Орон сууцны нэг давхарт баар ажиллуулах зөвшөөрөл шинээр олгохгүй байхаар шийдвэрлэлээ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ оны анхны хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар  Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнд хөшөө байрлуулах тухай, нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай, нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам батлах тухай, Улаанбаатар–Орон сууц сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.
2014 -оны 1 -р сарын 17
2086
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хороололд гэрэлтүүлэг нэмнэ
Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан төвлөрлийг сааруулах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга Сар шинийг угтан авах зарим арга хэмжээний тухай А/09 дугаар захирамж гаргасан. Захирамжийн дагуу томоохон зах худалдааны төвүүдийн замын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулах, уулзваруудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, сар шинийн өмнөх амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулах, энэ хугацаанд гэр хорооллоос “Нарантуул” худалдааны төв рүү нийтийн тээврийн буухиа автобус явуулах зэрэг
2014 -оны 1 -р сарын 16
1485
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянхошуу- Сэлбэ дэд төвийн төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулах тухай хэлэлцэнэ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ оны анхны хуралдаан  1 сарын 17-ны өдөр болж хуралдаанаар бага дунд боловсролын сургуулийн барилга, өргөтгөлийг нийслэлийн өмчид бүртгэх тухай, Баянгол дүүргийн 35 ортой хүүхдийн эмнэлэгийг нийслэлийн өмчид бүртгэх тухай, Улаанбаатар-Орон сууц сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм.  Мөн нийслэлийн хэмжээнд анх удаа зохион байгуулсан нийтийн эзэмшлийн зориулалттай өмчийн эд хөрөнгийн үзлэг тооллогыг нэгдсэн дүн мэдээг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулахаар болжээ.
2014 -оны 1 -р сарын 16
1937
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хороололд үүсдэг замын түгжрэлийг бууруулахад онцгой анхаарч ажиллана
Сар шинийн баярын өдрүүдээр гэр хорооллын гудамж замуудад хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж түгжрэл үүсдэг. Тиймээс Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс гэр хорооллын гудамж замуудад шинээр гарц гаргаж, боломжтой замуудыг өргөсгөж, тэгшлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, халтиргаа гулгааг арилгах ажлуудыг хийхээр шийдвэрлэлээ. Замын цагдаагийн газрын өгсөн мэдээллээр Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Хувьсгалчдын гудамж, Баянхошуу, Хайлааст, Долоон Буудал, Гандангийн гудамж, замуудад түгжрэл ихээхэн үүсдэг байна. Эдгээр газруудад тээврийн хэрэгсэлд зориулсан замын зорчих хэсэг нь эвдэрсэнээс автомашинуудын хөдөлгөөн удааширч замын хажуу талаар явах, урсгал сөрөх нөхцөл бий болдог.
2014 -оны 1 -р сарын 16
2118
ДЭЛГЭРЭНГҮЙ
Буухиа автобусаар 400 төгрөгөөр зорчино
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Сар шинийн баярыг угтаж авах зарим арга хэмжээний тухай А/09 дүгээр захирамж гаргасны  дагуу цагаан сарын баярын өмнөх 2 долоо хоногийн амралтын өдрүүдэд  автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон.
2014 -оны 1 -р сарын 15
1256
ДЭЛГЭРЭНГҮЙ
Урт цагааны урд авто зогсоолтой болно
Сар шинийн баярыг угтсан арга хэмжээний тухай нийслэлийн Засаг даргын 2014 оны А/09 дүгээр захирамжаар Урт цагаан буюу Жуулчны гудамжны урд талбайн хөдөлгөөн зохион байгуулалтыг сайжруулах, автомашины түр зогсоол байгуулах, тэмдэг тэмдэглэгээ байрлуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм. Энэ дагуу “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс” Урт цагааны урд талбайг чөлөөлөн 60-80 машины зогсоол шинээр байгуулах ажлыг эхлүүлээд байна.
2014 -оны 1 -р сарын 15
1542
ДЭЛГЭРЭНГҮЙ