Баянхошуу- Сэлбэ дэд төвийн төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулах тухай хэлэлцэнэ

2014-01-16 00:00:00
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ оны анхны хуралдаан  1 сарын 17-ны өдөр болж хуралдаанаар бага дунд боловсролын сургуулийн барилга, өргөтгөлийг нийслэлийн өмчид бүртгэх тухай, Баянгол дүүргийн 35 ортой хүүхдийн эмнэлэгийг нийслэлийн өмчид бүртгэх тухай, Улаанбаатар-Орон сууц сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Мөн нийслэлийн хэмжээнд анх удаа зохион байгуулсан нийтийн эзэмшлийн зориулалттай өмчийн эд хөрөнгийн үзлэг тооллогын нэгдсэн дүн мэдээг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулахаар болжээ. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны санхүүжилт, дэмжлэгээр 20 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа Баянхошуу, Сэлбэ дэд төвийн төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулах тухай асуудлыг хуралдаанаар хэлэлцэх юм. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан НЗДТГ-ын А танхимд 10:00 цагт эхэлнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.