С.Эрдэнэ-Ундрахыг 72 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилох тухай

2014-01-15 00:00:00
2014 оны 01 сарын 15 өдөр                                                   дугаар Б/02                                         Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйл 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 24 дүгээр зүйлийн 24.1, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, Засгийн газрын 2012 оны 78 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах Ажлын хэсгийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дүгээр тогтоолын дүнг үндэслэн       Хан-Уул дүүргийн 72 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр Сайнбаатарын             Эрдэнэ-Ундрахыг 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн томилсугай.
2. С.Эрдэнэ-Ундрахын сарын үндсэн цалинг ТҮБД-6-4 дүгээр шатлалаар тооцож олгохыг 72 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогч /М.Батцэнгэл/-д зөвшөөрсүгэй.
3. Тус цэцэрлэгийн эрхлэгчтэй үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээ байгуулах ажлыг зохион байгуулахыг Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс /С.Эрдэнэчимэг/-т, нэгдсэн удирдлагаар ханган гэрээний хэрэгжилтэнд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг нийслэлийн Боловсролын газар  /Ц.Отгонбагана/-т тус тус үүрэг болгосугай.
                       
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 Э.БАТ-ҮҮЛ