Нийслэлийн оны шилдэг хүүхдүүд шалгарлаа
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас санаачлан жил бүр сурлага, урлаг, спортын амжилтаараа үе тэнгийнхнээ хошуучлан, манлайлсан авъяаслаг хүүхдүүдээ оны “Шилдэг хүүхэд”-ээр шалгаруулдаг.  Энэ жилийн нийслэлийн шилдэг хүүхдүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа 2013 оны 12-р сарын 23-ний өдөр болж, 5 номинациар  оны шилдэг хүүхдүүд тодорлоо.
2013 -оны 12 -р сарын 25
1158
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Тусгаар тогтнолын өдөр”-өөр VIII Богдын хөшөөний шавийг тавина
     VIII Богд  Жавзундамба хутагтын хөшөөг бүтээж, Тусгаар тогтнолын талбайд байршуулахаар нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид шийдвэрлэсэн. Энэ талаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Э.Анараас тодруулав.
-Ямар учраас VIII Богдын хөшөөг барихаар болсон юм бэ?
2013 -оны 12 -р сарын 25
1556
ДЭЛГЭРЭНГҮЙ
70 тонн цас хайлуулах бодис цацжээ
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ 12 сарын 25-ны өдрийн 13 цагаас таван портер, мөн бүрэн тоноглогдсон гурван камаз, хоёр 30 машин нийт 10 техник, 150 хүний бүрэлдэхүүнтэйгээр маршрут замууддаа бодис цацах, зам талбайг цэвэрлэх ажлыг гүйцэтгэлээ.
2013 -оны 12 -р сарын 25
1229
ДЭЛГЭРЭНГҮЙ
Т.Сугир: Шинэ оны эхний өдрөөс авто зам ашигласны төлбөр хураах журам мөрдөгдөнө
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 13-р хуралдаанаар Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журам баталсан юм.  Шинэ журам 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.  Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Автозамын газрын Шалган бүртгэх товчоо нэгжийн дарга Т.Сугираас зарим зүйлийг тодрууллаа. 
2013 -оны 12 -р сарын 24
1427
ДЭЛГЭРЭНГҮЙ
ОССК-ийг төрийн мэдэлд шилжүүллээ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2013 оны 12 сарын 20-ны өдөр хуралдаж, Орон сууцны санхүүжилтийн корпораци ХХК-ийг өөрчлөн зохион байгуулж хөрөнгө бүртгэх тухай асуудлыг хэлэлцсэн юм. Монгол Улсын Засгийн газраас төрийн орон сууцны баримтлах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааг төвлөрсөн удирдлагаар хангаж, иргэдийг орон сууцаар хангах төрийн орон сууцны төвлөрсөн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын 2013 оны 253 дугаар тогтоолоор “Төрийн орон сууцны корпораци”–ийг үүсгэн байгуулсан байна.
2013 -оны 12 -р сарын 24
1097
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөн 10 сарын 23-ны өдөр боллоо. Шуурхай зөвлөлгөөнөөр Нийслэлийн шуурхай мэдээллийн төвийн 310005 дугаарын утсанд өнгөрсөн 14 хоногт иргэдээс ирсэн дуудлагын талаар нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр мэдээллээ. 
2013 -оны 12 -р сарын 24
1166
ДЭЛГЭРЭНГҮЙ
Пиротехникийн хэрэгсэл буюу салютыг болгоомжтой хэрэглэхийг зөвлөж байна
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” Монгол Улсын хууль,  Засгийн газрын 2006 оны 149 дүгээр  тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2011 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан олон нийтийн аюулгүй байдлыг хангах, иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, баярын арга хэмжээг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор Нийслэлийн цагдаагийн газраас “Пиротехникийн хэрэгсэл” арга хэмжээг зохион байгуулж байна. 
2013 -оны 12 -р сарын 24
1086
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу “Нарантуул” худалдааны төвд хяналт, шалгалт хийжээ
Зах, Худалдааны төвүүд, тэр дундаа хүнсний зах нь эрүүл ахуй, халдвар хамгаалалын стандартыг өндөр төвшинд ханган ажиллах ёстой ч Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа зах худалдааны төвүүдийн ихэнх нь энэ стандартыг мөрдөж ажиллахгүй байгаа тухай иргэдээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт удаа дараа гомдол ирдэг байна. Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт “Нарантуул” олон улсын худалдааны төвийн авто зогсоол дээр ачааны авто машин зогсож түүнийг дагаад хүний ялгадас нь орчны бохирдуулж, хог хаягдал их үүсэж байна, шалгаж, арга хэмжээ авч өгнө үү гэсэн гомдол иржээ. Иргэний гомдлын дагуу Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс хяналт, шалгалт хийсэн байна. Шалгалтаар “Нарантуул” худалдааны төвийн өргөтгөлийн орон нутгийн ачаа тээвэрлэдэг хэсэг болон тэнд байрлах зочид буудал, худалдааны мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдаалж буй нийт 10 павилионы 26 иргэнийг хамруулан явуулжээ. 
2013 -оны 12 -р сарын 24
1196
ДЭЛГЭРЭНГҮЙ
НИТХ-ын Төлөөлөгчид хүүхдүүдтэй “Хайрын бэлэг” солилцлоо
Өнөөдөр НИТХ-ын 45 төлөөлөгч, Хүүхэд гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төв –ийн 45 хүүхэдтэй “Хайрын бэлэг” болгон бамбарууш” солилцон бэлэг гардууллаа. Шинэ жилийн баярыг тохиолдуулан зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээг НИТХ-ын эмэгтэй Төлөөлөгчид санаачилсан бөгөөд НИТХ-ын Төлөөлөгчид бамбарууш солилцсон хүүхдүүдийнхээ ээж, аав нь  болж байгаагаа хэлсэн юм.  Хайрын бэлэг болгон солилцож байгаа эдгээр бамбаруушийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ асран гэртээ суудаг ээжүүд урлажээ.
2013 -оны 12 -р сарын 24
1269
ДЭЛГЭРЭНГҮЙ
VIII Богдын хөшөөг бүтээж, Тусгаар тогтнолын талбайд байршуулна
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2013 оны 12 сарын 20-ны өдөр болсон ээлжит хуралдаанаар Хөшөө шилжүүлэн байрлуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Энэхүү асуудлыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга, Улаанбаатар хотын ерөнхий архитектор Н.Нацагдорж танилцуулсан юм. Тэрээр VIII Богд гэгээн Жавзундамба хутагтын хөшөөг шинээр бүтээж, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Тусгаар тогтнолын талбайд байршуулах саналыг танилцууллаа.
2013 -оны 12 -р сарын 23
1275
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хот “Ил метротой” болох сайхан боломж байна
Монгол улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Шүхэрийн Алтангэрэл саяханы өдрүүдэд хавсран суугаа орон болох Беларусь улсын Ерөнхийлөгч А.Лукашенкод итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм. Элчин сайд энэ айлчлалынхаа үеэр Беларусь улсын “Белкоммунмаш” нээлттэй хувьцаат компанийн үйлдвэрт зочилсон бөгөөд тус үйлдвэрийн дарга В.М.Король үйлдвэрийнхээ бүтээгдхүүнийг танилцуулсан юм. Тус үйлдвэр нь Швейцарь улсын Stadler Rail AG компанитай хамтран 1524 мм-ийн өргөн царигтай замаар цагт 100 км хурдалдаг орчин үеийн хотын тээврийн зориулалттай ил метроны вагон үйлдвэрлээд байгаа юм байна
2013 -оны 12 -р сарын 23
1680
ДЭЛГЭРЭНГҮЙ