Баярын өдрүүдэд гэмт хэрэг, ослын дуудлага бага байжээ
НЗД-ын 2009 оны 662 дугаар захирамжаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт соёл урлаг, худалдаа, үзвэр үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн барилга, байгууламж дотор пиротехникийн хэрэгслийг ашиглан салют, гэрэлт үзүүлбэр зохион байгуулахыг хориглосон юм. 
2014 -оны 1 -р сарын 3
1125
ДЭЛГЭРЭНГҮЙ
01 сарын 02 өдрийн дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
Замын хөдөлгөөний удирдлагын төвд 01 сарын 02-ний өдөр  гэрлэн дохионы 113, хурд хэтрүүлсэн 87 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхааруулж байна.
2014 -оны 1 -р сарын 3
1098
ДЭЛГЭРЭНГҮЙ
О.Нарантуяа: 1 сарын 1-нээс эхлэн тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй
Архидан согтуурахтай тэмцэх хуульд нэмэлт өөрчлөлт ортол архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгохгүй байхаар НИТХ-ын Тэргүүлэгчид тогтоосон. Энэ тогтоолын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О. Нарантуяагаас тодрууллаа. 
 
-Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилдэг хэдэн цэг байдаг вэ?  
 

2014 -оны 1 -р сарын 2
1345
ДЭЛГЭРЭНГҮЙ
Томоохон төслийн сонгон шалгаруулалтын бүрэлдэхүүнд мэргэжлийн хүн оролцоно
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Дүүргүүдийн Засаг дарга нарт чиглэл өгөх тухай” А/1144 тоот захирамж гаргалаа. Захирамжаар худалдан авах ажиллагааг мэргэжил, арга зүйгээр хангах зорилгоор орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлэх 500 сая төгрөгөөс  дээш үнийн дүнтэй хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын холбогдох мэргэжилтэнг оролцуулан зохион байгуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт чиглэл өглөө.
2014 -оны 1 -р сарын 2
1464
ДЭЛГЭРЭНГҮЙ
Авто зам ашигласны төлбөр хураах журам мөрдөгдөж эхэллээ
НИТХ-ын 2013 оны 13/47 дугаар тогтоолоор  “Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журам”-ыг  баталсан юм. Энэхүү журам нь нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд журмаар нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслээс ногдуулан авах авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээ болон хөдөө орон нутгаас шалган бүртгэх товчоодоор дамжин хот руу нэвтэрч байгаа орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс авах зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг баталсан
2014 -оны 1 -р сарын 2
1432
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цахилгаан, дулаан, ус хангамжийн найдвартай ажиллагааг хангах үүрэг өглөө
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Эрчим хүч болон ус хангамжийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах тухай” А/1154 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу өвлийн оргил ачаалал эхэлж байгаа болон шинэ жил, цагаан сарын баярууд дараалан үргэлжлэхтэй  холбогдуулан  2013 оны 12 дугаар сарын 26-наас 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл эрчим хүч болон ус хангамжийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангаж, хариуцлагатай эргүүл, жижүүрийг томилж, үйлчилгээг түргэн шуурхай найдвартай үзүүлж ажиллахыг инженерийн хангамжийн болон ашиглалтын шугам сүлжээний нийт байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.
2014 -оны 1 -р сарын 2
1617
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Бадарсан: Дүүргийн төсвөөр 16-р хороонд цэцэрлэг барина
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсантай ярилцлаа.
 
- Монголчууд 2013 оноо үдэж шинэ онтойгоо золголоо. Танай дүүргийн хувьд улирч байгаа оныг ямар амжилт бүтээлээр үдэж байна вэ.
-Иргэдээ эрүүл, аюулгүй, тохилог орчинд амьдруулах чиглэлийг түлхүү барьж ажилласан. Дүүргийнхээ бүх хороогоор явж иргэдтэйгээ уулзаж, саналыг авсны дагуу ирсэн саналуудаа эрэмбэлээд дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулж хэлэлцэж, батлуулсны дагуу 42 чиглэлийн ажил хийсэн байна. Хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор хэд хэдэн газарт тоглоомын болон хөлбөмбөг, сагсан бөмбөгийн талбай байгууллаа.
2014 -оны 1 -р сарын 2
1595
ДЭЛГЭРЭНГҮЙ
01 сарын 01 өдрийн дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
Замын хөдөлгөөний удирдлагын төвд 01 сарын 01-ний өдөр  гэрлэн дохионы 142, хурд хэтрүүлсэн 96 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхааруулж байна.
2014 -оны 1 -р сарын 2
1020
ДЭЛГЭРЭНГҮЙ
О.Нарантуяа: 1 сарын 1-нээс эхлэн тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй
Архидан согтуурахтай тэмцэх хуульд нэмэлт өөрчлөлт ортол архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгохгүй байхаар НИТХ-ын Тэргүүлэгчид тогтоосон. Энэ тогтоолын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс,худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О. Нарантуяагаас тодрууллаа. 
2014 -оны 1 -р сарын 2
1265
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлчүүд Чингисийн талбайд шинэ оноо угтлаа
12 сарын 31-ний өдөр болсон “Улаанбаатарын мөнгөн шөнө” нийслэлийн шинэ жилийн баярын цэнгүүн үлгэрийн баатрууд, алиалагч, санта бусад амьтдын хамт Улсын их дэлгүүрийн үүднээс Чингис хааны нэрэмжит талбай руу парадаар хөдлөж албан ёсоор эхэлсэн юм. Цэнгүүнд урлаг соёлын 50 гаруй уран бүтээлч ая дуугаа өргөж, он солигдох мөчийг Их Эзэн Чингис Хааны талбайд нийслэлийн иргэд шинэ оноо угтсан юм. 
2014 -оны 1 -р сарын 1
2674
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Нарантуул” худалдааны төв рүү орох, гарах гарцыг нэмэгдүүлжээ
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсэг, Захирагчийн ажлын алба, зах, худалдааны төвийн удирдлагууд нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хотын тохижилт, өнгө үзэмжийг сайжруулах, нийгмийн дэг журам хангуулах, түрээслэгчид, ажиллагсад, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад хамтран ажиллахаар болж санамж бичигт гарын үсэг зурсан юм.
2013 -оны 12 -р сарын 31
1310
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нэгдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
НИТХ-ын 2012 оны 2/08 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын зарим замуудад тээврийн хэрэгслийг улсын дугаарын ялгавартайгаар замын хөдөлгөөнд оролцуулдаг журамтай болсон. Энэхүү журам нь амралтын өдөр болон бүх нийтээр тэмдэглэх баяр ёслолын өдрүүдэд мөрдөгдөхгүй юм. Тиймээс 2014 оны нэгдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
2013 -оны 12 -р сарын 31
748
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хогны уут хог болохгүй
Хог хаягдлын шинэ менежментийн хүрээнд айл өрхүүдэд сар бүр 15 ширхэг хогны уут олгож эхэлсэн.  Энэ уутыг олгож эхэлснээс хойш зарим хэвлэлээр энэ ажлыг улс төржүүлж, нэг талыг баримталсан ташаа мэдээллийг иргэдэд хүргэж байгаатай холбогдуулан  Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал мэдээлэл хийлээ. Хогны уутанд зарцуулж байгаа гурван тэрбум төгрөгийг айл өрхүүдээс хогны мөнгө гэж сар бүр хураадаг 2500-3000 төгрөгний хуримтлалаас гаргаж байгаа бөгөөд энэ нь  Хог хаягдлын санд төвлөрсөн мөнгө юм.  Хогны уутыг айл өрхүүдэд тарааж эхэлснээс хойш иргэдээс зузааныг нэмэгдүүлэх, хэмжээг нь багасгах  санал  ирүүлсний дагуу 80*45см байсныг 65*45см болгох, зузааныг 2.5-аас 3 микрон болгон нэмэгдүүлэх шийдэлд хүрсэн. Өөрчлөлт оруулсан хогны уутыг айл өрхүүдэд 2014 оны 1-р сараас эхлэн олгох болно.
2013 -оны 12 -р сарын 30
1129
ДЭЛГЭРЭНГҮЙ