Х.Сугарчимэгийг ажлаас чөлөөлөх тухай

2013-12-11 00:00:00
2013 оны 12 сарын 11 өдөр                                          дугаар Б/149                                               Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйл 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн  38.1.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн        4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн        ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 144 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Хүрэлсумын Сугарчимэг нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсч хувийн өргөдөл гаргасан тул 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.
 2. Х.Сугарчимэгт нэг удаагийн мөнгөн тэтгэмж болон холбогдох бусад тооцоог хийж дуусгахыг 144 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогч О.Энхжаргалд зөвшөөрсүгэй.
3.Тус цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг хүлээлцүүлэх, сонгон шалгаруулалтын дүн гартал удирдлагын үйл ажиллагааг тасралтгүй хангахад зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Боловсролын газар /Ц.Отгонбагана/-т даалгасугай. 
 
 
                       
                       
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                                 Н.БАТАА