Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны салбарынхан чуулна

2014-01-15 00:00:00
Төрийн ордны их танхимд  өнөөдөр “Эрхзүйн шинэчлэл-2014” нээлттэй өдөрлөг болно. Нээлттэй өдөрлөгт Монгол Улсын Мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарын өнөөгийн байдал, ололт амжилт, тулгамдаж буй асуудал, зорилтын талаар мэргэжилтэн, судлаачид илтгэл тавих юм байна.  Энэхүү арга хэмжээнд Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын  салбар байгууллагууд болох Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын Цахилгаан Холбоо ХК, Монгол шуудан ТӨХК, Радио телевизийн сүлжээ УТҮГ, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК, Мэдээллийн технологийн Үндэсний парк, Үндэсний Дата төв, Нийслэлийн Мэдээллийн технологийн газар болон энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, компанийн 900 орчим төлөөлөгч оролцохоо мэдэгджээ. Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарынхан 2013-2016 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд болон “Шинэчлэлийн долоон зорилт” сэдэвт нээлттэй өдөрлөгийг жилийн өмнө хийж байсан юм гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.