Мөнгөн төлбөрийн хэлбэрээр алба хаасан иргэд 595,7 сая төгрөг төвлөрүүлжээ

2013-12-10 00:00:00
Нийслэлийн Засаг дарга “Мөнгөн төлбөрийн орлогын зарцуулалтын тухай” А/1071   тоот захирамж гаргалаа. Захирамжаар  цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаасан иргэдийн тоо, Нийслэлийн төрийн санд төвлөрсөн хөрөнгийн хэмжээг дүүрэг тус бүрээр тооцож гаргахыг нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатарт үүрэг болголоо. Мөн нийслэлийн төрийн санд төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 50 хувийг Улсын  төсөвт, 40 хувийг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Төрийн санд шилжүүлж,  10 хувийг мөнгөн төлбөрийн орлогын санд үлдээн зарцуулах хувиарлалт хийжээ. Нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр  дүйцүүлэн хаасан иргэд дараахь орлогыг төвлөрүүлсэн байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
Жич: Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаасан иргэдийн Улсын төсөв, Нийслэлийн төрийн санд төвлөрүүлсэн орлогын тайланг хүснэгтээр танилцуулъя.
                                                              
 
МӨНГӨН ТӨЛБӨРИЙН ОРЛОГЫН ТАЙЛАН
 
 
                          
 
 д/д
 
 
Дүүргүүд
Мөнгөн төлбөрийн орлого  
Хувиарлалт
Улсын төсөвт /50%/ Дүүргүүдийн төрийн санд /40%/ Мөнгөн төлбөрийн орлогын санд /10%/
1 Багануур
 
17666886 8833443 7066754,4 176689
2 Багахангай
 
4909383 2454691,5 1963753,2 490938,3
3 Баянгол 100404883
 
50202441,5 40161953,2 10040488
4 Баянзүрх 102672649
 
51336324,5 41069059,6 10267265
5  
Налайх
28858171 14429085,5 11543268,4 2885817
6 Сүхбаатар 48285421 24142710,5 19314168,4 4828542
7 Сонгинохайрхан 107825468
 
53912734 43130187,2 10782547
8 Хан-Уул
 
60338587 30169293,5 24125434,8 6033859
9 Чингэлтэй 93498710
 
93498710 37399484 9349871
10 Нийслэл
 
31286484 15643242   15643242
  Нийт
 
595746642 297873321 225784063,2 72089258