Зарим дүүрэг, хорооны Засаг даргыг урамшуулна
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 12 сарын 18-ны өдөр болж, “Нийслэлийн дүүрэг, хороодод эрүүл аюулгүй байдлын тогтолцоог бүрдүүлэх, үйл ажиллагааны үр дүнгээр урамшуулал олгох тухай” асуудлыг хэлэлцлээ. 
2013 -оны 12 -р сарын 19
1174
ДЭЛГЭРЭНГҮЙ
7 байршилд ус дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмж шинэчлэнэ
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Эрх шилжүүлэх тухай” А/1108 тоот захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих Ус дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлын жагсаалтыг баталлаа.
2013 -оны 12 -р сарын 19
1293
ДЭЛГЭРЭНГҮЙ
Мөсөн гулгуурын талбай өнөөдөр ашиглалтад орно
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас стандартын шаардлагад нийцсэн,  хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх зориулалт бүхий мөсөн гулгуурын 2 байгууламжийг Их эзэн Чингис хааны талбайд байгууллаа. 
2013 -оны 12 -р сарын 19
1437
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх зарим төсөл хөтөлбөрийн жагсаалтыг танилцуулж байна
Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Худалдан авах ажиллагааг зохион байгуулах тухай” А/1098  тоот захирамж гаргалаа.   Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлэх зарим төсөл хөтөлбөр болох 134,5 тэрбум төгрөгөөр санхүүжих хөрөнгө оруулалтын 52 төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталжээ. 
2013 -оны 12 -р сарын 19
1382
ДЭЛГЭРЭНГҮЙ
Орон сууцны хороолол доторхи шугам сүлжээг шинэчилнэ
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч “Худалдан авах ажиллагааг зохион байгуулах тухай” А/1107 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих Орон сууцны хороолол доторхи гадна дулаан, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн ажлын жагсаалтыг гаргалаа. 
2013 -оны 12 -р сарын 18
1331
ДЭЛГЭРЭНГҮЙ
Чингэлтэй дүүргийн 5-р цэцэрлэгийн барилгыг өргөтгөнө
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/1110 тоот захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрладаг 5-р цэцэрлэгийн 240 ортой өргөтгөлийн барилга барих 2,1 тэрбум төгрөгийн 2014 онд шаардагдах 544 сая төгрөг, Зүүн уулын үерийн хамгаалалтын барилга байгууламжийг шинээр барих ажлын 2-р ээлжийн ажлын нэмэлт хөрөнгө болох 9,5 тэрбум төгрөгийн 2014 онд шаардагдах 797 сая төгрөгийг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэгдлээ.  
2013 -оны 12 -р сарын 18
1646
ДЭЛГЭРЭНГҮЙ
Багануур дүүрэг алслагдсан хороодынхоо усан сангийн асуудлыг шийджээ
Багануур дүүрэгт энэ онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 28 төрлийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Оны эхэнд иргэдээсээ асууж, төсөл хөтөлбөрүүдээ эрэмбэлснээс алслагдсан хоёрдугаар хороо, гуравдугаар хорооны Хилчин хэсгийн иргэдээс усны хангамжийг сайжруулах санал гарч байсан байна. 
2013 -оны 12 -р сарын 18
1572
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүнд 50 гаруй уран бүтээлчид оролцоно
Хуучин оноо үдэж шинэ оноо угтах мөчийг Их эзэн Чингис хааны талбайд 12 сарын 31-нд  зохион байгуулахаар болсон билээ.  “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн баярын цэнгүүнд МУГЖ дуучин Д.Сарантуяа, , Реппер Дөлгөөн, 3 охин, “А Sound”, “Lumino”, DJ- 1, “Compass”, “Rec On” , “Colors”, Дуучин A Cool, Реппер Rokit bay, “UFO” , Реппер Gee, “The Lemons” зэрэг 50 гаруй уран бүтээлчид, хамтлагууд оролцож шинэ жилийн баяраа нийслэлий иргэдтэйгээ хамт угтана. 12 сарын 31-ний шинэ жилийн баярын цэнгүүний  тайз, гэрэлтүүлэг, хөгжим, техник аппаратур, led дэлгэцийг “Sound of Mongolia” ХХК хариуцах бөгөөд тайз нь талбайн баруун жигүүрт НЗДТГ-ын өмнөөс хойш сунасан хэлбэртэй байх юм. 
2013 -оны 12 -р сарын 18
1380
ДЭЛГЭРЭНГҮЙ