Нидерландын Вант Улсад туршлага судлах тухай

2013-12-02 00:00:00
2013 оны 11 сарын 29 өдөр                                      дугаар А/1038                                                 Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.-ийн “з” заалт, 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 41.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
            1.Нидерландын Вант Улсын Хөдөө аж ахуйн салбарын дэвшилтэт техник, технологитой танилцах, туршлага судлах зорилгоор нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын орлогч дарга Д.Нацагдорж, Газар тариалангийн хэлтсийн дарга Ц.Төмөртулга, Эрчимжсэн мал аж ахуйн хэлтсийн дарга Т.Дэлгэрсайхан нарыг 2013 оны 12 дугаар сарын 05-наас 16-ны өдрүүдэд Нидерландын Вант Улсад явуулсугай.
 
            2.Төлөөлөгчдийн холбогдох зардлыг Гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
            3.Туршлага судалсан тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Д.Нацагдоржид  үүрэг болгосугай.
 
 
 
 
  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
  САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
  АСУУДАЛ ХАРИУЦСАН
                        ОРЛОГЧ                                              Н.БАТАА