У.Зууннастыг ажлаас чөлөөлөх тухай

2013-12-02 00:00:00
 2013 оны 12 сарын 02 өдөр                                        дугаар Б/128                                                    Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйл 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38, 40 дүгээр зүйлийн 38.1.2, 40.1.3 дахь заалт, Боловсролын тухай хуулийн 30, 43 дугаар зүйлийн 30.1.15, 43.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Баянгол дүүргийн 120 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Увшийн Зууннаст нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тул 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.
 
2.У.Зууннасттай нэг удаагийн мөнгөн тэтгэмж болон холбогдох бусад тооцоог хийж дуусгахыг Баянгол дүүргийн 120 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогч /Ц.Уртнасан/-д зөвшөөрсүгэй.
 
3.Тус цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг хүлээлцүүлэх, сонгон шалгаруулалтын дүн гартал удирдлагын үйл ажиллагааг тасралтгүй хангахад зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Боловсролын газар /Ц.Отгонбагана/-т даалгасугай. 
 
 
                       
                       
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 Э.БАТ-ҮҮЛ