Халтиргаатай гудамж, замуудын цас мөсийг цэвэрлэжээ
Өвлийн улиралд халтиргаа гулгааны улмаас жилд дунджаар 24 мянган хүн бэртэж гэмтдэг  гэсэн статистик байдаг. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хүн амын унаж бэртэх тохиолдлыг бууруулах зорилгоор “Хальтиргаагүй Улаанбаатар” 3 сарын аяныг 2013 оны 11 сард эхлүүлсэн юм. Аяны хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр хорооллын гудамжуудын халтиргаа, гулгааг арилгах ажлыг эрчимжүүлж, аж ахуйн нэгж байгууллагуудыг орчныхоо 50 м хүртэлх газрыг хариуцан цас, мөсөө цэвэрлэхийг сануулан, цэвэрлээгүй аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцон ажиллажээ.
2014 -оны 1 -р сарын 22
766
ДЭЛГЭРЭНГҮЙ
Байшингаа дулаалснаар жилд дунджаар 400 мянган төгрөг хэмнэх боломжтой
Улаанбаатар хотын гэр хороололд нийт 189,000 айл өрх оршин суудгаас 45 хувь нь монгол гэрт, 55 хувь нь байшинд амьдардаг.  Эдгээр өрхүүд өвлийн улиралд орон байраа дулаацуулахад зориулж жилд дунджаар 850-940 мянган тонн түүхий нүүрс, 750-800 мянган шоо метр мод шатаадаг гэсэн статистик байна. Гэхдээ ийм хэмжээний түүхий нүүрс болон мод шатааж агаар бохирдуулахгүй байх боломж гэр хорооллын иргэн бүрт бий. Иргэн таны хийж чадах хамгийн энгийн зүйл бол орон байраа дулаалж, дулаан алдагдлыг багасгах явдал
2014 -оны 1 -р сарын 22
1289
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хорооллын харанхуй гудамжууд гэрэлтүүлэгтэй боллоо
Сар шинийг угтсан зарим арга хэмжээний тухай нийслэлийн Засаг даргын А/09 дүгээр захирамжийн дагуу гэр хорооллын  гэрэлтүүлэггүй гудамжуудад шинээр гэрэлтүүлэг тавьж эхэллээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас гэр хорооллын гудамж, замуудын гэрэлтүүлгийг нэг бүрчлэн шалгаж, шинээр гэрэлтүүлэг тавих шаардлагатай газруудыг тогтоосон юм. Сар шинийн баяраас өмнө Баянзүрх дүүргийн Маахуур толгойн 1,2-р гудамж, Улиастайн хуучин эцэст, Хан-Уул дүүргийн  6-р хороо Алтат нүхт гудамж, Сонгинохайрхан дүүргийн Хилчин хотхон, Монлаагийн гудамж, Баянхошууны зарим гудамжуудад шинээр гэрэлтүүлэг тавина.
2014 -оны 1 -р сарын 21
1806
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
Замын хөдөлгөөний удирдлагын төвд 01 сарын 20-ний өдөр  гэрлэн дохионы 57, хурд хэтрүүлсэн 30 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу гэжЗамын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхааруулж байна.
2014 -оны 1 -р сарын 21
1024
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээн болж байна
2014 оны өвсөрийн шатарчдын  нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн 1 сарын 18-23-ны өдрүүдэд Ерөнхий боловсролын 23 болон 45-р сургуулиудад үргэлжилж байна. Энэ удаагийн тэмцээнийг НИТХ-ын даргын ивээл дор  Нийслэлийн Шатрын холбоо, Цэцэн нүүдэл шатрын клуб хамтран зохион байгуулж байгаа юм. 1 сарын 18-20-ны өдрүүдэд 45 сургуульд 8 нас хүртэлх болон 11-12 насны охид хөвгүүдийн ангиллын тэмцээн болсон бол 23-р сургуульд 9-10 нас, 17-18 насны охид хөвгүүдийн ангилалын тэмцээн боллоо.
2014 -оны 1 -р сарын 21
1170
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлчүүд нийтийн эзэмшлийн 119.2 га талбайг цэвэрлэжээ
Нийслэлийн хэмжээнд сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг 1-р сарын 18-ний өдөр зохион байгууллаа. Цэвэрлэгээний үеэр дүүргүүдийн нутаг дэвсгэрт үүссэн ахуйн хог хаягдлыг цэвэрлэн, айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хог хаягдлыг тээвэрлэж, халтиргаатай зам талбайн цас, мөсийг цэвэрлэжээ. Цэвэрлэгээнд төр, эрүүл мэндийн байгууллага,  аж ахуйн нэгж, Сууц өмчлөгчдийн холбоо, Их дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг нийлсэн 7 145 байгууллага, аж ахуйн нэгжийн 32 019 хүн идэвхитэй оролцож нийтийн эзэмшлийн 119.га талбайг цэвэрлэсэн байна
2014 -оны 1 -р сарын 20
1199
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 2-р ээлжийн 5 хэсэгт төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийг иргэд сонголоо
УИХ-аар баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлага”, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны мөрийн хөтөлбөрт туссаны дагуу нийслэлийн ИТХ-ын 2013 оны 7/29, 12/43 тогтоолоор “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн төслийн 2-р ээлжийн найман байршилд төсөл хэрэгжүүлэхээр болсон.
2014 -оны 1 -р сарын 20
1307
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Баттулга: Нэг ч хүний амь эрсдэхгүй болсон цагт барилгын осол буурлаа гэж хэлье
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл өнөөдөр хуралдаж, хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 75 дугаар тогтоолоор баталсан “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам”-ын хэрэгжилт, барилгын салбарт гарч буй зөрчил, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын талаар  мэдээлэл өглөө.
2014 -оны 1 -р сарын 20
1294
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сургуулийн орчинд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрдүүлнэ
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл өнөөдөр хуралдаж, хуралдаанаар 2013 онд ахуйн орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо мэдээ, уг гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчдын эрхийг хамгаалах талаар хийсэн ажил, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, осол, урьдчилан сэргийлэх ажлын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
2014 -оны 1 -р сарын 20
1250
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Өгөөмөр” захын чингэлгүүдийг чөлөөлж, шинэ замын трасс гаргалаа
Нийслэлийн Засаг даргын Сар шинийг угтан авах зарим арга хэмжээний тухай А/09 дугаар захирамжийн дагуу томоохон зах худалдааны төвүүдийн замын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулах, уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, зам дагуу байрлалтай худалдааны төвүүдийн гаднах талбай, автомашины зогсоолд нэмэлт хүн гарган зохицуулалт хийж, түгжрэл саатал үүсгэхгүй байх талаар зохион байгуулалтын ажлууд хийхээр болсон билээ. Энэ дагуу  “Өгөөмөр” захын зарим чингэлэгийг чөлөөлж, шинэ замын трасс гаргах ажил эхлээд байна.
2014 -оны 1 -р сарын 17
1350
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бямбад сондгой, нямд тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй
Сар шинийн баяр болохтой холбогдуулан орон нутгаас нийслэлд ирэх тээврийн хэрэгслийн тоо ердийнхөөс 3-4 дахин нэмэгдэж, нийслэлийн төвийн бүсэд түгжрэл үүсдэг. Тиймээс замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, төвлөрлийг сааруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай А/09 дүгээр захирамж гаргасан юм. Захирамжийн дагуу сар шинийн өмнөх амралтын өдрүүдээр буюу 2014 оны 1 дүгээр сарын 18,  25-ны бямба гарагт  сондгой, 1 сарын 19, 26-ны ням гарагт тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл НИТХ-аас тогтоосон бүсэд 10:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохгүй.
2014 -оны 1 -р сарын 17
1175
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Нарантуул” руу явах буухиа автобусаар ахмадууд үнэгүй зорчино
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Сар шинийн баярыг угтаж авах зарим арга хэмжээний тухай А/09 дүгээр захирамж гаргасны дагуу цагаан сарын баярын өмнөх 2 долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон.
2014 -оны 1 -р сарын 17
1926
ДЭЛГЭРЭНГҮЙ
Орон сууцны нэг давхарт баар ажиллуулах зөвшөөрөл шинээр олгохгүй байхаар шийдвэрлэлээ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ оны анхны хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар  Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнд хөшөө байрлуулах тухай, нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай, нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам батлах тухай, Улаанбаатар–Орон сууц сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.
2014 -оны 1 -р сарын 17
2112
ДЭЛГЭРЭНГҮЙ