Нийслэлийн гэр хорооллын цахилгаангүй, хүчдэлийн уналттай айлуудыг цахилгаанаар хангах хөтөлбөр боловсруулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай” А/110 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан эрчим хүчгүй болон хүчдэлийн уналттай айл өрхийг цахилгаанаар хангах  хөтөлбөрийн төсөл  боловсруулах Ажлын хэсгийг байгууллаа.
2014 -оны 2 -р сарын 26
1292
ДЭЛГЭРЭНГҮЙ
Авто худалдааны цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг танилцуулж байна
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 2 дугаар сарын 20-нд болсон хуралдаанаар Авто худалдааны нэгдсэн цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан. Авто худалдааны төвийн нэгдсэн цогцолборыг СХД-ийн 32-р хорооны нутаг дэвсгэрт 22-ын товчооноос 1,7 орчим км зайд 130 га газарт барихаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулсан юм. Төлөвлөж байгаагаар цогцолборт сэлбэг, хэрэгслийн 285 павилон, 11324 суудлын болон жийп автомашины худалдаа, 1 191 автобус, хүнд даацын автомашины худалдаа эрхлэх талбай, авто эскпо зохион байгуулах 1 барилга, үйлчилгээ оффисын 14 барилга, 42 км авто зам, 8,7 га талбайд явган хүний зам, 1438 авто машины үйлчлүүлэгчдийн зогсоол, 36,7 га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, 4.4 га талбайд авто машины туршилтын талбай байна.
2014 -оны 2 -р сарын 26
2940
ДЭЛГЭРЭНГҮЙ
Кадастрын зураглал үйлдэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд
Кадастрын зураглалыг үл хөдлөх эд хөрөнгийн төрлөөс нь хамааруулан газрын, хот байгуулалтын, инженерийн шугаман байгууламжийн, геологи, уул уурхайн, бусад гэж ангилдаг байна. Газрын кадастрын зураглалыг газрын үндсэн зориулалт, хэрэгцээг харгалзан газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллаар ялгаж газар, хөрс, ус, ургамлын байр зүйн агуулгатайгаар үйлдэнэ. Улаанбаатар хотод кадастрын зураг үйлдэх албан ёсны  тусгай зөвшөөрөлтэй 76 аж ахуйн нэгжийг танилцуулж байна
 
2014 -оны 2 -р сарын 26
9335
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Унадаг дугуйтай Улаанбаатар” нээлттэй хэлэлцүүлэг болно
Нийслэлийн ИТХ-аар баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 3 жилийн дотор 186,7 км унадаг дугуйн зам, 99 унадаг дугуйн зогсоол шинээр барихаар тусгасан. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Залуучуудын холбоо, "New Image" клуб, Монголын Авто замчин залуучуудын холбоо, Монголын дугуйн холбоо, Монголын триатлоны холбоо зэрэг 9 байгууллагатай хамтран “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг шинэчлэн боловсруулж, төслийг хэрэгжүүлэх нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг нийслэлийн төсөвт суулгасан байна
2014 -оны 2 -р сарын 26
1887
ДЭЛГЭРЭНГҮЙ
Худалдан авах үйл ажиллгаанд оролцож хяналт тавих хүсэлтэй иргэдийг бүртгэж байна
Иргэд, төрийн бус байгууллага нөгөө талаас мэргэжлийн байгууллагын төлөөлөл тендерийн сонгон шалгаруулалт хийн ажилладаг Үнэлгээний хороонд эрх тэгш байдлаар оролцож, хамтарсан шийдвэр гаргах хуульзүйн орчин нөхцөл бүрдээд жил гаруйн хугацаа өнгөрч байна. Үүний дүнд иргэд өөрийн дүүрэг, хороондоо хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлыг ямар компаниар хийж гүйцэтгүүлэх сонголтыг хийлцэн Үнэлгээний хороонд орж ажиллах, үүнийхээ төлөө урамшуулал авч үнэлүүлэх, улмаар уг ажлын хэрэгжилтийн үе шатанд хяналт тавин оролцох боломж бүрдсэн
2014 -оны 2 -р сарын 25
1633
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатараас Сайншанд, Замын-Үүд чиглэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа
Сүхбаатар аймгийн Онгон суманд 1 сарын 27-нд  шүлхий өвчин анх гарснаар өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга, Баяндэлгэр,Түвшинширээ, Асгат сум, Хэнтий аймгийн Галшар сум, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Сайншанд, Айраг сумдад нийт 2 812  үхэр шүлхий өвчнөөр өвчилснөөс 2 803 үхрийг зориудаар устгаж, дээрхи сумдын нийт 2 173 792 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх  вакцин хийж, хорио цээрийн дэглэм тогтоосон.
 
2014 -оны 2 -р сарын 25
2253
ДЭЛГЭРЭНГҮЙ