“Нарантуул” худалдааны төв рүү орох, гарах гарцыг нэмэгдүүлжээ
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсэг, Захирагчийн ажлын алба, зах, худалдааны төвийн удирдлагууд нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хотын тохижилт, өнгө үзэмжийг сайжруулах, нийгмийн дэг журам хангуулах, түрээслэгчид, ажиллагсад, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад хамтран ажиллахаар болж санамж бичигт гарын үсэг зурсан юм.
2013 -оны 12 -р сарын 31
1303
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нэгдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
НИТХ-ын 2012 оны 2/08 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын зарим замуудад тээврийн хэрэгслийг улсын дугаарын ялгавартайгаар замын хөдөлгөөнд оролцуулдаг журамтай болсон. Энэхүү журам нь амралтын өдөр болон бүх нийтээр тэмдэглэх баяр ёслолын өдрүүдэд мөрдөгдөхгүй юм. Тиймээс 2014 оны нэгдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
2013 -оны 12 -р сарын 31
740
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хогны уут хог болохгүй
Хог хаягдлын шинэ менежментийн хүрээнд айл өрхүүдэд сар бүр 15 ширхэг хогны уут олгож эхэлсэн.  Энэ уутыг олгож эхэлснээс хойш зарим хэвлэлээр энэ ажлыг улс төржүүлж, нэг талыг баримталсан ташаа мэдээллийг иргэдэд хүргэж байгаатай холбогдуулан  Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал мэдээлэл хийлээ. Хогны уутанд зарцуулж байгаа гурван тэрбум төгрөгийг айл өрхүүдээс хогны мөнгө гэж сар бүр хураадаг 2500-3000 төгрөгний хуримтлалаас гаргаж байгаа бөгөөд энэ нь  Хог хаягдлын санд төвлөрсөн мөнгө юм.  Хогны уутыг айл өрхүүдэд тарааж эхэлснээс хойш иргэдээс зузааныг нэмэгдүүлэх, хэмжээг нь багасгах  санал  ирүүлсний дагуу 80*45см байсныг 65*45см болгох, зузааныг 2.5-аас 3 микрон болгон нэмэгдүүлэх шийдэлд хүрсэн. Өөрчлөлт оруулсан хогны уутыг айл өрхүүдэд 2014 оны 1-р сараас эхлэн олгох болно.
2013 -оны 12 -р сарын 30
1124
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатарын Мөнгөн шөнө” шинэ жилийн баярын цэнгүүний хөтөлбөр
20.00: Үлгэрийн баатрууд, алиалагч, өвлийн өвгөн бусад амьтдын хамт улсын их дэлгүүрийн үүднээс Чингис хааны нэрэмжит талбай руу парадаар хөдлөнө. /21.00 цагт талбайд орж ирнэ/
21.00: Чингис хааны талбайд хуран цугласан иргэд, залуучуудад амьд хөгжмийн залуу хамтлагууд уран бүтээлээ толилуулна. 
21.00:Colorsхамтлаг
21.20:Rec On хамтлаг
21.40:Mednessхамтлаг
22.00: Хөтлөгч: Шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирсэн нийслэлчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлэн уран бүтээлчдийг тайзнаа урина.
2013 -оны 12 -р сарын 30
987
ДЭЛГЭРЭНГҮЙ
12 сарын 31-ний өдөр болсон “Улаанбаатарын мөнгөн шөнө” нийслэлийн шинэ жилийн баярын цэнгүүн үлгэрийн баатрууд, алиалагч, санта бусад амьтдын хамт Улсын их дэлгүүрийн үүднээс Чингис хааны нэрэмжит талбай руу парадаар хөдлөж албан ёсоор эхэлсэн юм.
2013 -оны 12 -р сарын 30
827
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хөлдөж, осгохоос сэрэмжлүүлж байна
Цагдаагийн байгууллагад осгож, хөлдөж амь насаа алдах тохиолдлууд өдөр алгасалгүй бүртгэгдсээр байна. Дийлэнх нь архи согтруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас  эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа юм. 
2013 -оны 12 -р сарын 30
1127
ДЭЛГЭРЭНГҮЙ
VIII Богд Гэгээн Жавзундамба хутагтын хөшөөний шав тавих ёслол боллоо
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 12 сарын 20-ны 164-р тогтоолоор Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан түүхэн үйл явдлыг дурсан санаж, хүүхэд залуу үеэ Монголын түүх, соёл, уламжлалын мэдлэгтэй болгох, эх түүхээ дээдлэх зорилгоор Монгол Улсын сүүлчийн эзэн хаан  VIII Богд Гэгээн Жавзундамба хутагт болон хувьсгалын удирдагчдын дурсгалд зориулан Богд гэгээний хөшөөг Тусгаар тогтнолын талбайд байршуулах шийдвэр гарсан.
2013 -оны 12 -р сарын 29
713
ДЭЛГЭРЭНГҮЙ