СБД-ийн ”Өрхийн эмнэлэгүүдэд шаардлагатай тавилга, тоног төхөөрөмж худалдан авах”

2013-12-12 00:00:00
Огноо:2013.12.12
Тендер шалгаруулалтын нэр:”Өрхийн эмнэлэгүүдэд шаардлагатай
 тавилга, тоног төхөөрөмж худалдан авах”
Тендер шалгаруулалтын дугаар: СБД-ХААА/ОН13-008
     
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос ”Өрхийн эмнэлэгүүдэд шаардлагатай тавилга, тоног төхөөрөмж худалдан авах” –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн борлуулалтын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 60 хувиас багагүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: /санал болгож  буй ажлын төсөвт өртгийн 80 хувиас багагүй байх/
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2011, 2012 жилийн эцсийн, 2013 оны 1, 2, 3 дугаар улирлын санхүүгийн тайлан
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: санал болгож буй үнийн дүнгийн 60 хувиас багагүй байх.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай: Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл
 
Тендерийн хамт 1800000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
 
Тендерийг 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11.00 цагт нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо,
Сүхбаатарын гудамж 3, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар,
Худалдан авах ажиллагааны алба,
Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Н.Одончимэг Утас:70107632