Хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох тухай

2013-11-29 00:00:00
2013 оны 11 сарын 28 өдөр                                    дугаар А/1030                                                   Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 –ын “л”, 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчидийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 198 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам” -ыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:
 
            1.Монгол Улсад мөрдөж буй “Худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS 5021:2007”, “Хоолны газрын ангилал, зэрэглэл үндсэн шаардлага MNS4996:2005” стандартын шаардлага хангаагүй “Түргэн үйлчилгээний цэг” –ийг нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байршуулж, иргэд аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан иргэдийг хохироож байгаа “КИГ” ХХК –ний хууль бус үйл ажиллагааг зогсоохыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Б.Бадрал/-нд, Нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
 
            2.Холбогдох хууль тогтоомжийг зөрчин ашиглаж байгаа байршлууд дахь газрыг чөлөөлөх арга хэмжээ авч, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
/М.Ням -Очир/, Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т, Нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
            3.Хууль бус үйл ажиллагаа явуулахад нөлөөлсөн ажилтанд “Захиргааны хариуцлагын тухай” хуулийн дагуу хариуцлага тооцож арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
/Ё.Гэрэлчулуун/ -т даалгасугай.
 
            4.Захирамжийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба  /Б.Бадрал/-нд, олон нийтэд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс  /Б.Түвшинтөгс/ -т тус тус үүрэг болгосугай.
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                     БӨГӨӨД УЛААНБААТАР
                     ХОТЫН ЗАХИРАГЧ                                                Э.БАТ–ҮҮЛ