Орбитоос 36-р сургууль хүрэх сурагчдын автобусны маршрут

2013-12-10 00:00:00
Улаанбаатар хотын авто замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний дагуу сурагчдыг осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор алслагдсан сургуулийн сурагчдыг тээвэрлэх их багтаамжийн автобусыг  тусгай маршрутаар  явуулж эхлээд байгаа юм.  Одоогоор СХД-ийн 22 дунд сургуулийн сурагчид бүрэн хамрагдах боломжтой 4 чиглэлд сурагчдын автобус үйлчилгээнд явж байна. Эдгээрээс Орбитоос 36-р сургууль хүрэх сурагчдын автобусны маршрутыг танилцуулая.

Энэ чиглэлд “Тэнүүн огоо” ХХК-ийн том оврын автобус үйлчилгээнд явж байна. Сурагчдын автобус нь Орбитын эцсээс 07:15 цагт хөдлөн замын буудлуудад зогсон 115-р сургууль дээр 07:21 цагт ирэх юм байна. 42-р дунд сургуулийн буудалд  07:30 цагт, 12-р сургуулийн буудалд 07:41 цагт ирж, 07:43-07:48 цагийн хооронд СХД-ийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн буудлуудад зогсон 07:51 цагт 36-р сургуульд ирэхээр нийслэлийн Тээврийн газраас төлөвлөлт хийжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлллээ.