ОХУ-ын Якутск хотод явуулах тухай

2014-01-14 00:00:00
2014 оны 01 сарын 14 өдөр                                                    дугаар А/12                                        Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2.3, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 1.ОХУ-ын Саха улсын Якутск хотод хүйтэн бүсийн инженерийн байгууламжийн бүтэц, технологийг судлах зорилгоор нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг, Хэсэгчилсэн инженерийн байгууламжийн удирдах газрын дарга З.Занданпүрэв, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Дэд бүтцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн П.Цэрэнжаргал, Захирагчийн Ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Б.Энхбаяр, Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн дэд дарга Ц.Ганбат, Москва хот дахь Улаанбаатар хотын суурин төлөөлөгч М.Мөнхцэцэг нарыг 2014 оны 01 дүгээр сарын 17-ноос   24-ний өдрүүдэд томилон явуулсугай.
2. З.Занданпүрэвийн холбогдох зардлыг тухайн байгууллагын гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг, бусад төлөөлөгчдийн зардлыг  гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
3.Албан томилолтын тайланг ирснээс хойш долоо хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Ш.Ганхуягт даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ