Бөмбөгөр худалдааны төв орчмын замын хөдөлгөөнийг өнөөдөр 23 цагт хааж, гүүрэн гарц барина

2013-12-11 00:00:00
Нийслэлийн Авто замын газраас зарим ачаалал ихтэй, олон урсгалтай замаар явган зорчигчдыг аюулгүй гарах нөхцөлийг бүрдүүлэхээр гүүрэн гарц хийхээр төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын 2 чиглэл 4 урсгалтай  зам дагуу явган хүний гүүрэн гарц барих гэж байна. Өнөөдөр гүүрэн гарцын бэлдэцүүдийг байрлуулах гэж байгаа тул оройн 23.00 цагаас маргааш өглөөний 07.00 цаг хүртэл “Бөмбөгөр” худалдааны төвийн орчимд замын хөдөлгөөнд хязгаарлалт хийнэ. Хөдөлгөөн хязгаарлах хугацаанд явган хүний гүүрэн гарцын дам нурууг хоёр кранаар өргөж тавина. Тиймээс  энэ үеэр иргэдийг тус замаар явахгүй байхыг Нийслэлийн Авто замын газраас анхааруулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.