Баянгол дүүргийн ИТХ-д “Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төслийг өргөн барилаа
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өчигдөр /2020-12-04 / дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаад "Засаг даргын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн төслийг өргөн барив. Тэрбээр “2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр дүүргийн Засаг даргаар томилогдож, нэг сарын хугацаанд “Засаг даргын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төслийг боловсрууллаа.
2020 -оны 12 -р сарын 5
1130
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээнд 1126 иргэн хамрагдлаа
Коронавирусын халдвар илрүүлэх PCR шинжилгээг дүүргийн нийт өрхийн 10 хувьд хийж эхэллээ. Шинжилгээ 12 дугаар сарын 4-6ны өдрүүдэд явагдана. Шинжилгээг дүүргийн зорилтот бүлгийн өрхийн 3000 иргэнээс авахаар төлөвлөсөн. “Нэг өрх – Нэг иргэн” шинжилгээ авч байгаа 50, 57, 49, 117 дугаар сургуулиуд дээр өнөөдрийн /2020.12.04/ 17.30 цагийн байдлаар 1126 хүн шинжилгээнд хамрагдсан байна.
2020 -оны 12 -р сарын 4
826
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн ногоон бүсэд ойн цэвэрлэгээ хийж байна
Иргэдийн түлшний хэрэгцээг хангаж, хууль бус мод бэлтгэлийг зогсоох зорилготой “Ойн цэвэрлэгээ” үндэсний хөтөлбөр 2014 оноос эхлэн улс орон даяар хэрэгжиж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/602 дугаар тушаалаар 2020 онд улсын хэмжээнд ойн цэвэрлэгээний ажлыг 38 839 га талбайд 1 235 576 шоо метр хэмжээгээр бэлтгэхээр хязгаарыг баталсан.
2020 -оны 12 -р сарын 4
1053
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянгол дүүрэг хөдөө, орон нутаг явах 8782 иргэнийг “КОВИД-19”-ийн шинжилгээнд хамруулаад байна
УОК-ын шийдвэрээр хөдөө, орон нутгийн иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн билээ. Тус шийдвэрийн дагуу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дараах 4 байршилд хөдөө орон нутаг руу явах иргэдээс шинжилгээ авч байгаа бөгөөд тав хоногийн хугацаанд нийт 8782 иргэнийг шинжилгээнд хамруулаад байна.
2020 -оны 12 -р сарын 4
1110
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сүхбаатар дүүрэг зорилтот бүлгийн 650 өрхөд хүнсний багцын тусламж үзүүллээ
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 1-20 дугаар хорооны зорилтот бүлгийн 650 өрхөд хүнсний багцын тусламж үзүүллээ. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дүүргийн Засаг дарга 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Зорилтот бүлгийн иргэдэд хүнсний тусламж үзүүлэх” захирамж гаргасан.
2020 -оны 12 -р сарын 3
952
ДЭЛГЭРЭНГҮЙ
З.Балдандугар: Баянгол дүүрэгт бүртгэгдсэн тохиолдлууд тусгаарлалтад байгаа иргэдийн ойрын болон дам хавьтлуудаас илэрсэн, голомтлон үүсээгүй
Баянгол дүүрэгт “COVID-19” халдварын батлагдсан 24 тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй холбогдуулан иргэдээс “КОВИД-19” халдварын тохиолдлууд хаанаас илэрч байгаа вэ гэх асуултад Баянгол дүүргийн “Эрүүл мэндийн төв”-ийн дарга З.Балдандугар хариуллаа.
2020 -оны 12 -р сарын 3
1255
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баруун туруун товчоогоор самар түүхээр явсан байсан 500 хүнийг нэвтрүүллээ
Сэлэнгэ аймаг руу самар түүхээр яваад хөл хорионд орсон 500 орчим иргэнийг улсын онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу хот руу нэвтрүүлэх ажлыг Сонгинохайрхан дүүргийн онгой комисс зохион байгууллаа. Энэхүү ажлын хүрээнд Баруун туруун товчоонд дүүргийн онцгой комиссын алба хаагчид 24 цагийн турш иргэдийг PCR шинжилгээнд хамруулах, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сахиулах, иргэдийг дулаан байр, цай хоолоор хангах ажлыг зохион байгуулж байгаа юм.
2020 -оны 12 -р сарын 3
855
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэл зөвхөн цахим албан бичиг хүлээн авдаг болно
Коронавируст /Ковид-19/-ын халдварт цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, биечилсэн харилцааг багасгах зорилгоор нийслэлийн бүх шатны байгууллагууд нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудтай 100 хувь цахим хэлбэрээр албан бичиг солилцох нөхцөлийг бүрдүүлж, Цахим албан бичгийн https://smartoffice.mn/ системийг нэвтрүүлэх, хэрэглээг идэвхжүүлэх ажил хийгдэж байна. Ингэснээр цаашид цаасаар албан бичиг хүлээн авахыг бүрэн зогсоох юм.
2020 -оны 12 -р сарын 2
1405
ДЭЛГЭРЭНГҮЙ
Автобусанд бага насны хүүхэд, настай хүмүүсийг дагуулсан зорчигчид ихэссэн байна
Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөрт 06:00-10:00, 17:00-22:00 цагийн хооронд 864 автобус, 10:00-17:00 цагийн хооронд автобусны тоог 50%-иар багасгаж 400 гаруй автобус шугаманд явж байна. Гадаа хүйтэрсэн учраас автобусны халдваргүйжүүлэлтийг 10:00-17:00 цагуудад, оройн буултын дараа хийж байгаа.
2020 -оны 12 -р сарын 2
882
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төсөл хамтран хэрэгжүүлэх тухай зарлал
Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудал ашиглалтанд орж байгаатай холбогдуулан Улаанбаатар хот, нисэх буудлын хооронд орчин үеийн зорчигч тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор “Шинэ нисэх буудлын зорчигч тээвэрлэх нийтийн тээврийн үйлчилгээ” төслийн сонгон шалгаруулалтын зарыг хүргэж байна.
2020 -оны 12 -р сарын 1
862
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Ковид-19” халдварын зорилтот болон сайн дурын шинжилгээнд 89.828 хүн хамрагдлаа
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Ковид-19” халдварын хавьтлын болон сайн дурын шинжилгээ, мөн голомтын бүсэд хийх өргөтгөсөн шинжилгээний төвүүдийг ажиллуулж байна. Тухайлбал, 2020.11.14-нөөс “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдын ойрын болон дам хавьтлыг шинжилгээнд хамруулах 18 цэг, тус сарын 17-ны өдрөөс сайн дурын шинжилгээ өгөх хүсэлтэй иргэдийг шинжилгээнд хамруулах цэгийг 92 өрхийн эрүүл мэндийн төв дээр байгуулсан.
2020 -оны 12 -р сарын 1
911
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэд, тээврийн хэрэгслийн зорчилт хөдөлгөөнийг бүртгэх QR код бүхий цахим систем нэвтрүүллээ
“Ковид-19” цар тахалтай тэмцэх, халдварын тархалтыг зогсоох чиглэлээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт орон даяар шилжиж, хөл хорио тогтоосон энэ үед Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас дараах ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.
2020 -оны 11 -р сарын 27
1435
ДЭЛГЭРЭНГҮЙ
“КОВИД-19” халдварын тохиолдол бүртгэгдсэн газруудад өргөтгөсөн шинжилгээ хийнэ
Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар /2020.11.24/-ний байдлаар,“Ковид-19” халдварын 54 батлагдсан тохиолдол илрээд байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн зарим дүүрэг, хороодод халдварын тохиолдол бүртгэгдсэн голомтын бүсэд хамаарах иргэдийг коронавирусийн халдвараас сэргийлэх, халдварын тархалтыг хумих зорилготой өргөтгөсөн шинжилгээг Нийслэлийн Онцгой комиссоос зохион байгуулж эхэллээ.
2020 -оны 11 -р сарын 24
1909
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянгол дүүргийн иргэд банкны үйлчилгээ авахдаа халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж байна
Баянгол дүүрэгт цахимаар банкны үйлчилгээ авах боломжгүй иргэдэд өнөөдрөөс эхлэн нийгмийн халамж, хүүхдийн мөнгийг нь олгохоор "Төрийн банк"-ны 10 салбар, нэгж ажиллаж байна. Иргэд нийгмийн халамжийн тэтгэмж, хүүхдийн мөнгө, картжуулах, данс нээх зэрэг үйлчилгээ авахдаа халдвар хамгааллын дэглэмийг чандлан сахин, хүн хоорондын зайг барин үйлчлүүлж байна.
2020 -оны 11 -р сарын 23
1307
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сонгинохайрхан дүүргийн иргэд банкны үйлчилгээ авахдаа халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж байна
Нийтийн тээвэр болон зарим банкууд тодорхой цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд Цагдаа, Онцгой, Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналт, Улаан загалмай болон холбогдох байгууллагууд бүх нийтийн бэлэн байдлын дэглэмийг сахиулан ажиллаж байна. Иргэдийн хувьд албаны хүмүүсийн шаардлагыг биелүүлж, эмх цэгцтэй үйлчлүүлж байна.
2020 -оны 11 -р сарын 23
1171
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хан-Уул дүүргийн иргэд банкны үйлчилгээ авахдаа халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн үйлчлүүлж байна
Цахимаар банкны үйлчилгээ авах боломжгүй иргэдэд нийгмийн халамж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, картжуулах данс нээх зэргийг олгохоор Хан-Уул дүүрэгт "Төрийн банк"-ны 8 салбар, “Хаан банк”-ны 2 салбар нэгжүүд өнөөдрөөс ажиллаж эхэллээ.
2020 -оны 11 -р сарын 23
1159
ДЭЛГЭРЭНГҮЙ
Чингэлтэй дүүрэг 2629 иргэнийг Ковид-19-ийн шинжилгээнд хамруулаад байна
Нийтийн тээвэр болон зарим банкууд тодорхой цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд Цагдаа, Онцгой, Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналт, Улаанзагалмай болон холбогдох байгууллагууд бүх нийтийн бэлэн байдлын дэглэмийг сахиулан ажиллаж байна.
2020 -оны 11 -р сарын 23
830
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянзүрх дүүрэгт түргэвчилсэн оношлогооны 16 цэгт иргэдээс шинжилгээ авч байна
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт “Ковид-19” түргэвчилсэн оношлогооны 16 цэг ажиллаж байна. Нийтийн тээвэр болон зарим банкууд тодорхой цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд Цагдаа, Онцгой, Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналт, Улаанзагалмай болон холбогдох байгууллагууд бүх нийтийн бэлэн байдлын дэглэмийг сахиулан ажиллаж байгаа юм.
2020 -оны 11 -р сарын 23
1186
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өнөөдөр дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна
Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн эрхийн конвенц өнөөдөр /2020.11.20/ батлагдаж байжээ. 2017 оноос энэ өдрийг дэлхийн хүүхдийн өдөр болгон тэмдэглэж байхаар Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас уриалж, дэлхийн 190 гаруй орон нэгдсэн байна. Энэ өдөр хүүхдүүд өөрсдөд нь тулгамдсан асуудлаар томчуудад дуу хоолойгоо өргөж, эцэг эхчүүд хүүхдүүдээ сонсож, тэдний төлөө “За” гэж хэлэх өдөр юм.
2020 -оны 11 -р сарын 20
868
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас оюутны дотуур байрнуудад ариутгал, халдваргүйтгэл хийж байна
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас коронавирусийн халдварын үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
2020 -оны 11 -р сарын 18
1013
ДЭЛГЭРЭНГҮЙ