Дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авах, номын сангийн фондын баяжилт хийх зэргээр сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх”-д зориулагдсан бараа худалдан авалт

2013-11-28 00:00:00
Огноо :2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж  худалдан авах,     номын сангийн фондын баяжилт хийх зэргээр сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх”-д зориулагдсан бараа худалдан авалт
Тендер шалгаруулалтын дугаар:  СБД-ХААА/ОН13-006
 
Захиалагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж  худалдан авах, номын сангийн фондын баяжилт хийх зэргээр сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх”-д зориулагдсан ерөнхий боловсролын сургуулиудын технологийн кабинетийн тоног төхөөрөмж нийлүүлэх тухай хязгаарлагдмал  тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг /хүсвэл нэмэлт хувийг/ бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлийг 50000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаанд хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 1 жил /2012 он.  Борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 1 жил  /2012 он/;
  • Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагын үзүүлэлт: Сүүлийн 2 жилээр. Ижил төрлийн бараа гэдэгт тухайн тендерт санал болгож буй тоног төхөөрөмжийг ойлгоно. /Нотлох баримт ирүүлэх, үүнд: гэрээ, бараа хүлээлгэж өгсөн акт зэрэг болно./ 
Тендерийн хамт 2 600 000 /хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа  ирүүлнэ.
Тендерийг 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10,00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 11,00 цагт нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх /эрхтэй/
Дотоодын давуу эрх тооцох эсэх. /тооцохгүй/
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.  /Тендерийн баримт бичгийн данс: СБД Төрийн сан банк: ХААА-ны 200651009 тоот/
 
Захиалагчийн тодорхой хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж 3, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар,  худалдан авах ажиллагааны алба, 117 тоот өрөө, Н.Цэнд-Аюуш  Утас 70107632.