Улаанбаатар хотын 4 хэсэгт ариутгал, халдваргүйжүүлэлтийн цэг ажиллаж байна
Зүүн аймгийн зарим сумдын нутаг дэвсгэрт Олон улсын хөл хориот мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч оношлогдон,  халдварын тархалт нэмэгдэж байгаа учраас  нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Онцгой комиссын даргын шийдвэрээр Багануур, Багахангай, Налайх, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн юм. Мөн  Улаанбаатар хотод шүлхий өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, Налайхын 4-р зөрлөг, Баянзүрх, Нисэх, Яармаг, Эмээлт, Баруун турууны товчоодын 9 цэгт  24 цагийн турш хяналт, шалгалт явуулж байна. Эдгээрээс  Хэрлэн, Яармаг,  4-р зөрлөг, Тэрэлжийн постуудад ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгийг ажиллуулж байна.
2014 -оны 2 -р сарын 24
1400
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн алслагдсан дүүрэг, хороодыг нэгдсэн сүлжээнд холбоно
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 02 сарын 20-ны өдөр болж, Хороодыг нийслэлийн нэгдсэн сүлжээнд холбох ажлын талаар хэлэлцлээ.
Хуралдаанд асуудлыг Нийслэлийн мэдээллийн технологийн газрын дарга Б.Бат-Өлзий танилцуулсан юм.
Нийслэлийн нэгдсэн сүлжээ нь 2010 онд анх байгуулагдсан бөгөөд 2011, 2012 онуудад үе шаттайгаар Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг сүлжээнд холбожээ
2014 -оны 2 -р сарын 21
1549
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Засаг дарга хариуцлагагүй аж ахуйн нэгжүүдтэй дахин хамтран ажиллахгүй гэдгээ мэдэгдлээ
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 02 сарын 20-ны өдөр болж, UB TOWN, WIZARD ХХК-ийн бохирын усны шугамын талаар гарсан асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.
2014 оны 02 сарын 10-ны өдрийн нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг тус дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр дэх UB TOWN-ны бохир ус нь халиад нэг сарын нүүр үзэж байгаа талаар нийслэлийн удирдлагуудад уламжилж, яаралтай шийдвэрлүүлэх шаардлагатай гэсэн юм. Тиймээс дүүргийн Засаг даргын хүсэлтийн дагуу нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар уг асуудлыг хэлэлцлээ.
2014 -оны 2 -р сарын 21
1618
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам"-д нэмэлт өөрчлөлт орлоо
НИТХ-ын  2013 оны 3/31  дугаар  тогтоолоор “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ыг баталсан бөгөөд журмын дагуу НИТХ-аас тогтоосон 20 байршилд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж эхэлсэн юм. Харин төсөл хэрэгжих явцад үүсч буй зарим харилцааг боловсронгуй болгож зохицуулах зайлшгүй шаардлага гарч байгаа учраас журамд нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. Журамд нэмэлт өөрчлөлт оруулахдаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн явц, Монгол улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй “Хотыг дахин хөгжүүлэх тухай” хуулийн төслийн агуулга, зорилт зэрэгтэй уялдуулснаас гадна  гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, үйл ажиллагааны хугацаа, дарааллыг нарийвчлан, зарим нэр, томъёог илүү ойлгомжтой болгожээ.  
2014 -оны 2 -р сарын 21
1702
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд ОХУ дэмжлэг үзүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Азизов Искандер Кубаровичийг хүлээн авч уулзлаа. Ноён Азизов Искандер Кубарович нь 2013 оны 11-р сараас ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд ажлаа хүлээн авнаас хойш анх удаа нийслэлийн Засаг даргатай уулзаж байгаа юм. Энэ удаагийн уулзалтаар талууд цаашдаа хэрхэн
2014 -оны 2 -р сарын 20
1258
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хот Бүгд найрамдах Куба улстай хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Хэргийг түр хамаарагч ноён Омар Лауро Маррерог хүлээн авч уулзлаа. Ноён Омар Лауро Марреро нийслэлийн Засаг даргад хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд Бүгд найрамдах Куба Улсын нийслэл Гавана хотын Захирагчийн мэндийг уламжиллаа. Тэрээр хоёр улсын
2014 -оны 2 -р сарын 20
3233
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газрын гишүүд хамтран ажиллана
Нийслэлийн ИТХ-ын 2012 оны 11 сарын 15-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батласан. Уг хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотыг 2013-2016 онд 5 үндсэн чиглэлээр буюу Агаар цэвэр Улаанбаатар, Амины орон сууцтай Улаанбаатар, Ажилтай, орлоготой Улаанбаатар, Аюулгүй, амгалан Улаанбаатар, Авлигагүй Улаанбаатар гэсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа юм. Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2016 он хүртэлх
2014 -оны 2 -р сарын 20
1322
ДЭЛГЭРЭНГҮЙ
Авто худалдааны нэгдсэн цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталлаа
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай, “Нийслэлийн тээврийг хөгжүүлэх сан”-гийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай, “Авто худалдааны цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай, Авто худалдааны цогцолбор орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулж, дүрмийг батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.
2014 -оны 2 -р сарын 20
2317
ДЭЛГЭРЭНГҮЙ