Авто замын ажлуудыг хугацаанд нь дуусгахыг гүйцэтгэгч байгууллагуудад үүрэг болгов
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан, орлогч дарга Г.Баттогтох болон холбогдох мэргэжилтнүүд Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өргөтгөн шинэчилж, шинээр барьж байгаа зарим авто зам дээр ажиллалаа.
2021 -оны 8 -р сарын 6
1064
ДЭЛГЭРЭНГҮЙ
640 хүүхдийн суудалтай сургууль ирэх есдүгээр сард ашиглалтад орно
Сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн суудалтай сургуулийг Баянгол дүүргийн есдүгээр хороонд барьж байна. Өмнө нь улсын сургуульгүй байсан тус хороонд 6654 хүн ам амьдардаг бөгөөд үүнээс сургуулийн насны 1375 хүүхэд оршин суудаг.
2021 -оны 8 -р сарын 6
1728
ДЭЛГЭРЭНГҮЙ
Байгальд нутагшуулсан минжийг хамгаалахад иргэдийг хамтран ажиллахыг хүсье
Байгальд нутагшуулсан минжийг агнахыг завдах тохиолдлууд гарч болзошгүй тул минж нутагшуулсан байршилтай ойр амьдардаг нутгийн малчид, аялал зугаалгаар явж буй иргэд мэдээллийг Нийслэлийн Байгаль орчны газрын 11-323780 дугаарын утсаар холбогдон өгч, хамтран ажиллахыг хүсье.
2021 -оны 8 -р сарын 5
981
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сансарын туннелийн түшиц ханыг сэргээн засварлав
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, Хот тохижилтын газрын санхүүжилтээр хотын өнгө үзэмж, иргэдийн аюулгүй амьдрах орчныг сайжруулах ажлыг эхлүүлээд байгаа. Энэ ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших Сансарын туннелийн урсгал засвар, түшиц ханыг засварлах, нөхөн сэргээх ажил дуусаж, хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо.
2021 -оны 8 -р сарын 3
1196
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах азтан боллоо” гэж иргэдийг залилж байж болзошгүй байна
Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын нэрийг барьж 77800544 дугаараас "Эрхэм..........овогтой..........та.........дүүргийн гэр хорооллын барилгажуулалтын гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах азтан боллоо. Нийслэлийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэлтэс" гэсэн зурвасыг тодорхойгүй тооны иргэдэд тараасан байна.
2021 -оны 8 -р сарын 2
1186
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Байгаль орчны газрын 10 үйлчилгээг E-mongolia.mn-ээс авах боломжтой
Нийслэлийн Байгаль орчны газар хувь хүн, албан байгууллагад 14 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Эдгээрээс 10 төрлийн үйлчилгээг E-mongolia.mn-ээс цахим хэлбэрээр авах боломж бүрдлээ. Ингэснээр иргэдийн цагийг хэмнэх, хурдан шуурхай хүрч үйлчлэх зэрэг олон давуу тал бий болж байна.
2021 -оны 7 -р сарын 30
982
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ачааны автомашины даацыг хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцож байна
Нийслэлийн Авто замын хөгжлийн газар Тээврийн цагдаагийн алба, Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэстэй хамтран долдугаар сарын 28-нд хяналт, шалгалт хийлээ. Ачааны 35 автомашинд тэнхлэг даацын шалгалт хийхэд 12 тээврийн хэрэгслийн жолооч норм стандартаас хэтрүүлэн ачаа тээвэрлэж, замын хөдөлгөөнд оролцож байв.
2021 -оны 7 -р сарын 30
1009
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дэлгэцийн донтолт, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх цахим сургалт боллоо
Дэлгэцийн донтолт, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хүүхдийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, үндэсний өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, цагийг зөв, зохистой өнгөрүүлэхэд туслах зорилгоор “Дэлгэцийн донтолт, цахим орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сургалтыг зохион байгууллаа.
2021 -оны 7 -р сарын 29
895
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайх дүүргийн төлөвлөлтийг танилцуулж байна
Налайх дүүрэг нь Улаанбаатар хотоос зүүн урагш 36 км зайд оршдог. Монгол Улсын авто замын босоо болон хэвтээ тэнхлэгийн огтлолцолд оршдог төдийгүй авто зам, төмөр зам, агаарын тээвэр хөгжсөн, эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй дүүрэг юм. Нийслэлийг цэвэр усаар хангаж байгаа дээд эх үүсвэртэй шууд холбогдсон бөгөөд Улаанбаатар хотын аялал жуулчлалын гол бүс нутагт хамаардаг. Налайх дүүргийн хүн амын дийлэнхийг залуучууд болон хөдөлмөрийн насныхан эзэлдэг.
2021 -оны 7 -р сарын 29
1021
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нисэх онгоцны шинэ буудал, нийслэл хооронд буухиа автобус явж эхэллээ
"Чингис хаан" нисэх онгоцны буудлын зорчигч урсгалын эргэлтэд тулгуурлан зорчигчийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн, тав тухтай, аюулгүй байдлыг хангасан, тусгай чиглэлийн том болон дунд оврын автобусны үйлчилгээг олон улсын болон дотоодын дүрэм, журам, стандартын дагуу эхлүүлээд байна.
2021 -оны 7 -р сарын 29
1007
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдэд үйлчлэх төвийн барилга ашиглалтад ороход бэлэн боллоо
Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай нэг цэгээс хүргэх зорилгоор Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд Иргэдэд үйлчлэх төвийн барилга барьж эхэлсэн. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэсэн тус төвийн барилга ашиглалтад ороход бэлэн боллоо.
2021 -оны 7 -р сарын 29
909
ДЭЛГЭРЭНГҮЙ
АШУҮИС-ийн авто зогсоолыг буулган, тохижилт, ногоон байгууламж хийлээ
АШУҮИС-ийн төв байрны гадна талбайн авто зогсоолыг буулган, тохижилт, ногоон байгууламжийн ажлыг хийж, ашиглалтад оруулахад бэлэн боллоо. Тус талбайг тохижуулах ажил тавдугаар сарын 15-нд эхэлсэн бөгөөд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэсэн.
2021 -оны 7 -р сарын 28
811
ДЭЛГЭРЭНГҮЙ
Олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2016 стандартыг нэвтрүүлэв
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2016 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхлэв.
2021 -оны 7 -р сарын 27
779
ДЭЛГЭРЭНГҮЙ
Багануур дүүргийн төлөвлөлтийг танилцуулж байна
Багануур дүүрэг нь Улаанбаатар хотоос зүүн тийш 130 км зайд Хэрлэн голын сав газарт оршдог. Улаанбаатар хотыг нүүрсээр хангадаг, нүүрсний томоохон үйлдвэрлэлийг түшиглэн бий болсон стратегийн ач холбогдол бүхий дүүрэг юм. 2015 онд Багануур дүүргийн иргэдийн санал асуулгын дагуу НИТХ-аас Нийслэлийн дагуул хот болгох шийдвэр гарсан.
2021 -оны 7 -р сарын 27
833
ДЭЛГЭРЭНГҮЙ
Багахангай дүүргийн төлөвлөлтийг танилцуулж байна
Багахангай дүүрэг нь Улаанбаатар хоттой 107 км төмөр замаар, 90 км хатуу хучилттай замаар холбогдсон. Мөн Улаанбаатар-Замын-Үүд, Улаанбаатар-Багануур чиглэлийн төмөр замын зангилаа болон Улаанбаатар-Замын-Үүдийн босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг хэсэгт оршдог, нийслэлийн алслагдсан дүүргүүдийн нэг юм.
2021 -оны 7 -р сарын 26
819
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баруун 4 замын хөдөлгөөнийг хугацаанаас нь өмнө нээлээ
Улаанбаатар хотын автомашины түгжрэлийг бууруулах, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэхээр томоохон уулзваруудад засварын ажил хийж байна. Энэ хүрээнд НЗДТГ, Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас Баруун 4 замын засварын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон.
2021 -оны 7 -р сарын 26
1366
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар инновацын төв”-ийн бизнес инкубатор хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дэргэдэх “Улаанбаатар инновацын төв”-ийн инкубатор хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын бүртгэл эхэллээ.
2021 -оны 7 -р сарын 22
1226
ДЭЛГЭРЭНГҮЙ
Суурьшлын бүсэд орж ирсэн зэрлэг амьтдыг байгальд эргүүлэн тавилаа
Суурьшлын бүсийн тэлэлттэй холбоотойгоор зэрлэг амьтдын тархац нутаг хумигдаж, улмаар гэмтэж бэртэх, идэш тэжээл хайн хот руу орж ирэх тохиолдлууд сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна.
2021 -оны 7 -р сарын 21
1636
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөх асуудлаар зөвлөлдөв
Нийслэлийн үйлдвэрлэл технологийн паркуудын үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн тодорхойлох, паркуудын хөрөнгө оруулалтын ажлуудыг эрэмбэлэх, эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд Эмээлт, Багануур, Багахангайн үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагааны чиглэлийн асуудлаар зөвлөлдөх уулзалтыг цахимаар зохион байгууллаа.
2021 -оны 7 -р сарын 21
916
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Шинэ нисэх буудлын зорчигч тээвэрлэх такси үйлчилгээ төсөл” хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилга
Нийслэлийн өмчит “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Шинэ нисэх буудлын зорчигч тээвэрлэх такси үйлчилгээ төсөл” хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдлийг төслийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
2021 -оны 7 -р сарын 21
794
ДЭЛГЭРЭНГҮЙ