Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалайн гадаад зардлын тайлан

2013-11-27 00:00:00
Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 сарын 08-ны өдрийн  “Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай” 606 тоот захирамжийн дагуу нийслэлийн удирдах албан тушаалтнуудын гадаад томилолтын зардлын тайланг олон нийтэд нээлттэй мэдээллэдэг уламжлалтай. Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Б.Энхбаяр нар БНХАУ-ын Бээжин хотод томилолтоор ажилласан. Томилолтын баг Бээжин хотод болсон “Ядуурлыг бууруулах ба тогтвортой хотжилт” сэдэвт олон улсын чуулга уулзалтанд оролцож, туршлага судлах зорилгоор 2013 оны 10 сарын 16-наас 20-ны өдрүүдэд оролцсон юм.  Төлөөлөгчдийн онгоцны тийз зочид буудал болон холбогдох зардлыг зохион байгуулагч тал буюу НҮБ хариуцсан байна. Харин зам хоногийн зардал болох 200  ам.доллар, 50 000 төгрөгийг Нийслэлийн ЗДТГ-ын гадаад арга хэмжээний зардлаас гаргажээ. Энэхүү зардлын тайланг танилцуулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
Зардлын төрөл Тоо Нэг бүрийн үнэ Нийт үнэ Тооцоо хийх хэлбэр
1 Зам хоногийн зардал 1 хүн 50 ам. доллар 200 ам доллар бэлнээр
2 Нисэх буудлын vip  заалны зардал 1 хүн 25 000 төгрөг 50 000 төгрөг бэлнээр