Нийслэлийн 381 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болно
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн түүхт ойн өдөр энэ сарын 29-нд тохиож байгаа билээ. Нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд энэ сарын 28-нд буюу маргааш “Манай хороо-Миний гудамж” шалгаруулна. Энэ сарын 29-нд Ерөнхий боловсролын сургуулиудад сурагчдад зориулсан “Өнөөдөр нийслэлийн өдөр” сэдэвт хичээл заана.
6 минутын өмнө
15
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Нийслэлийн Тэргүүний өрх”-үүд шалгарлаа
Нийслэлийн 381 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Ахмадын хороо хамтарч нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дууриалал үзүүлсэн шилдэг өрхүүдийг өнөөдөр шалгарууллаа.
1 цаг 23 минутын өмнө
99
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх сонгон шалгаруулалтад урьж байна
Арилжааны банкны зээлийн эх үүсвэрээр, стандартын шаардлага хангасан мал, мах бэлтгэн, нийслэлийн хүн амын 2020-2021 оны өвөл, хаврын улиралд махны хангамж, үнийн тогтвортой байдлыг хангах ажлын хүрээнд дотоодын нөөцөд нэмэлтээр мал, мах бэлтгэх сонгон шалгаруулалтад аж ахуйн нэгжүүдийг оролцохыг урьж байна.
3 цаг 4 минутын өмнө
111
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар НОБГ-ын удирдлагуудтай уулзаж, үүрэг чиглэл өгөв
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр НОБГ-ын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Баярсайхан нийслэлийн хэмжээнд гамшгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол болон коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо.
Өчигдөр 21 цаг 52 минут
447
ДЭЛГЭРЭНГҮЙ
Байгаль орчны хяналт, мониторингийн өндөрлөг цэгүүд нэмэгдлээ
Нийслэлийн ногоон бүс Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Бага Хуандайн эх болон Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Залаатын амны дээд хэсэгт ой, хээрийн түймэр, байгаль орчны хяналт, мониторингод ашиглах ажиглалтын цэгүүд шинээр байгууллаа.
Өчигдөр 11 цаг 58 минут
173
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тамгаа гардаж авлаа
Нийслэлийн ИТХ-ын анхдугаар чуулганы хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүлэхийг дэмжсэн. Тэрбээр өнөөдөр 18:30 цагт нийслэлийн Засаг даргын тамга тэмдгээ гардан авлаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэл хотын ажил нэг өдөр, нэг цаг ч саатаж болохгүй хэмээн үзсэн учир түүнийг өнөөдөр батламжилсан болохыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан юм. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нийслэлийн Засаг даргын тамга тэмдэг, Монгол Улсыг урт хугацаанд хөгжүүлэх “Алсын хараа 2050” хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх бодлогын баримт бичгийн хамт гардуулан өглөө.
2020 -оны 10 -р сарын 23
848
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Сумъяабазарыг Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэхийг дэмжлээ
Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүлэн хэлэлцэж, дэмжлээ. Нэр дэвшүүлэн хэлэлцэх үеэр Төлөөлөгчид асуулт асууж, санал хэллээ. Тодруулбал, төлөөлөгчдийн зүгээс УИХ-ын гишүүн хүн хотын даргад нэр дэвшиж байгаа нь хуулийн хүрээнд хэр оновчтой вэ хэмээж байв. Хэрэв хотын даргаар сонгогдсон тохиолдолд Улаанбаатар хотынхоо жолоог хариуцлагатайгаар атгаж, хотын хөгжлийг шинэ шатанд гаргахыг хүсэж байгаа гэдгээ дуулгалаа.
2020 -оны 10 -р сарын 23
203
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан боллоо
Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар намын бүлгүүд байгуулагдан, бүлгийн дарга нараа сонгов. Хуралдааны эхэнд Нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулан энгэрийн тэмдгийг гардуулсан юм. Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар Р.Давга, АН-ын бүлгийн даргаар Д.Пүрэвдаваа нарыг сонгов. Нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлгээс НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэн, 84.44 хувиар дэмжлээ. Нэг хүний нэрийг дэвшүүлсэн учраас санал хураалтыг илээр явуулав.
2020 -оны 10 -р сарын 23
581
ДЭЛГЭРЭНГҮЙ
“АГУЛА” арга хэмжээг зохион байгуулна
Нийслэлийн Шинжлэх Ухаан, үйлдвэрлэл инновацын газраас Дэлхийн залуучуудын төлөөллийг эгнээндээ нэгтгэсэн залуучуудын хил хязгааргүйгээр хөгжин, сайн сайхны төлөө хамтдаа нэгдэх ПАНОРОМА төслийн хүрээнд “АГУЛА” арга хэмжээг “Улаанбаатар инновацын төв”-д “Зориг АГУЛА, Зүтгэл АГУЛА, Зөвийг АГУЛА” уриан дор “Хүсэл тэмүүлэл, амжилт, уналт, дахин сэргэлт” ерөнхий сэдвийн хүрээнд 2020 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 15:00 цагаас зохион байгуулна.
2020 -оны 10 -р сарын 23
284
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн ИТХ-ын даргаар Ж.Батбаясгалан сонгогдлоо
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааныг нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва даргаллаа. Хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн. НИТХ дахь МАН-ын бүлгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалангийн нэрийг дэвшүүлсэн. Үүнийг анхдугаар чуулганы хуралдаанаар хэлэлцэж, төлөөлөгчдийн олонх буюу 84,44 хувийн саналаар дэмжиж, нийслэлийн ИТХ-ын даргаар Ж.Батбаяс
2020 -оны 10 -р сарын 23
648
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Umoney” картын тухай заавал мэдэх 10 зүйл
Нийслэлийн хэмжээнд U money карт цэнэглэх 1000 гаруй цэг байдаг. Үүнд Түргэн үйлчилгээний цэг, хүнсний дэлгүүр, И-март, Номин супермаркет, Circle K, CU сүлжээ дэлгүүрийн салбаруудаас гадна Голомт банкны Изипэй ПОС төхөөрөмж ашигладаг 400 гаруй цэгүүдэд хандаж бэлнээр болон банкны картаар цэнэглэх боломжтой юм. Мөн UB Smart Bus аппликейшны ОЙРОЛЦОО АВТОБУСНЫ БУУДАЛ цэснээс “U money карт” цэнэглэх гэрээт цэгийн байршил харах боломжтой ба та гар утасныхаа GPS-ыг асаахаа мартуузай.
2020 -оны 10 -р сарын 22
364
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өглөө
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 21-ний өдөр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг утсаар зохион байгууллаа.
2020 -оны 10 -р сарын 22
208
ДЭЛГЭРЭНГҮЙ
Идэвхтэй алхалтын 10 хоног аян үргэлжилж байна  
Жил бүрийн 10 дугаар сард “Дэлхийн алхалтын өдөр”-ийг идэвхтэй хөдөлгөөн, алхалтын ач холбогдлын талаар олон нийтэд сурталчлах зорилгоор тэмдэглэдэг уламжлалтай. Манай улс энэхүү өдрийг 2017 оноос хойш тэмдэглэж байна. Энэ жил НҮБ-д гишүүнээр элссэний 59 жилийн ойг угтан Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир спортын Улсын хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн Спортын хороо, Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн арга зүйчдийн нийгэмлэг болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтран “Идэвхтэй алхалтын аян” уриан дор идэвхтэй хөдөлгөөн, алхалтын ач холбогдлыг олон нийтэд 10 дугаар сарын 21-30-ны өдрүүдэд 10 хоногийн хугацаанд сурталчилан зохион байгуулж байгаа юм.
2020 -оны 10 -р сарын 22
314
ДЭЛГЭРЭНГҮЙ
Томуу, томуу төст өвчлөл ихсэх хандлагатай байгааг анхаарууллаа
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон, НЭМГ-ын Халдварт бус өвчний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн ОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “24 цагийн хугацаанд нийслэлийн Түргэн тусламжийн утас 103 дугаар, Хордлогын яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хордсон нэг өрхийн дөрвөн хүний дуудлага ирсэн.
2020 -оны 10 -р сарын 22
239
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өнөөдрөөс цэрэг татлага эхэллээ
Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2020 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэлж байна. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, НЗДТГ-ын дарга, Цэрэг татлагын товчооны дарга Ц.Уртнасан, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Анхбаяр тэргүүтэй холбогдох албаныхан өнөөдөр Баянзүрх дүүргийн цэрэг татлагын явцтай танилцлаа.
2020 -оны 10 -р сарын 22
397
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдааны тов гарлаа
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдааны товыг аравдугаар сарын 23-ны өдөр буюу баасан гарагт 11.00 цагт товлолоо. Анхдугаар хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгож, намын бүлгүүд байгуулагдан бүлгийн дарга нараа сонгоно. Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрийг дэвшүүлэх юм.
2020 -оны 10 -р сарын 21
617
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэмтсэн амьтны дуудлага ирүүлсэн иргэдэд талархал илэрхийлье
Суурьшлын бүсийн тэлэлттэй холбоотойгоор зэрлэг амьтны тархац нутаг хумигдан идэш тэжээлийн хомсдолд орж улмаар хотруу орж ирэх, зэрлэгшсэн нохойд бариулах зэргээр гэмтэж бэртэх тохиолдлууд сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа тул нийслэлийн Байгаль орчны газраас “Зэрлэг амьтан асрах байр” байгуулан асарч тэнхрүүлэн байгальд эргүүлэн тавих ажлыг зохион байгуулж байна.
2020 -оны 10 -р сарын 20
351
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн цэрэг татлагын товчооны өргөтгөсөн хуралдаан боллоо
Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1115 дугаар захирамжаар энэ сарын 22-25-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны татлагыг зохион байгуулна. Энэ хүрээнд Нийслэлийн цэрэг татлагын товчооны өргөтгөсөн хурал өнөөдөр Хангарди ордонд боллоо.
2020 -оны 10 -р сарын 20
443
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас ажлын байрны өдөрлөг зохион байгуулна
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулан хэрэгжүүлдэг бөгөөд ажил олгогчийг дэмжих үйлчилгээний хүрээнд хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян, ажлын байрны нээлттэй өдөрлөгийг тогтмол зохион байгуулж байна.
2020 -оны 10 -р сарын 20
203
ДЭЛГЭРЭНГҮЙ