Төв талбайн сүлд модны гэрлийг ням гарагт хамтдаа асаацгаая

2013-12-13 00:00:00
Нийслэлийн иргэдэд зориулсан шинэ жилийн үйл ажиллагааг Их эзэн Чингис хааны талбайд шинэлэг хэлбэрээр зохион байгуулахаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ жилийн баярын үйл ажиллагааг албан ёсоор нээж төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслол 12 сарын 15-ны өдөр 17 цагаас Их эзэн Чингис хааны талбайд болно. Энэ үеэр Монголын хүүхдийн ордны Magic хамтлаг, Квартет хамтлаг  зэрэг авъяаслаг багачууд ая дуугаа өргөнө. Төв талбайн сүлд модны гэрлийг “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК бүхэлд нь шар гэрлээр чимэглэх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.