Гэр хороололд гэрэлтүүлэг нэмнэ
Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан төвлөрлийг сааруулах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга Сар шинийг угтан авах зарим арга хэмжээний тухай А/09 дугаар захирамж гаргасан. Захирамжийн дагуу томоохон зах худалдааны төвүүдийн замын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулах, уулзваруудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, сар шинийн өмнөх амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулах, энэ хугацаанд гэр хорооллоос “Нарантуул” худалдааны төв рүү нийтийн тээврийн буухиа автобус явуулах зэрэг
2014 -оны 1 -р сарын 16
1490
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянхошуу- Сэлбэ дэд төвийн төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулах тухай хэлэлцэнэ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ оны анхны хуралдаан  1 сарын 17-ны өдөр болж хуралдаанаар бага дунд боловсролын сургуулийн барилга, өргөтгөлийг нийслэлийн өмчид бүртгэх тухай, Баянгол дүүргийн 35 ортой хүүхдийн эмнэлэгийг нийслэлийн өмчид бүртгэх тухай, Улаанбаатар-Орон сууц сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм.  Мөн нийслэлийн хэмжээнд анх удаа зохион байгуулсан нийтийн эзэмшлийн зориулалттай өмчийн эд хөрөнгийн үзлэг тооллогыг нэгдсэн дүн мэдээг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулахаар болжээ.
2014 -оны 1 -р сарын 16
1943
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хороололд үүсдэг замын түгжрэлийг бууруулахад онцгой анхаарч ажиллана
Сар шинийн баярын өдрүүдээр гэр хорооллын гудамж замуудад хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж түгжрэл үүсдэг. Тиймээс Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс гэр хорооллын гудамж замуудад шинээр гарц гаргаж, боломжтой замуудыг өргөсгөж, тэгшлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, халтиргаа гулгааг арилгах ажлуудыг хийхээр шийдвэрлэлээ. Замын цагдаагийн газрын өгсөн мэдээллээр Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Хувьсгалчдын гудамж, Баянхошуу, Хайлааст, Долоон Буудал, Гандангийн гудамж, замуудад түгжрэл ихээхэн үүсдэг байна. Эдгээр газруудад тээврийн хэрэгсэлд зориулсан замын зорчих хэсэг нь эвдэрсэнээс автомашинуудын хөдөлгөөн удааширч замын хажуу талаар явах, урсгал сөрөх нөхцөл бий болдог.
2014 -оны 1 -р сарын 16
2122
ДЭЛГЭРЭНГҮЙ
Буухиа автобусаар 400 төгрөгөөр зорчино
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Сар шинийн баярыг угтаж авах зарим арга хэмжээний тухай А/09 дүгээр захирамж гаргасны  дагуу цагаан сарын баярын өмнөх 2 долоо хоногийн амралтын өдрүүдэд  автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон.
2014 -оны 1 -р сарын 15
1259
ДЭЛГЭРЭНГҮЙ
Урт цагааны урд авто зогсоолтой болно
Сар шинийн баярыг угтсан арга хэмжээний тухай нийслэлийн Засаг даргын 2014 оны А/09 дүгээр захирамжаар Урт цагаан буюу Жуулчны гудамжны урд талбайн хөдөлгөөн зохион байгуулалтыг сайжруулах, автомашины түр зогсоол байгуулах, тэмдэг тэмдэглэгээ байрлуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм. Энэ дагуу “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс” Урт цагааны урд талбайг чөлөөлөн 60-80 машины зогсоол шинээр байгуулах ажлыг эхлүүлээд байна.
2014 -оны 1 -р сарын 15
1547
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 4 компани ажлаа эхлэх боломжтой боллоо
 “Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр”, Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйлажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг өнгөрсөн оноос нийслэлийн гэр хорооллын 20 байршилд амжилттай хэрэгжүүлж  эхэлсэн. 
2014 -оны 1 -р сарын 14
1542
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийнхэн бямба гарагт хотоо цэвэрлэнэ
Монголын уламжлалт сар шинийн баярыг угтан нийслэлийн иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал 2014 оны 01 сарын 10-ны өдөр “Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн цэвэрлэгээний ажлын удирдамж”-ийг батлан гаргалаа.  
2014 -оны 1 -р сарын 14
1345
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нөөцийн махыг 366 аж ахуйн нэгж худалдаална
Нийслэлийн иргэдийн хэрэгцээнд зориулан махны хомсдлоос сэргийлж жил бүр нөөцийн мах худалдаанд гаргадаг. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд 14 мянган тонн мах нөөцлөх юм. Нөөцийн махыг 2013 оны 12 сарын 25-наас нийслэлийн 9 дүүргийн 366 аж ахуйн нэгжээр худалдаалсан бөгөөд нөөцийн махны менежерээр сонгогдсон “Эй Эн Ди Эм” ХХК 6000 тн мах, “Баатрууд тэнгэр” ХХК 6000 тн махны нөөц бүрдүүлэн, ангилан савлаж,  худалдан борлуулж байна. Мөн нийслэлийн 6 дүүрэгт нийт 13 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Өргөтгөсөн худалдааны байршлыг танилцуулахад
2014 -оны 1 -р сарын 14
1100
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төв номын сангийн өмнөх явган хүний гарцыг өөрчилжээ
Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн газраас Чингисийн өргөн чөлөө буюу Төв номын сангийн өмнөх явган хүний гарцыг хааж шилжүүлэх саналыг "Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсэг"-т гаргасан юм. Энэ хэсэгт хөдөлгөөний нягтрал ихтэй, гэрлэн дохиогүй учраас замын хөдөлгөөний аюулгүй байдал бүрэн хангагдаж чадаагүй гэж үзсэн байна.
2014 -оны 1 -р сарын 14
1541
ДЭЛГЭРЭНГҮЙ