VIII Богдын хөшөөг бүтээж, Тусгаар тогтнолын талбайд байршуулна
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2013 оны 12 сарын 20-ны өдөр болсон ээлжит хуралдаанаар Хөшөө шилжүүлэн байрлуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Энэхүү асуудлыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга, Улаанбаатар хотын ерөнхий архитектор Н.Нацагдорж танилцуулсан юм. Тэрээр VIII Богд гэгээн Жавзундамба хутагтын хөшөөг шинээр бүтээж, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Тусгаар тогтнолын талбайд байршуулах саналыг танилцууллаа.
2013 -оны 12 -р сарын 23
1275
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хот “Ил метротой” болох сайхан боломж байна
Монгол улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Шүхэрийн Алтангэрэл саяханы өдрүүдэд хавсран суугаа орон болох Беларусь улсын Ерөнхийлөгч А.Лукашенкод итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм. Элчин сайд энэ айлчлалынхаа үеэр Беларусь улсын “Белкоммунмаш” нээлттэй хувьцаат компанийн үйлдвэрт зочилсон бөгөөд тус үйлдвэрийн дарга В.М.Король үйлдвэрийнхээ бүтээгдхүүнийг танилцуулсан юм. Тус үйлдвэр нь Швейцарь улсын Stadler Rail AG компанитай хамтран 1524 мм-ийн өргөн царигтай замаар цагт 100 км хурдалдаг орчин үеийн хотын тээврийн зориулалттай ил метроны вагон үйлдвэрлээд байгаа юм байна
2013 -оны 12 -р сарын 23
1681
ДЭЛГЭРЭНГҮЙ
НИТХ-ын отгон хуралдаан 12 сарын 26-нд болно
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар НИТХ-ын 14-р ээлжит хуралдааныг зарлах тухай, тус хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай хэлэлцсэн юм. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2013 оны отгон хуралдааныг 12 сарын 26-ны өдрийн 09 цагт хуралдуулахаар товлолоо.
2013 -оны 12 -р сарын 20
1125
ДЭЛГЭРЭНГҮЙ
Олон нийт www.ulaanbaatar.mn–ийг шилдгээр нэрлэлээ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны цахим хуудас www.ulaanbaatar.mn сайт “Online media awards-2013”–аас "Оны шилдэг төрийн байгууллагын сайт"-аар шалгарлаа. Мэдээллийн сайтуудын ассоциацаас анх удаа “Online media awards-2013” цахим мэдээллийн ертөнцийн шилдгүүдийг шалгаруулах арга хэмжээг  зохион байгуулж өчигдөр дүнгээ гаргасан байна.  Энэхүү шалгаруулалтад нийт 11 номинациар нэр дэвшүүлж,  онлайнаар санал авсан бөгөөд эхний шалгаруулатад  номинаци тус бүрд шилдэг 3 нэр дэвшигчийг шалгаруулжээ. 
2013 -оны 12 -р сарын 20
1147
ДЭЛГЭРЭНГҮЙ
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт ортол тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг түр хугацаанд зогсоох тухай асуудлыг хэлэлцлээ.  Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 3600  гаруй аж ахуйн нэгж архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйчлэх тусгай зөвшөөрөл эзэмшдэг гэсэн судалгаа байдаг. Өөрөөр хэлбэл нийслэлийн 270 хүн тутамд нэг архины дэлгүүр байна  гэсэн үг юм.  Дэлхийн ихэнхи оронд жилд нэг хүнд ногдох архины хэмжээ 8-9 литр болоход л үндэсний хэмжээнд аюул учирч байна гэж үздэг бол манай ороонд нэг иргэнд жилд 25-28 литр архи ногдож байгаа юм. Т
2013 -оны 12 -р сарын 20
1570
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотод эхний ээлжинд 58 км дугуйн зам барина
Нийслэлийн ИТХ-аар баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийслэл хотод 3 жилийн дотор 186,7 км унадаг дугуйн зам, 99 иж бүрэн унадаг дугуйн зогсоол шинээр барихаар тусгасан байна. Унадаг дугуйн зогсоолыг 2 км тутамд заавал хийж, тодорхой цэгүүд дээр дугуй засварын газар, хяналтын камертай байх аар төлөвөсөн бөгөөд замын тэмдэг тэмдэглэгээг олон улсын стандартын дагуу хийх юм. 
2013 -оны 12 -р сарын 20
2107
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэх журам баталлаа
Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1086 дугаар захирамжаар “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам” баталлаа. Энэхүү журам батлагдсанаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх, үр дүнг тооцох, нийслэлээс гаргах бодлого, шийдвэрт иргэдийн санал бодлыг тусгах, нээлттэй, шуурхай, ил тод байдлыг бүрдүүлэх боломжтой болох юм. Нийслэлээс төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, чирэгдэлгүй болгох зорилгоор цахим өргөдөл гомдлын системийг нэвтрүүлж эхэлсэн төдийгүй нэг цэгийн үйлчилгээг эхлүүлэхээр “Иргэд хүлээн авах төв”-ийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтэцэд шинээр байгуулсан юм
2013 -оны 12 -р сарын 20
1457
ДЭЛГЭРЭНГҮЙ
Торгуулиа барагдуулаагүй тохиолдолд жолоодох эрхийг нь хасна
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 80 дугаар тогтоолоор “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ХЯНАЛТЫН ТӨХӨӨРӨМЖӨӨР ИЛРҮҮЛСЭН ЗӨРЧИЛД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЖУРАМ” баталсан. Энэхүү журмын дагуу замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн тээврийн хэрэгслийг илрүүлэх, зөрчилд торгууль ногдуулах, баримтжуулсан торгуулийн мэдэгдэх хуудсыг тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар хүргэх, төлбөр барагдуулах үйл ажиллагааг 08 сарын 01-ний өдрөөс эхэлсэн юм
2013 -оны 12 -р сарын 20
1244
ДЭЛГЭРЭНГҮЙ