Дүрэм зөрчсөн жолооч нарын 67 хувь нь торгуулиа төлжээ

2013-12-12 00:00:00
Авто замаар зорчигчдын цаг хугацааг хэмнэн, аюулгүй байдлыг хангах зорилгоор замын хөдөлгөөний дүрмийг баримтлуулан 2013 оны 8 сарын 1-ний өдрөөс эхлэн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камерт илэрсэн зөрчилд хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн.  “Монгол шуудан” ТӨХК-аар дамжуулан 2013 оны 12-р сарын 10-ны өдөр Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 185 иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүллээ. Үүнээс гэрлэн дохионы зөрчил 105 бол хурд хэтрүүлсэн 80 зөрчил  бүртгэгджээ. Дүрэм зөрчсөн жолооч нарын 67 хувь нь төлбөрөө төлсөн байна. Жолооч та хурд хэтрүүлж, гэрлэн дохио зөрчсөн бол МУ-ын захиргааны хуулийн дагуу 10,000 төгрөгийн торгуулийг Нийслэлийн төрийн сан 200000985 дансанд тушаана. Хэрэв зөрчил гаргасан тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгчийн оршин суух хаяг тодорхойгүй тохиолдолд утсаар болон тухайн баг хорооны холбогдох албан тушаалтантай хамтран торгуулийн мэдэгдэх хуудсыг хүлээлгэн өгч ажиллаж байна гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.