Баянбүрдийн тойрог орчмын авто замд ус зайлуулах шугам угсарч байна
Чингэлтэй дүүргийн 5, 6, 9 дүгээр хороо Баянбүрдийн тойрог орчмын авто замд борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг хийж байна. Тасганы усан сан болон Умард дэд станц орчмын гэр хорооллын суурьшлын бүсээс хур борооны үед үерийн усаар их хэмжээний хайрга, шороо зөөвөрлөгдөн Баянбүрдийн аюулгүйн тойрогт нэвтэрдэг.
2021 -оны 7 -р сарын 21
1349
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн шавжийг устгаж байна
Нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн ойн хөнөөлт шавж, өвчний тархалтын судалгааг 80 мянган га талбайд хийхээр болсон. Судалгааны эхний тайлангийн үр дүнд нийт 2688 га талбайн шавжийг устгаад байна. Тодруулбал, агаарын хөлөг ашиглан микробиологийн аргаар 1938 га, механик аргаар 500 га, гэрлэн урхи тавих аргаар 250 га талбайн шавжийг устгалаа.
2021 -оны 7 -р сарын 19
1315
ДЭЛГЭРЭНГҮЙ
46 иргэнийг усны аюулаас аварлаа
“Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/457 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу болон голоор хөдөлгөөнт завьт эргүүлээр Аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангиудын давхардсан тоогоор 421 алба хаагч, дүүргүүдийн цагдаагийн 61 алба хаагч, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 36 алба хаагч 80 автомашин, 36 завьтай үүрэг гүйцэтгэлээ.
2021 -оны 7 -р сарын 19
1211
ДЭЛГЭРЭНГҮЙ
Барилга угсралтын ажлыг норм, стандартын дагуу гүйцэтгэхийг зөвлөж байна
Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/177 дугаар захирамжийн дагуу Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд тавдугаар сарын 25-наас зургадугаар сарын 4-ний хооронд 112 барилгын талбайд барилгын түр хашаа, хамгаалалтын торыг норм, стандартад нийцүүлэх, орчны аюулгүй байдал хангагдаж байгаа эсэхэд хяналт, шалгалт хийлээ.
2021 -оны 7 -р сарын 9
2112
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлээс иргэн, хуулийн этгээдэд зориулсан төрийн 20 үйлчилгээ "E-MONGOLIA”-д нэмэгдлээ
2018 онд нийслэлд хэрэгжүүлсэн төрийн үйлчилгээний “Цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж буй зарим үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, төрийн үйлчилгээний талаарх мэдээлэл авах, үйлчилгээний хүсэлт гаргах, гаргасан хүсэлтийнхээ шийдвэрлэлтийн явцыг харах болон үнэлгээ өгөх шинэ стандарт бүхий цахим үйлчилгээний https://eservice.ulaanbaatar.mn системийг хэрэглээнд нэвтрүүлсэн.
2021 -оны 7 -р сарын 9
1790
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нөөцийн мах бэлтгэх хүсэлтийг авч эхэллээ
Махны үйлдвэрүүд доор дурдсан баримт бичгийг 2021 оны долдугаар сарын 28-ны 15:00 цаг хүртэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд /Хангарди ордны 6 давхрын 611 тоот өрөө, утас 11-315349/ битүүмжлэн ирүүлнэ үү.
2021 -оны 7 -р сарын 9
1573
ДЭЛГЭРЭНГҮЙ
10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх магистраль шугамыг шинэчилнэ
Эрчим хүчний яамны захилга, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр 10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх буюу 8А магистраль шугамыг өргөтгөн, бүрэн шинэчилж, халаалтын улирлаас өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
2021 -оны 7 -р сарын 8
1939
ДЭЛГЭРЭНГҮЙ
“City Agencies Ignite talk” арга хэмжээг зохион байгууллаа
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас санаачлан Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн дунд “City Agencies Ignite talk” арга хэмжээг өнөөдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа.
2021 -оны 7 -р сарын 7
1589
ДЭЛГЭРЭНГҮЙ
Минжийг байгальд дасгах хиймэл цөөрөм байгууллаа
Нийслэлийн Байгаль орчны газар минжийг байгальд дасгах хиймэл цөөрөм байгууллаа. Ингэснээр минжний шинэ орчинд дасах, байгальд амьдрах чадвар нэмэгдэх боломж бүрдэнэ. Цаашид Минж үржүүлэх, нутагшуулах төв орчмын газрыг орон нутгийн хамгаалалтад авснаар цөөрмийн тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна.
2021 -оны 7 -р сарын 7
1346
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын дунд бүтээлч илтгэл арга хэмжээ зохион байгуулагдана
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас санаачлан Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 34 агентлагуудын дунд “City Agencies Ignite talk” арга хэмжээг өнөөдөр буюу долдугаар сарын 7-ны 13:00-15:00 цагийн хооронд Zoom платформ ашиглан цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна.
2021 -оны 7 -р сарын 7
1314
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эрүүл мэндийн салбарт 671 ажлын байрыг нээлттэй зарлалаа
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь эрүүл мэндийн салбарын ажиллах хүчний хүний нөөцийн бүрдүүлэлтийг 2021 оны долдугаар сарын 1-8-ны хугацаанд зохион байгуулж байна. Эрүүл мэндийн 28 байгууллагад 671 ажлын байрыг нээлттэй зарлалаа.
2021 -оны 7 -р сарын 6
1026
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна
Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам, НИТХ-ын 2013 оны нэгдүгээр сарын 31-ний 7/29 дугаар, 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ний 48 дугаар тогтоолыг тус тус үндэслэн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулж, эхлүүлэх дараах байршил дээр барилгажилтын төсөл боловсруулж, дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтад урьж байна.
2021 -оны 7 -р сарын 6
1153
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зураг төсөл боловсруулах ажлын чанарыг сайжруулахыг уриалж байна
Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэн тухайн хууль тогтоомж, норм ба дүрэм, журам, стандартыг дагаж мөрдөх үүрэгтэй. Иймд хот байгуулалтын чиглэлийн мэргэжлийн байгууллагын тавьж буй шаардлага, зөвлөмжийг хүндэтгэн, зураг төслөө чанартай гүйцэтгэн, их хотын өнгө үзэмж, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэн хамтран ажиллана гэдэгт итгэж байна.
2021 -оны 7 -р сарын 2
714
ДЭЛГЭРЭНГҮЙ
Японы Усны дахин ашиглалтыг дэмжих төв болон “Люмилайт” компанитай хамтран ажиллана
Ажлын хэсгийн ахлагч Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр, Ажлын хэсгийн нарийн бичиг Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газрын дарга Л.Тулгабаатар нар өнөөдөр Япон Улсын Усны дахин ашиглалтыг дэмжих төв болон “Люмилайт” компанийн төлөөлөлтэй цахим уулзалт зохион байгууллаа.
2021 -оны 7 -р сарын 2
629
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгаа” төслийн нээлт боллоо
Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/496 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгаа”, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “Туулын Хар түнэ ордон”-ы археологийн судалгаа төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
2021 -оны 7 -р сарын 1
587
ДЭЛГЭРЭНГҮЙ
Багануур дүүрэг залуусын гарааны бизнесийг дэмжих төвтэй болно
Багануур дүүргийн ЗДТГ-ын хамт олон Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дэргэдэх Гарааны бизнесийг дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа. Учир нь 2022 онд Багануур дүүрэг залуусынхаа гарааны бизнесийг дэмжих төвтэй болох юм.
2021 -оны 6 -р сарын 30
633
ДЭЛГЭРЭНГҮЙ
Түймрийн халз зурвасыг сэргээх ажлыг эхлүүллээ
1960-1999 оны хооронд нийслэлийн ногоон бүсэд ойн түймрээс хамгаалах ажлыг үе шаттай хэрэгжүүлж, 40 метрийн өргөнтэй, 2-6 км хүртэлх урттай, нийт 10 зурвасыг байгуулсан байдаг. Эдгээрээс 2020 онд Халзангийн давааны ард баруун тийш чиглэсэн 0.8 км орчим урттай зурвас, Шарга морьтын эхэнд зүүн хойш чиглэсэн 1.6 км урттай зурвасыг сэргээсэн.
2021 -оны 6 -р сарын 30
685
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Бизнес тоглоом” хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн /GIZ Mongolia/ төслийн менежер Ютта Рехаг болон Бизнесийн инновац, технологи хариуцсан зөвлөх И.Мөнхбаяр нартай өнөөдөр уулзлаа.
2021 -оны 6 -р сарын 29
457
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ашиглалтын шаардлага хангахгүй 97 айлын орон сууцыг буулган, 360 айлынх болгон дахин төлөвлөв
Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 01-01/05 дугаар шийдвэрээр Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, “Мишээл экспо” төвийн баруун талд байрлах 1950 онд ашиглалтад орсон 97 айлын, хоёр давхар нийтийн зориулалттай орон сууцны БҮК-53, 54 дүгээр байрыг ашиглалтын шаардлага хангахгүй болохыг тогтоосон.
2021 -оны 6 -р сарын 29
581
ДЭЛГЭРЭНГҮЙ
Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд живж байсан найман иргэнийг аварлаа
Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул, Хэрлэн, Тэрэлж голд зургадугаар сарын 10-наас хөдөлгөөнт завьт эргүүл үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Энэ хугацаанд алба хаагчид завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байхдаа голд живж байсан найман иргэнийг аварч, голоос мөн тооны автомашиныг татаж гаргалаа.
2021 -оны 6 -р сарын 28
471
ДЭЛГЭРЭНГҮЙ