Х.Мөнхцоожийг 123 дугаар сургуулийн захирлаар томилох тухай

2014-01-15 00:00:00
2014 оны 01 сарын 15 өдөр                                                   дугаар Б/01                                         Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйл 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 24 дүгээр зүйлийн 24.1, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, Засгийн газрын 2012 оны 78 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах Ажлын хэсгийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаар тогтоолын дүнг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 123 дугаар сургуулийн захирлаар Хаш-Эрдэнийн Мөнхцоожийг 2014 оны 01 дүгээр  сарын 15-ны өдрөөс эхлэн томилсугай.
2. Х.Мөнхцоожийн сарын үндсэн цалинг ТҮБД-7-2 дугаар шатлалаар тооцож олгохыг 123 дугаар сургуулийн нягтлан бодогч /Н.Одончимэг/-д зөвшөөрсүгэй.
3. Тус сургуулийн захиралтай үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээ байгуулах ажлыг зохион байгуулахыг Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтэс /М.Баяраа/-т, нэгдсэн удирдлагаар ханган гэрээний хэрэгжилтэнд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг нийслэлийн Боловсролын газар    /Ц.Отгонбагана/-т тус тус үүрэг болгосугай.              
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ