Хөрөнгө гаргах тухай

2014-01-14 00:00:00
2014 оны 01 сарын 14 өдөр                                                    дугаар А/13                                              Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйл, Төрийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2.3, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 29,2, 41.2.2 дахь заалтыг тус тус   үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ
1. Бүгд Найрамдах Солонгос Улсын Намянжү хотын Соёлын газрын дарга тэргүүтэй 4 төлөөлөгчид 2014 онд Намянжү хотын соёлын тосгонд ажиллах уран бүтээлчдийг сонгон шалгаруулах ажлаар 2014 оны 1 дүгээр сарын 15-наас 22-ны хооронд Улаанбаатар хотод айлчлахтай холбогдуулан төлөөлөгчдийг хүлээж авахад шаардлагатай 1 000 000 /Нэг сая/төгрөг, 2 240/Хоёр мянга хоёр зуун дөч/ долларыг гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 2. Уран бүтээлчдийг сонгон шалгаруулах ажилд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс /Д.Наранцэцэг/-т даалгасугай.
3. Уран бүтээлчдийн ажиллах нөхцөл, цалин хөлс бусад асуудлаар Улаанбаатар хотыг төлөөлөн Намянжү хотын төлөөлөгчидтэй харилцан зөвшилцөж гэрээ байгуулж ажиллахыг Тамгын газрын даргын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс /М.Отгонбаяр/-т даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ