“Монгол энтерпрайзинг эрэл” вебинар болно
Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, Залуучуудын Ко Лаб төсөл, Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар хамтран "Идэвхэжсэн 2030 Монгол Энтерпрайзинг эрэл" онлайн вебинарыг арванхоёрдугаар сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.
2020 -оны 12 -р сарын 18
1201
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг буулган, шинээр барина
Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай арьс ширний 31 дүгээр орон сууц, Баянзүрх дүүргийн 16-р хорооны сүүний 27 дугаар орон сууцны байруудыг буулган, дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр “Бүтээлч трейд” ХХК шалгарлаа. Улмаар тус компанид газар үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчидтэй хоёр болон гурван талт гэрээ байгуулах эрх олгов.
2020 -оны 12 -р сарын 17
1308
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг автоклавт халдваргүйтгэв
Хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдээс ирсэн мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Элемент медикал ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тус компани нь өөрийн ландфиллын талбайд ил задгай хаягдсан байсан 350 кг эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг автоклавт халдваргүйтгэн, ачилт хийсэн сав, болон автомашиныг зааврын дагуу халдваргүйжүүлсэн байна.
2020 -оны 12 -р сарын 17
1143
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн байгаль хамгаалагчид олон улсын холбооны гишүүн боллоо
Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчид өнөөдөр Олон улсын байгаль хамгаалагчдын холбооны гишүүн боллоо. Энэхүү холбоо нь 1992 онд ИБУИНВУ-д байгуулагдаж одоогоор 65 орны байгаль хамгаалагчид, мэргэжлийн холбоод гишүүнчлэлтэй байдаг юм.
2020 -оны 12 -р сарын 17
1086
ДЭЛГЭРЭНГҮЙ
Халамжийн ажилтнуудад хамгаалалтын багцын тусламж үзүүллээ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхарын санаачилгаар Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбараас Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан 182 мэргэжилтэнд Коронавируст (Ковид-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх хамгаалалтын багц хэрэгслийг хүлээлгэн өглөө.
2020 -оны 12 -р сарын 16
1289
ДЭЛГЭРЭНГҮЙ
Аж ахуйн нэгж байгууллага болон иргэдийг эрсдэлээс хамгаалах зориулалттай QR кодыг EBarimt аппликейшнаараа уншуулж хэвшинэ үү
Цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хавьтлын талаарх шуурхай мэдээлэл өгөх www.qr.119.mn цахим системийг хэрэглээнд нэвтрүүллээ. ААН байгууллагууд www.qr.119.mn цахим хуудсанд хандан, байгууллагын нэр, холбогдох утас, хаяг байршил зэрэг шаардлагатай мэдээллийг бүртгүүлж, QR код үүсгэх товчийг дарж, гарч ирсэн QR кодыг үүдэндээ байршуулна. Иргэд гар утсандаа EBarimt аппликейшнийг суулгаж аппликейшнруу ороход нэвтрэх хэсгийн өмнөх цонхонд COVID-19 гэсэн цэс харагдана.
2020 -оны 12 -р сарын 15
1455
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Автобус 1” өнөөдрөөс нийтийн тээврийн үйлчилгээнд явж эхэллээ
“Автобус-1” баазын нэг жолоочоос коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор тус баазын автобуснууд түр зогсолт хийж, бүх ажилтан, албан хаагчдад шинжилгээ хийн, 48 хүнийг тусгаарлаад байв. Нийслэлийн онцгой комиссын шийдвэрийн дагуу тус байгууллагын нийт 480 ажилтнаас 3 удаагийн PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан юм.
2020 -оны 12 -р сарын 14
1217
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд зорчих хөдөлгөөнийг бүртгэх QR кодыг заавал уншуулна уу
Улсын Онцгой комиссоос “Ковид-19”-ын халдварын цар тахалтай тэмцэх, халдварын тархалтыг зогсоох, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлд 2020 оны 12-р сарын 14-өөс эхлэн үе шаттайгаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнийг цуцалж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж байна.
2020 -оны 12 -р сарын 14
2672
ДЭЛГЭРЭНГҮЙ
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Баянгол дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхай зөвлөгөөнд дүүргийн удирдлагууд, Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хэлтэс, 25 хорооны Засаг дарга, ОНӨААТҮГ-ын дарга нар оролцлоо. Чиг үүргийн байгууллагын дарга нар цаг үеийн нөхцөл байдлын мэдээллээ танилцуулж, өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх тайлан мэдээг хүргэсэн.
2020 -оны 12 -р сарын 13
960
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ойн цэвэрлэгээний ажлын явцтай мэргэжлийн байгууллагууд танилцлаа
“Ойн цэвэрлэгээ” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2019 онд “2020 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай” А/602 дугаар тушаал гаргасан. Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 28 дугаар тогтоолоор нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн 230 га талбайд цэвэрлэгээний огтлолт, 180 га талбайд цэвэрлэгээний ажил хийж, 9100 шоо метр мод бэлтгэх ажил үргэлжилж байна.
2020 -оны 12 -р сарын 12
1250
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тогтвортой хөгжлийн чиглүүлэгчдийг бэлтгэх цахим сургалт боллоо
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Идэвхжсэн 2030” төслийн хүрээнд залуучуудын энтерпрайзинг ур чадварыг хөгжүүлэх, тогтвортой хөгжлийн чиглүүлэгч багш нарыг бэлтгэх “Энтерпрайзинг хөдөлгөөн” сургалтыг арванхоёрдугаар сарын 8-10-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгууллаа. Тогтвортой хөгжлийн чиглүүлэгч бэлтгэх онлайн сургалтад төрийн албан хаагч 53, олон нийтийн менежер 13, сайн дурын ажилтан 18, Орхон, Эрдэнэт аймгаас 16 оролцогч хамрагджээ. Нийт оролцогчдын 80 хувь нь чиглүүлэгч бэлтгэх сургалтад өмнө нь хамрагдаж байгаагүй байна.
2020 -оны 12 -р сарын 12
1058
ДЭЛГЭРЭНГҮЙ
Аж ахуй нэгж байгууллагууд албан бичгээ цахимаар солилцож байна
Үндэсний хэмжээнд хэрэгжиж буй "Дижитал Монгол" хөтөлбөр, Нийслэлийн Онцгой комиссоос хэрэгжүүлж буй “Ковид-19”-ын цар тахалаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, биечилсэн харилцааг багасгах ажлын хүрээнд Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын зүгээс хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагууд нийслэлийн харьяаны 935 байгууллагад хандсан албан бичгийг https://smartoffice.mn/ системээр дамжуулан цахим хэлбэрээр илгээх, солилцох боломжыг бүрдүүлж хэрэглээнд нэвтрүүлсэн.
2020 -оны 12 -р сарын 11
1215
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн засаг захиргааны 1, 2 дугаар байранд смарт хаалга байрлууллаа
Коронавируст цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр нийслэлийн Засаг захиргааны 1, 2 дугаар байруудад автомат халуун үзэгч, ариутгагч смарт хаалга байрлуулж нэвтрүүлдэг боллоо.
2020 -оны 12 -р сарын 9
1603
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хан-Уул дүүргийн зорилтот бүлгийн 3392 өрхийн 13000 гаруй иргэнд хүнс тэжээлийн тусламж үзүүлсэн байна
Бүх нийтийн хөл хорио тогтоосон энэ үед өрхийн орлого буурч, зорилтот бүлгийн иргэд хүнс, тэжээлийн дутагдалд орох эрсдэл үүсч байна. Иймд хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, хагас, бүтэн өнчин хүүхэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд зэрэг орлого нь зогссон иргэдийг хоол тэжээлийн дутагдалд орох эрсдэлээс урьдчилан сэргийлж Хан-Уул дүүргийн Онцгой комисс, Улаан загалмайн хороо хамтран нийт 3392 өрхийн 13000 гаруй иргэнд хүнсний багц, түлшний тусламжийг үзүүлээд байна.
2020 -оны 12 -р сарын 8
2041
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянгол дүүрэгт “Нэг өрх-Нэг иргэн” тандалт, илрүүлгийн шинжилгээ авах ажлыг хэрэгжүүллээ
Баянгол дүүрэгт “Нэг өрх-Нэг иргэн” тандалт, илрүүлгийн шинжилгээ авах ажлыг хэрэгжүүллээ. Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу Баянгол дүүргийн хэмжээнд “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээг 2020 оны 12 дугаар сарын 04-10-ны хооронд 20000 гаруй өрхийг хамруулахаар болсон. Үүнтэй холбогдуулан Баянгол дүүрэг уг шинжилгээг тав хоногийн хугацаанд таван цэг авч эхэлсэн бөгөөд нэмэлтээр “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээнд иргэдийг идэвхтэй хамруулах зорилгоор тандалтын 44 баг, 280 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, 20000 гаруй өрхийг шинжилгээнд хамруулж дуусгалаа.
2020 -оны 12 -р сарын 8
846
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Нэг өрх-Нэг иргэн" шинжилгээнд Багануур дүүрэгт 1938 иргэн хамрагдлаа
12 сарын 5, 6-ны өдрүүдэд Багануур дүүрэгт ковид 19 халдварын тархалтыг хүн амын дунд тандах зорилгоор 2000 өрхийн 2000 хүнийг PCR шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгууллаа. Өрхийг Онцгой комисс, Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төв сонгож байгаа бөгөөд олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсхүл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний байгууллагад ажилладаг зэргийг харгалзаж сонгосон юм.
2020 -оны 12 -р сарын 7
794
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Нэг өрх-Нэг иргэн” короновирусийн илрүүлэг шинжилгээнд Сонгинохайрхан дүүргийн 6500 иргэн хамрагдлаа
Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 12 дугаар сарын 04-10-ны хооронд “Нэг өрх-Нэг иргэн” короновирусийн илрүүлэг шинжилгээнд Сонгинохайрхан дүүргийн 43 хорооны нийт 13 мянган иргэнийг хамруулахаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, дүүргийн нийт хүн амын 3.02 хувийг “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээнд хамруулах юм. Өнөөдрийн байдлаар 6500 иргэн уг шинжилгээнд хамрагдаж, явц 50 хувьтай байна.
2020 -оны 12 -р сарын 7
1354
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хан-Уул дүүрэг “Нэг өрх - Нэг иргэн" шинжилгээнд 1875 иргэнийг хамруулав
Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр “Нэг өрх – Нэг иргэн” коронавирусийн илрүүлэг шинжилгээнд иргэдийг хамруулах аяны хүрээнд Хан-Уул дүүргийн 4, 5, 9, 10, 16, 21 хорооны нийт 6000 гаруй иргэнийг 2020 оны 12 дугаар сарын 04-11-ний хооронд төлөвлөн ажиллаж байна. Тэгэхдэээ халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс нэг иргэнийг коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулах юм. Өнөөдөр /2020.12.06/ буюу ням гарагийн 14:00 цагийн байдлаар дээр дурдсан хороодын нийт 1875 иргэнийг шинжилгээнд хамруулаад байна.
2020 -оны 12 -р сарын 6
745
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Нэг өрх - Нэг иргэн" шинжилгээнд Хан-Уул дүүргийн 1048 иргэн хамрагдаад байна
Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр “Нэг өрх – Нэг иргэн” коронавирусийн илрүүлэг шинжилгээнд иргэдийг хамруулах аяны хүрээнд Хан-Уул дүүргийн 4, 5, 9, 10, 16, 21 хорооны нийт 6000 гаруй иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 04-11-ний хооронд шинжилгээнд хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.
2020 -оны 12 -р сарын 5
1056
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянгол дүүргийн ИТХ-д “Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төслийг өргөн барилаа
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өчигдөр /2020-12-04 / дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаад "Засаг даргын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн төслийг өргөн барив. Тэрбээр “2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр дүүргийн Засаг даргаар томилогдож, нэг сарын хугацаанд “Засаг даргын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төслийг боловсрууллаа.
2020 -оны 12 -р сарын 5
1129
ДЭЛГЭРЭНГҮЙ