Агаар бохирдуулагч эх үүсвэрийн 10 хувь нь тээврийн хэрэгслээс үүсдэг
Нийслэлийн Засаг даргын захирамжаар наймдугаар сарын 28, 29-ний өдөр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулж буй. Мөн Энхтайваны өргөн чөлөөг “Автомашингүй гудамж” болгон, зургаан байршилд хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаа билээ.
2021 -оны 8 -р сарын 29
607
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зорилтот бүлгийн иргэдийг маргаашнаас гурав дахь тунд хамруулна
Коронавируст халдварын эсрэг дархлааны түвшинг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 30-наас эхлэн зорилтот бүлгийн иргэдийг нэмэлт тунгаар вакцинжуулахаар боллоо.
2021 -оны 8 -р сарын 29
885
ДЭЛГЭРЭНГҮЙ
Таван цогц зорилт хэрэгжихэд Улаанбаатарын түгжрэл 50 хүртэл хувиар буурна
МҮОНТ-ийн “Нийгмийн хэлэлцүүлэг” нэвтрүүлгийн энэ сарын 27-ны дугаарт “Хотын түгжрэлийг бууруулах боломж, нөхцөл” сэдвийн дор хэлэлцүүлэг өрнөв.
2021 -оны 8 -р сарын 28
882
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хүүхдийн шүдний аян”-ыг сарын хугацаатай зохион байгуулна
Хичээлийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвтэй хамтран шүд, амны хөндийн өвчний урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эмчилгээний тусламж, үйлчилгээг зорилтот бүлгийн буюу 0-16 насны хүүхдүүдэд түлхүү үзүүлэхээр “Хүүхдийн шүдний аян”-ыг зохион байгуулж байна.
2021 -оны 8 -р сарын 28
870
ДЭЛГЭРЭНГҮЙ
Фото мэдээ: Энхтайваны өргөн чөлөөг автомашингүй гудамж болгон, зургаан байршилд үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна
Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Хичээлийн шинэ жил 2021-2022” үзэсгэлэн худалдаа нийслэлийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй Энхтайваны өргөн чөлөөнд зохион байгуулагдаж байна.
2021 -оны 8 -р сарын 28
1282
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаанд 130 гаруй аж ахуйн нэгж оролцож байна
Үзэсгэлэн худалдаанд 130 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцож, хүүхдийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэл болон бусад бараа бүтээгдэхүүнийг худалдаалж байна. Сүхбаатарын талбайд гарч байгаа үзэсгэлэн худалдаанд Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн 78 аж ахуйн нэгж оролцож байгаа юм. Тэд үзэсгэлэн худалдааг наймдугаар сарын 30, 31-ний өдөр хүртэл үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа холбогдох албаны хүмүүст илэрхийлж байлаа.
2021 -оны 8 -р сарын 28
363
ДЭЛГЭРЭНГҮЙ
10 дугаар хорооллоос Сүлжмэл хүртэлх дулааны шугамын ажил төлөвлөсөн хугацаандаа дуусна
10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх 3.3 км хос дулааны шугамыг өргөтгөн шинэчлэх ажил үргэлжилж байна. Европын сэргээн босголтын банкны хөрөнгө оруулалтаар хийж байгаа энэ ажлын явцыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр шалгаж, газар дээр нь ажиллалаа.
2021 -оны 8 -р сарын 27
214
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй сургуулиудын асуудлыг шийднэ
Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор ерөнхий боловсролын сургуулиудын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нөхцөл байдал ямар байгааг шалгах үүргийг Нийслэлийн Засаг дарга өгсөн юм. Энэ дагуу НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү болон Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын холбогдох албан тушаалтнууд газар дээр нь ажиллалаа.
2021 -оны 8 -р сарын 27
534
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчид тохижилтын ажил хийлээ
Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын төлөвлөлт, сургалтын офицерууд болон цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчид бэлэн байдлын дадлагын дохиогоор ажиллалаа. Ингэхдээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тогтоосон хугацаанд цугларч, бие бүрэлдэхүүний дүрэмт хувцас, хувийн бичиг баримт болон аранзанд үзлэг хийв.
2021 -оны 8 -р сарын 27
474
ДЭЛГЭРЭНГҮЙ
Онлайн үйлчилгээ, цахим хэрэглээний давуу талыг танилцууллаа
iUB буюу “Инновацлаг Улаанбаатар” аяны хүрээнд Налайх дүүргийн аж ахуйн нэгжүүдэд зориулсан сургалтыг өнөөдөр тус дүүргийн Засаг даргын тамгын газарт зохион байгууллаа. Сургалтаар худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэдээллийн технологи, интернэтэд суурилсан онлайн үйлчилгээ, цахим хэрэглээг танилцуулсан юм.
2021 -оны 8 -р сарын 27
482
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хаягдал гялгар уут цуглуулах аяныг маргааш нээнэ
"Өнгө нэм", “Лантуун дохио” ТББ, “Пластик центр” ХХК хамтран “Асуудлаар асуудлыг шийдье” уриатай хаягдал гялгар уут цуглуулах “Зүгээр битгий хая” аяныг нийслэлийн хэмжээнд зохион байгуулахаар санаачилга гаргаад байна. Аяны нээлт маргааш буюу наймдугаар сарын 28-ны бямба гарагийн 11:00-16:00 цагийн хооронд УИД-ийн урд талын Фонтанд болох юм.
2021 -оны 8 -р сарын 27
487
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулах бэлтгэлийг хангалаа
Өнөөдрийн байдлаар 81 аж ахуйн нэгж үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлт өгөөд байна. Зургаан байршилд нийт 164 асраар сурагчийн дүрэмт хувцас, цүнх, хичээлийн хэрэгсэл, дэвтэр, хүүхдийн гутал, хувцас, цэцэрлэгийн багц, амны хаалт, гар ариутгагч, тоглоом, танин мэдэхүйн карт, бусад хувцас, хэрэглэлийн худалдааг зохион байгуулна. Түүнчлэн явуулын зургаан цэгээр халуун кофе, зуушны үйлчилгээ гаргахаар төлөвлөжээ.
2021 -оны 8 -р сарын 27
469
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сургууль, цэцэрлэгийн зориулалтаар барилга түрээслэх тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.5 “а”, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь заалт, Засгийн газрын 2019 оны 183 дугаар тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны А/296 дугаар тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/10 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
2021 -оны 8 -р сарын 27
530
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ерөнхий боловсролын сургуулийн хоол, үйлдвэрлэл үйлчилгээний түүхий эд нийлүүлэх үйл ажиллагааны тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3.“а”, 29.2, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 10.5 дугаар зүйлийн 10.5.4, Хүнсний тухай хуулийн 4 дүгээр зүйл, 10 дугаар зүйлийн 10.1.1, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 93 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
2021 -оны 8 -р сарын 27
520
ДЭЛГЭРЭНГҮЙ
Б.Ууганбат: Цэцэрлэг, сургуулийн сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам баталсан
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь наймдугаар сарын 20-26-ны хооронд нийт 1108 дуудлагад хариу өгсөн байна. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 13 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.46 минут секунд байгаа юм. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбаттай ярилцлаа.
2021 -оны 8 -р сарын 27
494
ДЭЛГЭРЭНГҮЙ
Коронавирусийн халдварын дараах сэргээн засах тусламж, үйлчилгээг үзүүлж эхэллээ
Нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдвараар нийт 123.649 хүн өвдсөнөөс 29.245 нь хүүхэд байна. Мөн эдгээрийн ихэнх тохиолдолд толгой өвдөх, нойргүйдэх, ядрах, сэтгэл түгшүүрлэх, анхаарал төвлөрөхгүй байх зэрэг эмгэг хам шинж 3 долоо хоногоос дээш хугацаанд үргэлжилж байгаа.
2021 -оны 8 -р сарын 27
516
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна
Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 7/29 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах дараах байршил дээр барилгажилтын төсөл боловсруулж, дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг сонгох шалгаруулалтад урьж байна.
2021 -оны 8 -р сарын 27
975
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сургууль, цэцэрлэгийн эмч нар коронавирусийн шинжилгээ авах сургалтад хамрагдаж байна
Дүүргийн онцгой комисс болон Эрүүл мэндийн төвөөс сургууль, цэцэрлэгийн эмч нарт Коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний сорьц авах арга, бүртгэх, мэдээлэх танхимын дадлага сургалтыг өчигдрөөс зохион байгуулж эхэллээ.
2021 -оны 8 -р сарын 27
462
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээврийн 36 чиглэлд өөрчлөлт орно
Наймдугаар сарын 28, 29-ний амралтын өдрүүдэд Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг 09:00-19:00 цагийн хооронд автомашингүй гудамж болгон, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэж буй. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн 36 чиглэлд өөрчлөлт орж байна.
2021 -оны 8 -р сарын 27
1185
ДЭЛГЭРЭНГҮЙ
Амралтын өдрүүдээр дугаарын хязгаарлалт үйлчилнэ
Наймдугаар сарын 28-ны бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш, 29-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулна. Дугаарын хязгаарлалт нь Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон, 32-ын тойргоос 120-ын уулзвар хүртэл үйлчилнэ.
2021 -оны 8 -р сарын 26
229
ДЭЛГЭРЭНГҮЙ