Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэлийн гадаад зардлын тайлан

2013-11-28 00:00:00
Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 сарын 08-ны өдрийн  “Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай” 606 тоот захирамжийн дагуу нийслэлийн удирдах албан тушаалтнуудын гадаад томилолтын зардлын тайланг олон нийтэд нээлттэй мэдээллэдэг уламжлалтай. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч   Ц.Энхцэнгэл,  Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана нар БНХАУ-ын Бээжин хотод 2013 оны 10 сарын 20-ноос 23-ны өдрүүдэд албан томилолтоор ажиллаа. Томилолтын баг БНХАУ-ын Бээжин хотод  International Conference on Learning Cities буюу “Хөгжин суралцаж буй хотууд” Олон улсын бага хуралд оролцсон юм. Төлөөлөгчдийн холбогдох зардал болох 991 200 төгрөг, 908 ам.долларыг Нийслэлийн ЗДТГ-ын гадаад арга хэмжээний зардлаас гаргажээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Зардлын төрөл Тоо Нэг бүрийн үнэ Нийт үнэ Тооцоо хийх хэлбэр
1 УБ-Бээжин Бээжин-УБ 2 хүн 470600 төгрөг 941 200 Нэхэмжлэх
2 Зам хоногийн зардал 2 хүн 50 ам. доллар 400 ам. доллар Бэлнээр
3 Зочид буудлын зардал Ц.Отгонбагана 1 хүн 127 ам. доллар 508 ам.  доллар Бэлнээр
4 Нисэх буудал vip заалны зардал 1 хүн 25 000 төгрөг 50 000 төгрөг Бэлнээр