“Улаанбаатарт үйлдвэрлэв-2013” үзэсгэлэн худалдаа 3 өдөр үргэлжилнэ

2013-11-29 00:00:00
Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг дэмжих, тэдний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор “Улаанбаатарт үйлдвэрлэв ”2013 үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс 12 сарын 01-нийг дуустал 3 өдөр  "МИШЭЭЛ ЭКСПО" төвийн үзэсгэлэнгийн танхимд болно. Үзэсгэлэн худалдаанд  Улаанбаатар хотын шилмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгч шилдэг 130 гаруй үйлдвэр эрхлэгч, аж ахуй нэгжүүд оролцож байгаа юм. Энэ үеэр 6 номинациар шилдэг бизнес эрхлэгчдийг тодруулж мөнгөн шагналаар урамшуулахаас гадна тэдэнд тулгамдаж буй асуудлын талаар холбогдох албаныхан санал солилцохоор төлөвлөжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.