд хүргэн, сэтгэлзүйн засал эмчилгээ хийх арга хэмжээ авсан. Мөн уг хэрэгт холбогдсон өсвөр насны хоёр хүүг мөн соён гэгээрүүлэх, төлөвшүүлэх чиглэлд ажиллаж байгааг хэлэв.
2021 -оны 2 -р сарын 24
329
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний дүнд халдварын 33 голомтыг шинээр илрүүллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч, Шуурхай штабын дарга Р.Чингис, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Д.Бямбадорж нар нийслэл хот Бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, авсан арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
2021 -оны 2 -р сарын 23
219
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Сумъяабазар: Цар тахлын үед  төр-иргэн-аж ахуйн нэгжүүд уялдаа холбоотой ажиллах  ёстой
Өнөөдрөөс эхлэн нийслэлд хөл хорио цуцлагдаж, аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа хэвийн эхлүүлээд байна. Ингэхдээ 13 төрлийн 59 үйл ажиллагааны чиглэлд түр журам гарган мөрдүүлж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо,0 32-ын тойргийн “Номин” худалдааны төвөөр орж, халдвар хамгааллын дэглэм хэрхэн баримталж байгаатай танилцав.
2021 -оны 2 -р сарын 23
188
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дүүрэг бүрд 2-3 шинжилгээний цэг ажиллана
Өнөөдрөөс эхлэн дүүрэг бүрд 2-3 цэг байгуулж, коронавирусийн шинжилгээ авна. Зайлшгүй шаардлагатай (буяны ажил, эрүүл мэндийн шалтгааны улмаас хөдөө орон нутагт явах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх гэх мэт) тохиолдолд холбогдох баримт бичиг, зөвшөөрлийг үндэслэн дооррх цэгүүдээр үйлчлүүлэх боломжтой юм. Шинжилгээнд хамрагдах иргэд eruul.gerege.mn сайтаас урьдчилан цаг авч, оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрийн ойролцоо цэгүүдэд үйлчлүүлнэ.
2021 -оны 2 -р сарын 23
212
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Сумъяабазар: Гуравдугаар сарын 1-нээс иргэд орон нутаг руу 72 цагийн хүчинтэй шинжилгээний бичгээ үзүүлээд зорчиж болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ өнөөдрөөр дуусгавар болж байгаа юм. Маргаашаас эхлэн хөл хорио цуцлагдаж, аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ. Ингэхдээ 13 төрлийн 59 үйл ажиллагааны чиглэлд түр журам гаргасан. Харин олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, аялал зугаалга, өргөтгөсөн худалдаа, диско баар, цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төвийн үйл ажиллагааг хориглож байгаа юм.
2021 -оны 2 -р сарын 22
221
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын хэмжээнд халдварын голомтыг хяналтдаа авсан
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд ажиллаж, “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний үйл явцтай танилцлаа. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ энэ сарын 11-нээс эхэлсэн бөгөөд өнөөдөр Баянзүрх дүүргийн айл, өрхүүдийг шинжилгээнд хамруулаад дуусч байгаа юм.
2021 -оны 2 -р сарын 22
188
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Сумъяабазар: Нөхцөл байдал хүнд байгаа энэ үед аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажиллаарай
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн /02.22/ цахимаар боллоо. Хурлын эхэнд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав.
2021 -оны 2 -р сарын 22
245
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Сумъяабазар: Халдварын идэвх өндөртэй хэсгүүд дээр дахин тандалт шинжилгээ хийх шаардлагатай
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн нөхцөл байдлаар мэдээлэл өглөө. Нийслэлийн онцгой комиссын Орон зайн дүн шинжилгээний багийн тооцоолсон Коронавирусийн халдварын тархалтын идэвхжлийн дүн шинжилгээг тэрбээр танилцуулсан юм. Тус тооцооллоос харахад Чингэлтэй дүүргийн 2, 3, 6, 12, 13 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 11, 16, 18-р хороо, Баянзүрх дүүргийн 26, 25, 19-р хороо, Баянгол дүүргийн 2, 3, 6, 8, 10, 12, 14, 17, 24, 25-р хороо, Хан-Уул дүүргийн 2,3, 4, 11, 18, 19, 20-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 6, 29, 31, 40-р хороодод халдвар илрэх магадлал өндөр байгааг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэллээ.
2021 -оны 2 -р сарын 21
445
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Сумъяабазар: Халдварын голомтуудыг хумьж, Улаанбаатар хот эрүүл бүс болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Нийслэлийн хэмжээнд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээг дүүрэг дүүргээр нь “самнах” байдлаар амжилттай зохион байгуулж байна. Энэ ажлын үр дүнд халдварын шинэ тохиолдлуудыг тандан илрүүлж, Улаанбаатар хотыг халдваргүй бүс болгохоор ажиллаж буй. Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын Орон зай дүн шинжилгээны багийн мэргэжилтнүүд өнгөрсөн хугацаанд хийсэн шинжилгээнүүдийн батлагдсан тохиолдлуудыг нэгтгэн судалсан. Улмаар халдварын шинэ голомт үүсэж болзошгүй байршлуудыг нарийвчлан хороо тус бүрээр гаргасныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт танилцуулав.
2021 -оны 2 -р сарын 19
252
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулав
Нийслэлийн Засаг даргын Зөвлөл өнөөдөр хуралдлаа. Тус хуралд Монгол Улсын Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг НИТХ-ын төлөөлөгч, тус хуулийн ажлын хэсгийн ахлагч Р.Дагва танилцуулав.
2021 -оны 2 -р сарын 19
171
ДЭЛГЭРЭНГҮЙ