П.Анхтуяаг томилолтоор ажиллуулах тухай

2013-11-22 00:00:00
2013 оны 11 сарын 22 өдөр                                         дугаар Б/127                                                      Улаанбаатар хот
  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “з”, 29.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
             1.Монголын Хүүхдийн ордны захирал П.Анхтуяаг 2013 оны 11 дүгээр сарын 26-наас 29-ний өдрүүдэд БНХАУ-ын чөлөөт эдийн засгийн бүс болох Гонконг хотод туршлага судлахаар томилон ажиллуулсугай.
             2.Албан томилолтын тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг  Д.Анхтуяад үүрэг болгосугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ